Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?

Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?

Хүн төрөлхтөн үүсэн бүрэлдсэн цагаас тэнгэр газар, байгаль дэлхий, уул усаа  шүтэж, амьдчилан харьцаж, тахилгын зан үйлийг хийж ирсэн түүхтэй. Энэ ёс жаяг олон оронд, тэр дотроо дорно дахины улсуудад ямар нэг хэмжээгээр уламжлагдсаны  дотор монголчуудын дотор онцгой гүн бишрэлтэйгээр оршиж ирснийг судлаачид хэлдэг. 

Эх нутаг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах  энэ  ёс монгол хүний үнэт өв,   түүх соёлын  дархлаа, оршихуйн баталгаа болж ирсэн учраас түүхийн янз бүрийн цаг үед тодорхой шалтгааны улмаас  тасалдсан ч  сэргээж ирсэн түүхтэй. Тэртээ XIII зуунд, Богд хаант төрийн үед, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар ч ийм зарлиг, шийдвэр гаргаж ирсэн байдаг. Үүний нотолгоо нь өнөөдөр Монгол Улс  зарлигаар дархалсан 10 хайрхантай. Дөрвөн жилээр тахидаг уламжлалтай. Улмаар тахилгын зан үйл нь НҮБ, ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд  бүртгэгдсэнийг уншигчид юу эс андах вэ.  Харин зарлигаар дархалсан, дархан цаазат, тусгай хамгаалалт бүхий тэрхүү хайрхан уулс бүрэн бүтэн байж чадаж байна  уу гэдэгт хэн хэрхэн хариулах бол.  Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин  энэ асуудлыг хөндөн  мэдээлэл цуглуулж, эрэн сурвалжилж цуврал нийтлэлээр  олон нийтэд хүргэлээ.

“Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд” сэдвийн хүрээнд Төрийн тахилгат 10 хайрхан, түүний ойр орчмын байгаль орчны асуудлууд, цогцолбор газрын бүхэн бүтэн байдал, ашигт малтмалын ямар  зөвшөөрлүүд  олгогдсон, цуцагдсан болон одоо хүчинтэй байгаа, шүүхийн шатанд маргаан эцэслэгдээгүй гэх мэт бүх мэдээллийг багтаахыг хичээв.

Харамсалтай нь монголчуудын тахилга шүтээн болсон уулс дотор ухуулж төнхүүлээгүй, сэв суугаагүй нэг ч хайрхан алга. Эндээс   тахилгат уул, тусгай хамгаалалтад авсан нэрээр иргэдийн тархийг угаадаг юм биш үү. Ингэж  анхаарлыг нь сулруулж байгаад араар нь эрх баригчид ашигт малтмалын лицензийн наймаа хийдэг, олз ашиг хайж ирсэн юм биш биз гэсэн хардлага төрж  байна. Энэ бол сэтгүүлчийн хийж болох хамгийн наад захын дүгнэлт юм. Хөндлөнгийн судалгааны байгууллагууд, байгаль орчны үнэлгээ хийдэг судлаач, эрдэмтэд бол бүр ч нарийн тооцоо, судалгааг гаргаж хэлэх биз ээ. Бид мэдээллийг бэлтгэх явцдаа цөөнгүй судалгааны дүнтэй танилцсан. Төрийн бус байгуулагууд, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг судалгааны төвүүд, зарим нь  уул уурхайн компаниудын санхүүжилттэй судалгаа гэдэг нь ч харагдаж байлаа.

Бид  төрийн тахилгат уул бүхий давхардсан тоогоор 15-16 аймгийн, 20 орчим сум, 13 багийн иргэд малчдын төлөөлөлтэй холбогдсон.  Аймаг, сумын удирдлагад болон ИТХ-ын төлөөлөгчөөр  ажиллаж байсан болон одоо байгаа албан тушаалтнуудтай холбогдсон. Тэдний хэлдэг үг хэвэнд цутгасан мэт илжилхэн. “Дээрээс тушаадаг, биднийг мэдээгүй байхад АМГТГ-аас лиценз олгосон байдаг” гэх. “Мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа” гэгчээр ийнхүү тэд мэдээлэл өгөхгүй, тун хойрго хийгээд хайхрамжгүй хандаж байв. Харин малчид, иргэд бол  эцэг өвгөдөөс тахиж шүтэж ирсэн уулаа бүтэн байлгах,  дэлхийд ховор  ургамал, амьтны аймгийг хамгаалах, өөрсдийн өнө удаан жил оршин амьдарч ирсэн нутгийн багаль орчныг доройтуулахгүй байх сан гэсэн хоёргүй сэтгэлээр  зүтгэж иржээ.

Төрийн тахилгат 10 хайрхан бүхий аймаг, сумын иргэд  бүгд уул уурхай явуулахыг зөвшөөрөхгүй, тэр бүү хэл тэмцэл хөдөлгөөн өрнүүлж  ирсэн баримтууд  үүнийг нотолно. Тэдний тэмцлийн дүнд тахилгат уулс уул уурхайнхны мэдэлд бүрэн орсонгүй. Гэхдээ энд тэндээсээ ухуулж, төнхүүлсээр  сэвтсэн нүхэн уул, хүн юм гэвэл хөл гараа алтны эрэлчдэд таслуулчихсан, бурхан  гэж үзвэл доторх алт мөнгө, элдэв баялаг бүхий  шүншиг нь хулгайд алдагдсан хайрханаа  Монголын төр тахисан болж, иргэд шүтдэг ажээ.

Монголын хамгийн өндөр цэг, дэлхийн дээвэр, анхны хүний мөрийг хадгалсан Алтай Таван Богд, Эзэн Чингисийн үеэс монгол төрийн голомтыг тулсан Бурхан Халдун,  дорнын тахилгат  уул Алтан-Овоо, олон ястны их шүтээн Алтан Хөхий, Хан Хөхий, эртний шүншигт Отгонтэнгэр уул, их говийн үзэсгэлэнт “Баянбүрд”  болсон Говь гурван сайхан, хангай нурууны гайхамшиг, олон гол мөрний эх ундарга  Суварга хайрхан, Сутай хайрхан, Богдын үеэс зарлигаар дархалсан Богд хан уул гээд  уг нь  10-хан уулыг бүтэн үлдээж  болмоор сон.

Тиймээс Монголын ард түмэн  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-д   “Ухах юм бол тахиад яах юм бэ, тахилга шүтээнээ сэвтээхгүй байж чадахгүй юм бол Төрийн  тахилга гэж  тоглох хэрэг байна уу”  гэдэг шаардлагыг тавих ёстой. Төр нь төр шиг, зарлиг нь зарлиг шиг болсон цагт л байгаль орчныг хамгаалах шийдвэрүүд   хэрэгжих биз ээ. Төрийн  тахилга үргэлжлээд явах учраас  эрэмдэг болсон уулсаа аргадаж тайх, ядаж ухсан нүхийг нь тэгшилж, сүр шүншгийг нь оршоон бүтэн болгох  зан үйлийг эхлүүлээсэй.

 

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417