Австралийн дархан цаазат газрыг сүйтгэсэн Рио Тинто-Оюу толгойн хэрэг юу болов оо?

Австралийн дархан цаазат газрыг сүйтгэсэн Рио Тинто-Оюу толгойн хэрэг юу болов оо?
1. Эх орны минь байгаль уул усыг болон
Үнэт түүхийн соёл дурсгалыг сүйтгэсэн
Рио Тинто, Оюутолгой болон Уул уурхай, урааны компаниудын Гэмт хэргийг яагаад сөхөж ярихгүй байна вэ?
Корона вирус гамшиг гэгч Зохиомол шоу, зориудын жүжгээрээ далимдуулан
Зохион байгуулалттай чимээгүй байна уу?
-Хүүхдийн төлөө фонд байгуулж байгаа нь
Сайн сайхан зүйлийн эхлэл болж байна гэж
Хүрэлсүх өөрөө ярьж уламжлалаа хадгална гэж мэдэгдэж байгаа нь Угтаа юу билээ.
Үнэхээр хүүхдийн төлөө фонд яг л тэр үеийнх шигээ
Бүх нийтийн ариун үйлс болж бүхнийг хүүхдэд зориулах аваас Бидний ирээдүйн ургац ариун байх болно
Хүүхдийн төлөө фонд шоу байж болохгүй
Хүүхдийн гэсэн бүгдийг эргэн сэргээх ёстой
Хүүхдийг интернацианализм эх оронч үзэлд сургаж байсан
Хүчирхэг тэр цагийг эргүүлж авч ирэх ёстой гэж
Хүмүүс баяр хөөртэй байгаа ч Хүрэлсүх, Баттулга нар юу хийх гэж байна гэж
Хүмүүс гайхаж байна 2021 он ардын хувьсгалын 100 жилийн ой ч
Дуулиант хэрэг төөрсөн үйл явдлуудаар дүүрэн байна.
Рио Тинто Австралийн түүхийн болон соёлын дурсгалт зүйлийг төдийгүй
Австралийн дархан цаазат газрыг суйтгэсэн билээ.
Тэгвэл Оюу Толгой говийн ганц урсдаг Өмнөговийн
Ундаан голын ай савыг устгасан Ундны усын эх ундаргыг устгасан Хүн төрөлхтний гараг үүслийн эх болсон
Галвын говийг Монголын говийг устгаж байгаа хэргийг
Манай УИХ яагаад анхаарахгүй байгаа юм бэ
Манай төр засаг яагаад сонирхохгүй байгаа юм бэ
Монголын говийг марс гариг болгоно гэж
Наса-тай цуг Рио Тинто ахиад л жүжиг, ахиад л тархи угаалт хийж байна
 
