Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй

Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй

Улсын Их хурлын гишүүн Сүхбаатарын Батболдыг луйварчин дээрэмчнээр нь дуудаад удаж байна. Өнгөрсөн хавраас эхлээд түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших нь гэх бор шувуу ниссэн юм. Төд удалгүй МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Сү.Батболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хэмээн зарласан.

Ингээд л Сү.Батболдыг байж болох бүхий л сэдвээр харлуулж, гутаан доромжлох их үйл хэргийг хэсэг бүлэг хүмүүс эхлүүлсэн. Бараг жил тойруу үргэлжилж байгаа энэ их хар пиар Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам улам “төгсөрч” байгаа. Тусгаар улсын иргэнийг гадны улсын шүүхээр шүүлгэх гэж хүртэл оролдож байна. Энэ хугацаанд үүнийг дагасан үнэн, худал нь мэдэгдэхгүй хичнээн ч их үйл явдал болж өрнөв. Ардчилсан улсын иргэн эх орондоо албан үүргээ гүйцэтгээд сууж байхдаа гадны шүүхийн шийдвэрээр шийтгэгдэх нь л дээ. Хэн нэгний дураар аль нэг улсын шүүхийн шийдвэрээр, тэр шийдвэр нь баталгаа, нотолгоотой эсэх нь тогтоогдоогүй үед ардчилсан улсын иргэнийг шийтгэнэ гэдэг тийм ч амар асуудал биш юм аа. Энэ нь зөвхөн хувь хүний бус улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудал байдаг. Тиймдээ ч энэ асуудал хууль номынхоо дагуу димломат шугамын хүрээнд шийдэгддэг учиртай юм. Харин юу юугүй барьж хорих нь гэж туйлширч, элдэв шар мэдээ цацаж байгаа нь явцгүй улс төр болохыг бэлхэнээ харуулж байна.

Түүгээр ч үл барам гадны сонин, сэтгүүлд Сү.Батболдын талаар элдэв нийтлэл, баримт дэлгэгдлээ гэх өнөөх улиг болсон арга хүртэл явж байгаа харагдана лээ. Гадны сонин, сэтгүүлд гарсан л бол ноцтой хэрэг, үнэн баримт гэж итгэдэг цаг ард хоцорсон. Монголчууд ийм жижиг улс төрд хууртахаа больсон. Эцэст нь Сү.Батболдыг намнах халуурал нь хэтийдэж аймаар баян гэж шүүмжилдэг боллоо. Энэ арай хэтэрч байна. Ухаандаа Хятад шиг хамаг баячуудынхаа хөрөнгийг хураан хоосолж орхиод, эзнийг нь буудах болж байна уу. Коммунист нам удирдаж байгаа болохоор хятадууд л баячууддаа ийм ааш аяг гаргадаг юм. Үүнийг нотлох олон жишээ бий. Саяхан л гэхэд Жек Ма дэлхийн тэргүүлэх баян гэгдэж байсан. Манайхан хөл алдаж, Их аварга Д.Дагвадорж хүртэл хүзүү, нурууг нь бариад гүйж байсан цаг тун саяхан. Гэтэл өнөөдөр тэр хэн болчихов, өнөөх хөрөнгө мөнгө нь юу болж хувирчихав. Байдаг хөрөнгөө улсдаа хураалгачихсан, өөрөө байгаа эсэх нь ч тодорхойгүй л байна шүү дээ.

Бид тэдэн шиг биш. Монгол Улс 30 жилийн өмнө хулганы хамарнаас ч цус гаргалгүйгээр ардчилал, эрх чөлөөг олж авч чадсан. Энэ бол бидэнд байгаа маш том боломж. Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй. Тиймээс одоо монголчууд нэгнээ баян, цатгалан гэж нүд үзүүрлэхээ боль оо. Ардчилсан Монголд энэ хориотой. Энэ нийгэмд чи ч, би ч, хэн ч баяжиж болно. Бид бүгдээрээ баяжих эрхтэй. Тэр хэмжээнээс дээшээ баяжиж болохгүй гэх хязгаар зааг огт байхгүй.

