​Хэлмэгдсэн буддизм буюу алдагдсан өв соёл

​Хэлмэгдсэн буддизм буюу алдагдсан өв соёл

Багын дурсамжид нэгэн дүр зураг тодхон үлджээ. Үдэш болохоор эмээ судар бариад гарч, гэрээ гурвантаа тойруулна. Орж ирэхээсээ өмнө тэнгэрт ханданмаани мэгзэм уншина. Гэртээ орж ирээд судраараа адис өгнө. Харин өвөө арц уугиулан сан тавина.

Энэ талаар ам алдаж, хүн амьтанд ярьж болохгүй гэж анхааруулдаг болохоор энийг нь хэлчихвэл эмээ, өвөө шоронд орчихно гэсэн айдастайгаар хэдий нас бага балчир хүүхэд ч гэлээ хэрэндээ л амаа хамхиж байсан юм билээ. Хэлмэгдлийн хар сүүдрийн үргэлжлэл эмээ, өвөөгийн шүтэх эрхэнд ардчилал иртэл үргэлжлэн халдаж байсан төдийгүй дам миний хэлэх, ярих эрхийг боож, айдаст автуулж байсан хэрэг. Шүтэх эрх чөлөөгүй байсан тэр үеийг бодвол Үндсэн хуулиараа шүтэх эрхээ хамгаалуулчихсан одоо үе сайхан. Үүнийг дурссан нь УИХ-ын 56 гишүүний гарын үсгээ зуран Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбоотой юм. Төслийг өргөн барихтай зэрэгцэн зөв, буруу гэлцэн шаагиад эхэллээ. Зарим нь ч зорилготойгоор эсэргүүцэж байх шиг.

Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хамгийн их хэлмэгдсэн нь лам нар. Тухайн үед лам нар Монголын оюун санааны түүчээ болсон хүмүүс байв. Өнөөгийн залуус магадгүй лам гэхээр түвд судар цээжилсэн, ард түмнийг мунхруулдаг хүмүүс байсан мэтээр ойлгоод байдаг нь социализмын үеийн шашингүйжүүлэх бодлогын үр дүн биз ээ. Огт шашин шүтдэггүй улс орон гэж байхгүй. Шашин өөрөө тухайн улс орны соёл, уламжлалтай салшгүй холбоотой байдаг.

Их хэлмэгдүүлэлтээр нийт гуч гаруй мянган хүн барьж хорьсноос 20 орчим мянган хүнийг хороож, түүнээс 16 мянга нь лам нар байжээ. Буддын шашныг дагаж Монголын соёл ёс заншил, оюун санааны төвлөрөл бий болсон байдаг.Буддын шашинтай хамт Монголд анагаах ухаан, зурхайн ухаан буюу тооны ухаан, философи, уран зураг, уран баримал, хөөмөл, шуумал, яруу найраг, уран зохиол, урлаг, судлал хөгжиж байв.Тухайн үедээ буддын шашин нь Монголын оюун санааны гол нэгдлийг хангаж байсан. Их хэлмэгдүүлэлтийн үед лам нарыг гол бай болгон хядсан нь монголчуудын оюун санааны нэгдлийг үгүй хийх зорилгоос үүдсэн гэж түүхч, судлаачид хэлдэг.

Лам нарыг хоморголон алж, олон зууны турш бүтээгдэж, хадгалагдаж ирсэн эрдэм мэдлэгийн өв болох боловсрол, соёл, шинжлэх ухаан, урлагийн төв болсон хэдэнзуун сүм хийд,ном судрууд, гайхалтай уран хийцтэй бурхад, үнэлж баршгүй ур хийц бүхий алт, мөнгө, зэс, шүрэн эд хэрэглэл, урлагийн агуу бүтээлүүд устаж үгүй болсон нь монголчуудын хувьд үнэлж баршгүй хохирол болсон юм.

Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийг зарим гишүүн санаачилсан байх. Түүнээс одоо байгаа хэдэн ламнөхөн олговрыг хувааж авах гэж байгаа ойлголт биш юм. Монголчууд хаа байсан холын Францад Дарь эхийн сүм шатахад харамсан гашуудаж байсан нь саяхан. Нийтээрээ дуун алдаж, хэдэн өдөр шуугисан.Түүн лугаа адил үнэ цэнтэй Монголын урлаг, уран бүтээл, үүх түүхийн үнэт өв соёл устсан гэхээр зөвхөн шашин гэсэн утгаар нь хүлээж авч, эсэргүүцэн шаагиж байгаа нь харамсмаар юм. Гадны уран баримал, сүм хийд, түүхийн бүтээл үнэ цэнтэй, Монголынх үнэ цэнгүй болж таарах уу. Мэдэгдэж байгаагаар 750 гаруй сүм хийдийг устгасан гээд бод доо. Францын нэг сүм, Монголын 750 сүм.Дэлхийн өнцөг булан бүрээстэр дундаа францчууд тэр дор нь сэргээн засах мөнгийг босгосон. Төр засаг нь ч яаран шийдвэр гаргаж сэргээн зассан. Нэг сүм шатахад халаглах дэлхий, 750 сүм хийд устсанд харамсах ч үгүй монголчууд. Монголын түүх, соёлын дурсгал яагаад харамсал төрүүлэхгүй байгаа юм.

Энэ хуулинд тусгагдсан нөхөн олговрыг хэдэн лам хувааж авах гэж байгаа мэтээр зориудаар ярьсаар байна. Энэ бол хэдэн ламын цалин нэмэх гээд байгаа асуудал биш. Соёл түүхийн биет болон биет бус өвийг сэргээхэд зориулсан нөхөн олговор гээд цагаан дээр хараар тодоос тод бичсэн байна. Энэ тухай хэн ч ярихгүй байна. Дэлхийн улс орнууд уламжлалт эсвэл нийгмийн зонхилох хэсэг шүтдэг шашин, соёлоо тал бүрээр нь дэмждэг. Тэр нь үндэсний эв нэгдэл бэхжихэд ч тустай юм. Тэр бүү хэл шашиндаа цалингаасаа тогтмол татвар төлөөд явдаг улс орнууд олон. Манайхны шүтээд дагаад байх дуртай Европчууд ингэдэг.

Буддын шашныг шүтэхээр мунхаг харанхуй болчихдог. Бусад шашныг шүтэхээр гэгээн сайхан болчих уу. Хамгийн энэрэнгүй, дайн самуун хийдэггүй, хэрүүл маргаан үүсгэдэггүй шашинтай улс шүү дээ, бид. Шинжлэх ухааны охь оргилуудын нэг Эйнштэйн “Буддын шашныг шинжлэх ухаанд хамгийн ойр шашин” гэж хэлсэн. Түүх соёлын биет болон биет бус өвд нөхөн олговор олгох нь эсэргүүцээд, эгдүүцээдбайх ноцтой зүйл биш юм. Дэлхий ертөнц хүнлэг, ёс суртахуун рүү хэлбийж эхэлсэн. Аль ч улс алдаа оноотой ч байсан түүх, соёлтойгоо хамт явж байдаг. Улс орны хувьд нэгдсэн үнэт зүйлс, үзэл баримтлал, түүх, соёл, эв нэгдэл, хүнлэг байхаас эхэлж байгаа юм.

Улс орны хүчирхэг байхад нийгмийн оюун санааны нэгдмэл байдал чухал.Өв соёл алдагдаж байна гэдэг нь тухайн улс үндэстний ой санамж, үндэсний соёл устаж үгүй болно гэсэн үг.

Улс орнууд өөрийн уламжлалт буюу зонхилох шашны үйл ажиллагааг дэмжиж, соёлын өвийг сэргээхэд улсын төсвөөсөө санхүүжүүлдэг жишиг байдаг. Унгар 3.52 хувь, Эстони 2.6 хувь, ХБНГУ 1.72 хувь, Латви 1.62 хувь, Норвеги 1.62 хувь, Ирланд 0.52 хувь, Их Британи 0.60 хувь, Израйль 1.42 хувь, Австрали 0.70 хувь, Колумб 0.67 хувь, Япон 0.38 хувь, АНУ 0.27 хувийг өөрийн уламжлалт буюу зонхилох шашиндаа зарцуулдаг тоо баримт бий.

