Нүцгэн хотоо ногооруулъя

Нүцгэн хотоо ногооруулъя

-Судлаачид өнгөрсөн онд Улаанбаатар хотын төвлөрөл ихтэй, томоохон худалдаа, үйлчилгээний газруудын ойролцоох хөрснөөс дээж авч, шинжлэхэд 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илрэв. Бэлчээрийн, эрүүл хөрстэй харьцуулахад аммони (шивтэр)-ийн бохирдол 10 дахин их байжээ. Хотын хөрсний 13 хувь нь эвдэрсэн, үүний 70 хувь нь хүчтэй доройтсон гэж мэргэжилтнүүд үнэлэв. Иймд холбогдох байгууллага, ШУА-ийн судлаачдын төлөөллийг багтаасан, хөрсний доройтол, бохирдлыг бууруулах ажлын хэсгийг нийслэлийн ЗДТГ-ын дэргэд анх удаа байгуулсан.

-Дан ганц Засгийн газрын 62 дугаар тогтоол, шахмал түлшний хүчээр нийслэлийн утааг 80 хүртэлх хувиар бууруулах боломжгүйг энэ өвөл баталлаа. Азотын давхар исэл, хүхрийн хүчил зэрэг хорт бодис хүлцэх хэмжээг үе үе давж, агаар дахь аюул арилаагүйг сануулав. Өнгөрсөн жилийнхээс давсан үр дүн хүлээж байсан нь талаар болсонд дээр, дооргүй сандралдсан албаныхан “Агаарын даралт, инверс хотыг утаа ихтэй харагдуулж байна” гэж тайлбарлах болов. Дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын тоонд Улаанбаатар одоо ч багтсан хэвээр.
-Нийслэлийн гэр хороололд буй 350 мянга орчим нүхэн жорлон хөрс, усыг бохирдуулаад зогсохгүй халдварт өвчин, харшлын суурь шалтгаан болсоор байна. Халиа дошин, хавсарга салхи, цас, борооны усанд “туугдсан” жорлонгийн нян хавар, зуны улиралд хотоор нэг тархаж, тоосжилтын уршгийг дэврээх болов.

Энэ бол Монгол Улсын хүн амын тал шахам хувь нь амьдардаг, хотжилт, төвлөрлийн шуурганд туйлдан доройтсон нийслэл Улаанбаатарын өнөөгийн бодит төрх. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ хязгаарлуулсан ч хамгийн хүлцэнгүй, тэвчээртэйгээр аж төрөн буй XXI зууны монголчуудын нэгэн өнгө. Аз жаргалтай, иргэнээ дээдэлсэн, метрополис, орчин цагийн, залуусын гэх элдэв чимэг тодотгол “наах” дуртай атлаа иргэдийнхээ эрүүл мэнд, амиар дэнчин тавьдаг албан тушаалтнуудын бүтээсэн хот. Одоо бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол эрүүл орчин. Ус, агаар, хөрсний бохирдолгүй эрүүл хот. Бууруулъя, тэмцье, шийдье хэмээн лоозогнож, та, бидний татварын мөнгөөр он удаан жил цалинжсаар буй хороо, зөвлөл, ажлын хэсэг нэртэй “ажилгүйчүүдэд” итгэл хүлээлгэж, гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн үр шимийг хүлээж суухын оронд гэр хорооллоо ногооруулж, нүцгэн хотоо “хувцаслах” цаг нь болжээ.

Орчны бохирдлыг бууруулах, хотын өнгийг засах зорилгоор нийслэлд мод, бут тарих, цэцэрлэгжүүлэх их ажил жил болгон өрнөдөг. Энэ ажиллагааг сая саяар санхүүжүүлдэг. Өнгөрсөн жил гэхэд уулнаас 9000 ширхэг мод авчран хотын төвд суулгаж, зөвхөн ногоон байгууламжийн стандарт, төлөвлөлтийг шинэчлэхэд 50-иад сая төгрөг зарцуулсан. Жилд хоёронтоо тохиодог Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд (11 жилийн хугацаанд) нийт 15 орчим сая мод, бут шинээр тарьсан гэсэн мэдээллийг албаныхан өгөв. Төр, засаг ийнхүү нийслэлийг ногооруулахад анхаарч буй мэт харагдавч өнөөгийн Улаанбаатарын нөхцөл үүнийг үгүйсгэсээр байна. Олон улсын стандартаар бол саяас дээш хүн амтай хотын нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 24 ам метр байх ёстой. Харин улаанбаатарчуудад үүнээс зургаа дахин бага талбай ногдож буй.

Түүнчлэн нийслэлийг хүрээлсэн ойн сангийн моддын 60 гаруй хувь нь өсөлтгүй болсон, 30 хувь нь доройтож, ургалт нь бүрмөсөн зогссоныг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн өнгөрсөн жил судлан тогтоов. Тэд “Нийслэлийн ногоон бүсийн зонхилох хэсгийг бүрдүүлдэг Санзай, Жигжид, Улиастай, Тэрэлж, Дээндий, Зайсан, Нүхт, Түргэний амын ой ихээхэн доройтсон. Цаашид үе шаттай арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай” гэж анхааруулсан юм. Нийслэлийн ойн сан доройтож, зуслангийн бүс хумигдахын хэрээр орчны бохирдол улам гаарах аюултай. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар нүцгэрэх тусам хотын байгаль орчны асуудал хурцаар хөндөгдөж, иргэд тэр хэрээр хохирно гэсэн үг.