Сү.Батболдыг 300 сая ам.долларын хөрөнгөтэй, аймаар баян гэж цоллоод байгаа юм. Дэлхийн хэмжээнд 300 сая ам.доллартай хүн та бүхний хэлээд байгаа шиг аймаар баянд тооцогдохгүй ээ. Хамгийн багадаа нэг тэрбум ам.доллартай байж гэмээнэ дэлхийн хэмжээний хөрөнгөтөн гэгдэнэ. Ер нь баячуудаа элдвээр баалж, гоочилсон улс хөгждөггүй юм. Ингэж элдвээр чичлээд байгаа учраас л тэр баян гэх цол гуншинтай, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж суугаа нөхдүүд чинь Монголд хийж бүтээхийг урьтал болгохын оронд гадны орныг зорьж, амар жимэр хүсээд байгаа юм. Тиймээс бид хөрөнгө, мөнгөтэй нэгнээ баалж суухын оронд бахархдаг болох хэрэгтэй байна. Бүр тэднээс үлгэрлэж өөрсдөө баяжих хэрэгтэй. Баян болохын төлөө зүтгэдэг, хөдөлмөрлөдөг болох ёстой.

Дэлхийн хэмжээний баянтай буюу тэрбум ам.долларын хөрөнгөтэй таван хүнтэй болоход Монгол Улсын амьдрал их өөрчлөгдөнө дөө. Мэдээж тэд танд зүв зүгээр байхад тань таван цаас сарвайхгүй. Ийм үүрэг ч тэдэнд байхгүй. Гагцхүү тэд эх орондоо ажлын байрыг хэдэн арван мянгаар нь бий болгож, төрийн ачааг үүрэлцэх учиртай юм.

Хүсвэл тэр ажлын байранд чи ажиллаж болно. Эс хүсвэл өөрөө баян болохын тулд шинийг эрэлхийлж, бусдаас илүү хөдөлмөрлөж баялаг бүтээгч, бизнес эрхлэгч болж болно. Баян болохын тулд залхуурахгүй, бусдаас илүү ихийг хийж, бүтээх хүсэл, эрмэлзэлтэй байх л чухал. Ердөө л ийм зарчимтай. Ингэсний чинь төлөө Монгол Улс чамд ямар нэгэн хорио, саад тавихгүй. Хөрөнгийг чинь хурааж, "аав"-ын хаалга татуулахгүй. Бид баячуудтай нийгмийг л байгуулах гэж яваа.

Үүнийг бид зөвхөн энэ цаг үед л хүсээд байгаа юм биш ээ. 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Монгол Ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг Их жанжин Д.Сүхбаатар 1922 онд харьяат цэргүүддээ явуулсан бичигтээ “Ардын эрхтэй засаг байгуулах нь бурхан шашнаа хүндэтгэж, ард түмнээ амар туйл дор хүргүүлэн тэгш журамт, баян хүчирхэг улс болгох зорилготой” гэсэн утга төгөлдөр үгээ сонордуулж байж. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын Намын анхны дарга, Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэгч Солийн Данзан “Монгол Улс Швейцарь лугаа хөгжих ёстой” гэж тунхаглажээ.

Мөн Монгол Улсын ес дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан Пэлжидийн Гэндэн “Баяжих тун” хэмээн нийтэд уриалж, лоозон гаргаж байсан нь түүхийн хуудаснаа үлдсэн байна. Ингээд бодохоор бидний өвөг дээдэс 100 жилийн тэртээгээс л баян иргэдтэй, хүчирхэг улс орон болохыг зөгнөн, мөрөөдөж, хүсч тэмүүлж байжээ.

Тэдний холыг харсан энэ хүсэл зоригийг тухайн үед үгүйсгэсэн. Бүр хэлмэгдүүлэх шалтгаан болгосон гашуун сургамж энэ намд бий.

Мэдээж Ардчилсан нийгмийн үр дүнд энэ төрийн зүтгэлтнүүдийн үзэл санаа жинхэнэ утгаараа биеллээ олж эхэлсэн. Энэ нийгэм иргэдийг баян, хөрөнгө чинээтэй болгох хөшүүрэг нь болдог. Түүнээс төрөөс сарвайсанд сэтгэл ханаж, хоёр идэхгүй, хоосон хонохгүйхэн шиг өдөр, өдрийг аргацааж явдаг арга ядсан нийгэм биш юм. Харин ч ядуу байгаагаа баалдаг болж, “Тэнгэр угсаат, хөх чоно, гуа маралын удам хөх толбот монгол хүн та хэзээ болтол ийм арчаагаа алдсан ядуу хоосон явах гээд байгаа юм бэ. Хүнээс хоол горьддог, хүнээр тэжээлгэх гэдэг, бүр болохгүй бол хүнээс булааж аваад амьдарна гэдэг зангаа боль” гэж загнадаг нийгэм шүү.

1
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417