2. РИО ТИНТО АВСТРАЛИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫГ УСТГАСНЫГ ХЭРХЭН ДҮГНЭВ
 
Манай болон дэлхийн хэвлэл мэдээлэл “Рио Тинто” компани Австралид уугуул иргэдийн түүхтэй салшгүй холбоотой ариун дагшин, онгон дархан цаазат газар нутгийг эвдэн сүйтгэж экологийн сүйрэл явуулсан санхүүгийн залилан хийж удирдлагууд нь зальдахын тулд огцорсон хэргийг 2020 оны онцгой болон ноцтой үйл явдалд тооцож байна. Гэтэл Монголд улс эх орноо хамгаалах ёстой төр засгийн эрхмүүд, аймаг орон нутгийн түшмэлүүд, шүүх цагдаа прокурорын нөлөө бүхий албан тушаалтанууд бүлэглэж Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзтын нурууны дархан цаазат газар Ангиртын гол Эрдэнэтолгой Цагаан эрэг хэмээх газар нөхөн сэргээлт хийнэ гэж улсын мөнгө аваад нууц уурхай байгуулж алт эрдэнэс олборлон байгаль сүйтгээд зогсохгүй түүх соёлын үнэт зүйлийг устгаж тонон дээрэмдсэн, нутгийн алдарт хүн чулууг хулгайлсан санаанд оромгүй хэрэг явдал Ховдод гарсан билээ. Энэ асуудал 2-3 жил үргэлжилж байна. Авилгалтай тэмцэх газар хэрэг үүсгэж газар дээр нь олон нөлөө бүхий цагдаа прокурорын албан тушаалтнуудыг барьсан билээ. Австралид болсон хэрэг явдалыг УИХ нь шалгаж тусгай дүгнэлт гаргасан. Тэгвэл манайд энэ хэргийг УИХ-ын тусгай комисс тусгай албад тусгайлан шалгах ёстой байсан. Одоо орон нутгын жижиг гарууд нэг хоёр сая төгрөг авсан өгсөн болоод өнгөрөх гэж байна. Австралийн шалгалтын комисс Монголд “Оюу толгойн орд”-ыг эзэмшин их хэмжээний зэс, алт олборлож байгаа “Рио Тинто” компани тавдугаар сард Австрали тивд хүмүүс 46 мянган жилийн өмнө амьдарч байсны ул мөр бүхий түүхэн хад асгыг дэлбэлэн эвдэн сүйтгэж тив дамнасан уул уурхайн компаниуд ашигт малтмал олборлож ашиг болохын тулд тухайн улс орон, үндэстний түүх соёл, байгаль орчинд хөнөөлтэй үйл ажиллагаа явуулдагийг шалгаж нотлон тогтоосон нь манайд сургамж авах зүйл болов. Монголд дэлхийн гайхлыг төрүүлсэн үйл явдал нь ерийн нэгэн анхаарал татахгүй явдал болж байгаад гайхал төрүүлж байна. Австралийн парламентийн шалгалтын комиссийн тайлан мэдээнд өгүүлэхдээ “Эдгээр хад асга нь Австралийн уугуул иргэдийн шүтээн байсан аж, тийм учраас “Рио Тинто”-гийн харгис бүдүүлэг зэрлэг балмад үйл ажиллагааг Австралийн парламент тусгай ажлын хэсэг байгуулан шалгахаар болжээ. Олон нийтийн шахалтаар “Рио Тинто” компани дотоод шалгалт явуулж зөрчил илрүүлсэн ч удирдах бүрэлдэхүүний хариуцлагагүй үйл ажиллагааны алдаа дутагдлыг шүүмжлэлийнхээ гадна орхисон байна. Гэвч шалгалтын дараа олон нийтийн бухимдал улам нэмэгдсэн тул тэднийгтайвшруулахын тулд “Рио Тинто” компанийн дарга удирдлагууд, орлогч дарга нартайгаа огцорчээ.
Австралийн парламентийн ажлын хэсэг “Рио Тинто” компани түүхэн дурсгалыг дэлбэлснийг шалгаад урьдчилан дүгнэхдээ: Тус компани уугуул иргэд хэлж анхааруулсаар байхад тэдний дуу хоолойг үл хэрэгсэн түүхэн газрыг дэлбэлснийг “уучлахын аргагүй” гэмт хэрэг гэж үзсэн. Өөрөөр хэлбэл “Рио Тинто” тус дурсгалт газрын түүхэн үнэ цэнийг мэдсээр байж дэлбэлсэн болох нь тогтоогдов гээд дараах зөвлөмжийг гаргажээ.
Үүнд: -“Рио Тинто” компани уугуул иргэдийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж түүхэн дурсгалт газрыг яг байснаар нь сэргээх арга хэмжээ авч, хангалттай нөхөн төлбөр төлөх ёстой. Тэр дотроос сэтгэл санааны хохирлын өндар төлбөрийг хийх ёстой гэж үзсэн байна. Тэгвэл УИХ-ын гишүүний компанийн нөхөд түүхэн дурсгалт Барлагийн даваа, Барлагийн голын замыг засаж байх үедээ онц ховор эмийн түүхий эд болох барагшууныг авахын тулд хад асгыг эвдэж авсан явдал гарсан. Мөн Ангирт Хөшөөт Барлагийн голын бүхий л түүхэн дурсгалыг тонож булш бунханг толгой дараалан ухсан байна.
 
Энэ хэрэгт тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд үе үеийн аймгийн дарга нар холбогдож хууль зүйн болон ёс суртхууны хариуцлага хүлээх ёстой. Юуны өмнө ёс суртахууны хариуцлага хүлээх нь хүн байгаагийн шинж юм. Хүн чулуу хулгайлсан хүмүүс хүн биш болсон хэрэг үү. Ховд аймгийн гурван дарга өөртөө тушаал гаргаж гурванзуун сая төгрөгийн орон сууцыг арван сая төгрөг төлөөд авсан ёс суртахуунгүй явдал гарсныг хэвлэлд баримттайгаар бичсэн байсан.
 
