Хуулийн шинэчлэлийг яаралтай хийж, лиценз олголтыг хэвийн болгох хэрэгтэй

Хуулийн шинэчлэлийг яаралтай хийж, лиценз олголтыг хэвийн болгох хэрэгтэй

Өнөөдөр уул уурхайн салбарт тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг нь үл ойлголцол буюу тусгай зөвшөөрөлтэй олгохтой холбоотойгоор төр, иргэд, уул уурхайн компаниудын хооронд саналын зөрүү үүсдэг явдал юм. Ялангуяа 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор уул уурхайн салбарын бодлого, зохицуулалт шинэчлэгдэж байгаа энэ цаг мөчид дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ буюу шийдвэр гаргах үйл явц, тэр дундаа хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн оролцоо ямар түвшинд байх тухай асуудал их яригдаж байна.

Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл олгох үйл явц нь байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжил, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, түүнд суурилсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харгалздаггүйгээс орон нутаг хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмждэггүй,  иргэдийн эсэргүүцэл гардаг асуудал юм. Иймээс энэ удаагийн шинэчилсэн найруулгаар энэ асуудлыг нэг тийш болгох шаардлага үүсээд байгаа юм.  1997 онд анх манайх Ашигт малтмалын  тухай хуулийг баталсан бол үүнээс хойш 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулж сайжруулсан ч бодит байдалд хэрэгцээгээ хангах тухай  зөрчил үүсгэсэн гэж үздэг. 2015, 2017 онуудад нэмэлт өөрчлөлтийг оруулсаар ирсэн байна.

Харин энэ удаагийн өөрчлөлтийг энэ Засгийн газар хийх үүрэг хүлээж цаг үед нийцүүлэн өөрчлөх шаардлага тулгарч хоёрдугаар сарын эхээр УУХҮЯ- ажлын хэсэг байгуулан санал авч эхлээд байгаа юм. 2016 онд ашигт малтмалын  хайгуулын 2000 орчим тусгай зөвшөөрөл байсан бол өнөөдрийн байдлаар 974 болж 50 хувиар буурсан байна. Хэрэв  олгохгүй байх шийдвэр энэ хэвээр үргэлжилбэл 2024 он гэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл 400 орчим, бүр түүнээс ч бага болно. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо нь хувийн хөрөнгөөр гүйцэтгэх хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын хэмжээнд шууд нөлөөлдөг. Ийм ч учраас геологи хайгуулын салбар   хүнд байдалд байна.

2017 оны арванхоёрдугаар  сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгох болсон. Үүний гол шалтгаануудын нэг нь геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийж үр шимийг нь хүртэх зорилгоор бус, зөвхөн дамлан наймаалах зорилгоор авах сонирхолтой хүмүүсийн үйл ажиллагааг хязгаарлах алхам хийсэн гэж хардаг. Гэвч 2018 оноос өнөөг хүртэлх хугацаанд сонгон шалгаруулалтын журмаар 90 тусгай зөвшөөрөл олгосон нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс “ Сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг тогтмол, ил тод, нээлттэй явуулах талаар анхаарч байна. Цаашид ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр хэрхэн шударга, ил тод олгох боломжийг судалж, шаардлагатай бол сонгон шалгаруулалтын болон үнэлгээний журмыг дахин авч үзэн тодорхой алхам хийнэ. Хууль эрх зүйн орчныг сайжруулах, илүү боловсронгуй болгох үүднээс хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Хуулийн хэлэлцүүлэг явагдаж байна”  гэсэн юм.

Харин хайгуулын  тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгодог системийг яаралтай сэргээж өгөхийг  салбарынхан шаардаж байгаа аж.  Сонгон шалгаруулалтын журмаар олгох нь цөөн хэдэн мөнгөтэй компанийн  ажил болж хувирчих гээд байгаа учраас яам өргөдлийн тогтолцоог сэргээхээр ажиллаж байгаа гэх ч хуулийн шинэчилсэн найруулгын батлах хугацаа хүлээлт үүсгэжээ. Тус хуульд ямар саналтай байгаа талаар экспертүүдийн байр суурийг сонссон юм.

 

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ЗАСАГЛАЛЫН ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖЕР Д.ЭРДЭНЭЧИМЭГ: САНАЛ АВАХ НЬ ОНОВЧТОЙ ЗОХИЦУУЛАЛТ БОЛЖ ЧАДАХГҮЙ

- Одоо хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай тогтооход орон нутгаас буюу аймгийн Засаг даргаар уламжлан сумын ИТХ, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс ээс санал авч байгаа нь дээрх асуудлыг шийдвэрлэх оновчтой зохицуулалт болж чадахгүй байна.  Ийнхүү орон нутгаас санал авах хүргүүлдэг мэдэгдэл нь цаасан хэлбэртэй тул орон нутаг газрын кадастрын бүртгэл, зурагтайгаа тулган харах, хэдэн өвөлжөө хаваржаа байгааг мэдэх боломж хомс байдаг. Үүнээс шалтгаалан иргэдийн суурьшлийн бүсэд давхардуулан  тусгай зөвшөөрөл олгох,  тусгай, малчдын өвөлжөө хаваржааны газар ашиглалтын тусгай зөвшөөрөл давхцсан ч нүүлгэн шилжүүлэх, нөхөн төлбөр олгох зохих ёсоор олгохгүй байгаа асуудал дагуулж байна.

 

ХУУЛЬЧ, СУДЛААЧ Д.ТЭГШБАЯР: ХАЙГУУЛЫН ТАЛБАЙН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ТӨР ИРГЭДЭЭСЭЭ АСУУЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

-Одоогоор хүчин төгөлдөр хайгуулын талбайн хэмжээ нийт нутаг дэвсгэрийн гурван хувьтай тэнцэхээр байна.

Засгийн газар, төрийн захиргааны байгууллагаас  хайгуулийн талбайн төлөвлөлтийг ил тод хийх, яагаад сонгож байгаа нь  хөшигний цаана хийгддэг гэхэд болно. Өөрөөр хэлбэл, тухайн талбайг яагаад эхлээд эсхүл дараа нь зарлаж байгаа нь ойлгомжгүй, бодлого, аргачлал, зохицуулалтгүй, ил тод биш.

Гэтэл эдийн засагт үзүүлэх өндөр ач холбогдлыг улс анхаас нь тооцсон байх ёстой тул, аль орд, нөөцийг ямар дараалалтай, хэдийд ашиглах нь урт хугацааны төлөвлөлттэй уялдан, тогтсон бодлогоор дараалалтай байх нь зүйтэй. Ингэж байж аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид төлөвлөлтөө хийж, сонгон шалгаруулалтад оролцох нөөц, боломжоо урдчилан тооцоолж чадна.

 

МУУҮА-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА А.БИЛГҮҮН: ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН  ЗӨВШӨӨРЛӨӨ ЯАРАЛТАЙ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засагтай Монголын хувьд экспортыг тэлэх, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, бусад салбараа хөгжүүлэх цорын ганц боломж нь геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах гэж үзэж байна. Эрдэсийн салбар нь Монголын эдийн засгийн гол “зэвсэг” гэж толрхойлсон ч болно.  Өдгөө ашиглалт болоод хайгуулын шатандаа хэрэгжиж байгаа төслүүд нь 2016 оноос өмнө нээсэн ордууд. Өнөөдөр Монголын эрдэс баялгийн потенциалыг дэлхийд таниулж, олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхол итгэлийг торгоож байгаа цөөн төслүүд. Тогтвортой хэрэгжиж чадваас ирээдүйд эх орны эдийн засгийг тэтгэх экспортын гол эх үүсвэрүүд юм.

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417