Манай хоёр хөрш ОХУ, Хятад гэхэдуламжлалт шашны сүм хийддээ төрөөс анхаарч засвар үйлчилгээг хариуцдаг. Сүм хийдэд хэн ч ороход сэтгэлээ амирлуулах таатай орчинг бүрдүүлж, зарим сүм нь музей шиг хараа булаам ая тухтай орчныг бүрдүүлдэг. 1990-ээд оноос хойш сүм хийдээ засч, татвар төлөгчдийн мөнгө буюу төрөөс үндэсний бодлогоороо онцгойлон дэмждэг юм байна.

Буддын шашин түүнийг дагасан өв соёл, үнэт зүйлсээ гишгүүлсэн хар түүхийг туулсан. Сүм хийд нь боловсрол гэгээрэл, сургалтын төвүүд байсан. Мөн Бурхны шашны эрдэм ухааны зэрэгцээ, Бурхны шашны 10 ухааны их хөлгөн судрууд, дэлхийд хосгүй гайхамшигт урлагийн үнэт бүтээл болох уран зураг, цаасан шуумал, цутгуур, сийлбэр, оёдол, зээгт наамал зэргийг бүтээж ирсэн соёл, урлагийн сургалтын төвүүд, хийд орныг ор мөргүй шахуу устгаж, сүм хийдүүдийг хоосруулан, улмаар эвдэж сүйтгэснээр олон сургууль үгүй болж, оюун санааны өв тээгч эзэд болох сор болсон эрдэмтэн мэргэд лам хуврагуудыг буудан хороож, цөөн хэдэн амьд үлдэгсэд нь тухайн мэдлэг ухаан, ур чадвар болсон соёлын биет бус өвийг уламжлан дамжуулах залгамж тасарсан.Хэлмэгдсэн буддизм, алдагдсан өв соёлоо эдийн засгийн асар өндөр чадавхтай гадны шашнуудын түрэлтэн дунд зөнд нь орхиод нэлээд хугацаа өнгөрчээ.Үнэт зүйлс, өв соёл, уламжлалт шашнаа хэлмэгдүүлсэн учир эргээд сэргээх тухай энэ хуулийн төсөлд тусгагдсан байна. Соёлын өвийн гэмт хэргийн хохирогч нь монголчууд. Хамгийн удаан нөхөгдөж буй хохирол нь монголчууд оюун санааны эв нэгдлээ алдсан явдал. Монгол хүн бие биедээ итгэх итгэлгүй, хайрлаж хүндлэхээ больж, үзэн яддаг болсон.

Сүүлийн үед буддизм дэлхий нийтийн анхаарлын төвд орж эхэлсэн. Шашиншинжлэх ухаантай шууд утгаараа холбогдож, энэ нийгмийн хандлагыг эерэг болгох ажлууд хийгдэх хэрэгтэй тухай яриа дэлхий нийтэд түгэж байна.

Буддын шашныг шинжлэх ухаанч шашин гэжМарк Цукерберг, Стив Жобс, Билл Гейтс гээд шинжлэх ухааны хаад болсон эрхмүүд буддизм руу орж байна. Шинжлэх ухаанч шашин учраас дэлхийн алдартнууд гүн нэвтрэн орж байна. Харин бид юуг ч шүтдэггүй, юунд ч итгэдэггүй, харсан, дуулснаа шүүмжилж, хүрсэн болгоноо нурааж сүйтгэж байх ёстой юм уу.

Хохирлыг нөхөж байх нь өөрөө хүмүүнлэг бөгөөд соёлтой нийгмийн үндсэн шинж чанар. Төр өнөөдөр үүнийг санаачилгаараа хийж эхлэх гэж байгаа нь сайшаалтай. Шашны реформыг өнөөдрийн цаг хугацаатай нь нийцүүлэх ёстой юм.

Түүх, соёл, урлагийн хөгжлийг дэмжих бодлого орхигдсоныг Монгол Улсын Засгийн газраас сэргээх бодлого баримталж байгаа гэж харж байна. “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей зэргийг шинээр барьж, бусад түүхэн газар нутагт баригдаж байгаа цогцолборуудын барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, Үндэсний археологи, палентологи, угсаатны зүйн музей, лабораторийг байгуулахаар зорьж байна.

Үнэлж баршгүй үнэт өв, түүний илрүүлэлт, сэргээн засварлалт, хадгалалт, хамгаалалтад анхаарч, дэлхийд сурталчлан таниулах, түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр дорвитой арга хэмжээ авах цаг ирсэн.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417