Хөдөлмөрч дайчин түүхэн уламжпалтай Ховд аймаг, тэр тусмаа эх орон ард түмнийхээ төлөө амь насаа дэнжин тавин тэмцсэн аймшиггүй чин зоригт баатар Ард Аюушийн түүхэн нутагт эх орноо тонон дээрэмдсэн төрийн албан тушаалтнуудын гэмт хэрэг гарсан нь ямар аймшигтай ямар шившигтэй зүйл болсон бэ. АТГ-ын мөрдөн байцаагч нар Ховд аймгийн Цэцэг сумын 3-р багийн бүх иргэдээс мөрдөн байцаалт авчээ. Ард иргэд эсэргүүцэж байсан боловч нухчин дарах авилгалдах хурим оршуулгын мөнгө хэмээн өгөх зэргээр хахуулдаж байсныг илчилжээ. Мөн энд олон хүн амины хэрэг гарсныг хаацайлан өнгөрсөн байна. Удахгүй ард иргэдийн мэдүүллэг олон нийтэд ил болно.
 
Доктор П.Нэргүй улс төрийн гэмт хэргийг эрүүгийн хуулиар шүүхгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Австралийн парламент Австралийн дархан цаазат газар үйлдсэн Рио Тинтогийн гэмт хэргийг улс төрийн гэмт хэрэг хэмээн үзсэн билээ. Тус компанийн удирдлагуудад АНУ-д шүүх хэрэг үүсгэсэн байгаа. Монголын Мянган угалзатын нуруу нь төрийн тусгай хамгаалалттай газар юм. Гэтэл Австралийн парламент ард түмний амьдралын эх үүсвэр болсон газар нутгийг дархан газар гэж үзээд ариун шүтээнд нь халдсан хэмээн үзээд хэрэг үүсгэсэн. Үүнийхээ төлөө удирдлагууд яаралтай огцорч Австралийн ард түмнээс уучлалт гуйсан. Тэгвэл Рио Тинтогийн удирдлагууд Монгол дахь ялт үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй олон их наядын татвараа ч төлөхгүй Лондонгийн арбитрын шүүхээр ард түмэнтэй нь, төр засагтай нь алаад өгнө хэмээн томорч байгаа. Тэгвэл Австралийн шалгалтын комисс Рио Тинто компанийн талаар олон зуун хуудас дүгнэлт гаргасан. Энэ нь олон жилийн тэмцлийн үр дүн билээ.
Хуулиас дээгүүр төр засгаас гадуур ажиллаж Австрали тивийг уран олборлодог үхлийн хязгаар болгож дэлхийн ядуу цагаачдын бөөнөөр хорих аажмаар алж устгах концлагер-бөөнөөр хорих шорон байсан гунигт түүхийг тус комисс мөн эргэн дурссан билээ. Уг комисс “Рио Тинто’’ компани түүхэн дурсгал байсан газар уул уурхайн үйл ажиллагаа дахин явуулахаа зогсоох ёстой.
“Рио Тинто” болон уул уурхайн бусад компаниуд уугуул иргэдийн эрх ашигтай холбоотой хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруултал уул уурхайн үйл ажиллагаа явуулахаа зогсоох ёстой гэж мэдэгдсэн юм аа. Энэ бол чухал мэдэгдэл боллоо гэж Австралийн ард түмэн болон дэлхийн олон нийт талархан хүлээж авсан. Гүрэн дамжсан том компаниуд дандаа сонгуулийн булхай санхүүгий луйвар дээрэм хийж байна гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп удаа дараа мэдэгдэж олон том компаний удирдлагийг барьж шоронд хорьсон ийм ажиллагаа явагдаж байгаа учраас манайд ирээд томроод байдаг Рио Тинтогын удирдлагууд амархан бууж өгсөн юм аа.
 
Австралийн сенатын гишүүн Пэт Додсон Австралийн парламентад урьдчилсан дүгнэлтийг хэлэлцэхэд хэлсэн нь: “Рио Тинто” компани дурсгалт газрыг устгасан нь тус компани хамгийн хамгийн дээд шатнаас хамгийн доод шат хүртлээ компанийхаа бүх шатанд бусдыг “үл тоох” басамжлах ард иргэдэд их гүрний дээрэнгүй үзлээр ханддаг уламжлалт хандлага баримталж ирсэнтэй шууд холбоотой гэж цохон тэмдэглэсэн юм.
 
Австралийн парламенын ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа парламентын гишүүн Уоррэн Энтч урьдчилсан дүгнэлтийг парламентад танилцуулахдаа: хэдийгээр ажлын хэсэг гол нь “Рио Тинто" компанийн үйл ажиллагааг шалгахад анхаарлаа хандуулсан ч цаашид шалгалтын ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахдаа уул уурхайн бусад компаниудын үйл ажиллагааны алдаа дутагдал, хууль тогтоомжийн цоорхойг илрүүлэн олж танилцуулахад чиглүүлэх болно гэжээ.
 
Ажлын хэсгийн дүгнэлтэд орсон нэгчухал санаа бол Австралийн хууль тогтоомж “Рио Тинто” мэтийн компаниудад хуулийн дагуу ажиллах ёстой гэсэн шаардлага тавихын оронд тусгайлан гэрээ хэлэлцээр байгуулах боломж олгодог байдлыг эргэн харж хуулиар дархлагдсан хулгайч компаниудын асуудлыг яаралтай авч үзэх шаардлагатай гэсэн санал байгааг анхааралтай авч үзэх ёстой хэмээх тэмдэглэсэн байна. Энэ нь манайд ч гэсэн байгаа зүйл. Манай хууль тогтоомж гэрээ хэлэлцээрүүд Рио Тинто компаний захиалгаар явагдаж Монголын төр засаг Карл Марксын “хэлснээр” Рио Тинтогийн хэргийг ерөнхийлөн явуулах газар болж хувирсан.
 
 
Эх сурвалж: "Хөх толбо" сонин

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

CAAK ӨНЦӨГ: Хамгийн үр дүнтэй вакцин бол мөнгө

2021-04-14

CAAK ӨНЦӨГ: Хөл хорио зөрчигчдийг дэлхийн орнууд хэрхэн шийтгэж байгаа вэ?

2021-03-31

CAAK ӨНЦӨГ: Мэдээллийн дайн бидэнд хэрхэн нөлөөлөх вэ?

2021-03-24

CAAK ӨНЦӨГ: Урвагч хэрхэн төрдөг вэ?

2021-03-17

Н.Алтанхуяг: Энэ бол ямар нэгэн цэцийн биш цэвэр МАН-ын хийсэн ажил

2021-04-20

Хоёр нүүрт С.Бямбацогт

2021-04-20

Хувь хүн засагладаг болох санаархал буюу Ерөнхийлөгч Х.Баттулгад үзүүлэх импичмент

2021-04-20

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын сүүлээр эхэлнэ

2021-04-19

Боловсролын салбар хаягдсаны гол буруутан нь үе үеийн 76, өөр хэн ч биш

2021-04-20

"Сургалтын төлбөртэй холбоотой санал хүсэлтээ БШУЯ-ны цахим хуудсаар өгөх боломжтой"

2021-04-19

Эрүүл амьдралыг бий болгох хамгийн энгийн 10 хэв маяг

2021-04-18

Хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж хэдэн насанд дээд цэгтээ тулдаг вэ?

2021-04-18

Судлаач Ганаа: Ерөнхийлөгчийн захирамж ба МАН-ын хариу

2021-04-20

Ёс суртахуунгүй од, нийгмийн зүтгэлтнүүдийг эфирт гаргаж болохгүй

2021-04-20

Жэк Ма: Сарниагүй морин үүл

2021-04-19

Баабар: Хүмүүн сүрэг

2021-04-19

К.Коулмэн “Токио-2020” олимпод “тоосоо” өргөхгүй

2021-04-18

Талибанчууд: Бид дайнд ялсан, америк ялагдсан

2021-04-16

Дани улс "АстраЗенека" вакцины хэрэглээг бүрэн зогсоосон Европын анхны улс боллоо

2021-04-15

Хойд Солонгост үр дүн муутай ажилсан албан тушаалтныг цаазалжээ

2021-04-12

Биеэс илүүдэл давсыг хөөх шалгарсан аргууд

2021-04-20

Дабль стандарт буюу алагчлал

2021-04-20

Таргалах шалтгаан ба онцлог

2021-04-20

Ус нь таны биед хэр их ууснаараа ашигтай байдаггүйг мэдэх үү?

2021-04-19

ЗХЖШ: Бүх цэргийн нэгдсэн холбоог Ардын намын дарга У.Хүрэлсүх толгойлж байгаа нь үнэн

2021-04-20
3:36

Монголын анхны спортын гэмтлийн эмнэлэг

2021-04-19
4:12

Хөрс, газрын доорхи усны бохирдол нь хүүхдүүдийн дунд өвчний тархалтыг ихэсгэж байна

2021-04-15
1:19:03

"Улаан бал"-д хуульч Б.Гүнбилэг

2021-04-14

Мандуул ПОДКАСТ: Биткойнд итгэж болох уу?

2021-03-12

Хүлээлгийн Өрөө Подкаст: Ганц бие аавыг ямар амьдрал угтдаг вэ?

2021-02-22

Идэрээгийн подкаст: Сэтгэл заслын эмч Энхтүвшин

2021-01-31

ПОДКАСТ: Мандуул подкастын зочин торлог шилэнцрийн мэс засалч АУ-ны магистр Д.Довчинжамц

2021-01-23

32 мянган иргэний 300,000 төгрөгийг Төрийн санд буцаажээ

2021-04-14

Ломбардуудыг зээлийн хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байхыг анхааруулав

2021-04-02

Хөнгөлөлттэй зээлийн шалгуур хангасан компанийг зарах дундаж ханш 40-45 сая төгрөг байна

2021-04-01

Ч.Даваабаяр: Жинхэнэ ЖДҮ эрхлэгч нарт 3 хувийн хүүтэй зээл олдох магадлал бага байна

2021-03-16

ТЦА: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна

2021-04-20

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдана

2021-04-20

“Монгол цэргийн холбоо" нь Үндсэн хууль зөрчсөн гэж маргаан үүсгэхээс татгалзаж байжээ

2021-04-20

ХӨСҮТ-ийн эмч нар: Дарга сайд нар бидэн рүү буруугаа чихээд хариуцлагаас зугтаж байгаад харамсаж байна!

2021-04-20

Эмэгтэй бизнес эрхлэгчид сорилттой илүү амжилттай нүүр тулж буй тухай өгүүлэх нь

2021-04-20

Эрчим хүчний хуримтлууртай Монголын анхны нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад Голомт банк баталгаа гаргалаа

2021-04-16

“Сугалаатай SocialPay” ээлжит урамшуулалт аян эхэллээ

2021-04-13

Ц.Байгалмаа: Голомт банк “Жендэрийн тэгш байдлын хороо”-г 2020 онд байгуулсан

2021-04-08

Сангийн яам: Вакцин татан авах шаардлагатай төсвийг хаанаас гаргах вэ гэдэг нь тодорхой болоогүй

2021-04-20

ЭМЯ: 1311 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

2021-04-20

ЭМЯ: 889 тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа

2021-04-19

Энэ долоо хоногт халдварын тоо хамгийн өндөр түвшинд хүрлээ

2021-04-18

Ц.Туваан: "Рио Тинто"-гийн хаяж өгсөн жижигхэн ясанд хууртаж, луйврын гэрээ байгуулсныг захын хүн ойлгож байгаа

2021-04-19

“Шударга” өгөөж тогтоох эрдэс баялгийн бирж

2021-04-14

Монголын нутгаар дайрч өнгөрөх хийн хоолойн техник, эдийн засгийн үнэлгээ батлагджээ

2021-04-13

“Оюутолгой”-н татварын маргаан ба алдах эрхгүй арбитрын шүүхийн ялалт

2021-04-13

ХЭРЭГЛЭГЧДИЙГ МӨЛЖИЖ байгаа нь тогтоогдсон “Хүчит шонхор” захыг жилийх нь орлогын 4 хувиар торгоно

2021-04-16

ТЕГ: 300.000 төгрөгөө аваагүй иргэдэд зориулсан ЦОГЦ мэдээлэл

2021-04-16

Б.Өлзийбаяр: Төр иргэдээ 26 хувийн шимтгэл болон татвараар давхар цөлмөж байна

2021-04-16

Эрээн рүү өнөөдрөөс 100 автомашин нэвтэрч байна

2021-04-15

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,452

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

352

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

522

Та хэдэн настай вэ?

1,282