…Ус, агаар, хөрсний бохирдолгүй эрүүл хот. Бууруулъя, тэмцье, шийдье хэмээн лоозогнож, та, бидний татварын мөнгөөр он удаан жил цалинжсаар буй хороо, зөвлөл, ажлын хэсэг нэртэй “ажилгүйчүүдэд” итгэл хүлээлгэж, гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн үр шимийг хүлээж суухын оронд гэр хорооллоо ногооруулж, нүцгэн хотоо “хувцаслах” цаг нь болжээ…

Манай улсын Ногоон хөгжлийн бодлогын 6.3-т “Улаанбаатар хот болон бусад сууриныг дахин төлөвлөж, ногоон байгууламжийн эзлэх хэмжээг 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ” гэж тусгасан. БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрынхан “2024 он гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайг 8.6 хувь болгохоор зорьж буй” хэмээн танилцуулсан. Ногооруулах, ойжуулах ажлыг албаныхан ийнхүү ирээдүйд төлөвлөж, урт хугацааны бодлого, баримт бичигт тусгасаар байна. Гэтэл дээрх баримтууд (өнөөгийн нөхцөл) биднийг алгуурлах, хүлцэнгүй байх эрхгүйг улам бүр сануулсаар. 2030, 2050 онд өнөөх л агаар, хөрс, усны бохирдлоо ярьсаар, хэлцэж талцсаар суухгүйн тулд, орчны бохирдлоос үүдэлтэй урхгийг хазаарлахын төлөө одооноос хөдлөх шаардлагатайг анхааруулсаар буй.

Нийслэлийн гэр хороололд аж төрж буй 250 мянган өрх, ахуйн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж байгаа 199 169 иргэн бүр нүцгэн хотоо ногооруулахын төлөө хашаандаа мод тарьцгаая. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шинээр байгуулах ажлыг зөвхөн хотын төвд, зам дагуух газарт хийдэг гажуу тогтолцоог халъя. Нэг өрх хашаандаа 3-5 мод тарихад л Улаанбаатарын гэр хороолол нэг сая “агаар нийлүүлэгч”-тэй болох нь. Нэг ширхэг мод жилд дунджаар 120 кг нүүрстөрөгчийг шингээн авч, үүнээс 20 кг-аар илүү хүчилтөрөгчийг байгальд нийлүүлдэг. Мөн машин техникийн болон гадаад орчны бусад дуу чимээг 26 хувиар сарниулж, тоос шороог 70 хүртэлх хувиар бууруулах ач холбогдолтой. Агаарын хэмийг тогтвортой байлгахад ч онцгой нөлөөтэй.

Ганцхан ширхэг модны экологийн ач холбогдлыг тооцоход ийм. Орчны бохирдол, доройтолд дарлуулж, цэцэрлэгжүүлэх талбайгүй шахам болтлоо шавааралдсан нийслэлчүүдийн хийж чадах хамгийн бодитой, үр дүнтэй ажил энэ байна. Гэр хорооллыг ад үзэх биш, ашиглая.

Ойн салбарын нэгэн эрдэмтэн “Гэр хорооллын айлуудыг арчилж, ургуулсан модных нь хэмжээгээр үнэлж урамшуулдаг бол өдийд ийм байдалд хүрэхгүй” хэмээн ёжлонгуй бичжээ. Үүнийг хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Урт хугацааны, үр дүнгүй төсөл, хөтөлбөрүүдэд сая саяар нь төсөвлөдөг, хавтгайрсан халамжид хайр гамгүй зарцуулдаг хөрөнгийг гэр хорооллыг ногооруулахад зориулж, их хотоо дарамтаас нь салгая. Хөгжингүй орнуудын жишгээр ногоон байгууламжийг урлаг, архитектурын бүтээлийн түвшинд хөгжүүлж чадахгүй ч гэр хорооллын хашаа бүрийг модтой болгож, нүхэн жорлонгийн аюулыг хазаарлах боломж байна, хотын дарга аа. Бүх нийтээр мод тарих нэрийдлээр мянга мянган бут, сөөг “булшилдаг” ажиллагааг таслан зогсоож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бус, нийслэлийн гэр хороололд анхааръя, БОАЖ-ын сайд аа. Засгийн газрын шийдвэр, хөтөлбөр, төлөвлөгөөнд захирагдаж суухын оронд мэдрэмжтэй, сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллаж, иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулахыг метрополис хотын мянган зовлонд ээрүүлсэн Улаанбаатар та бүхнээс шаардаж байна. Нүцгэн хотоо ногооруулах санаачилгад та бэлэн үү.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Боловсролын салбар хаягдсаны гол буруутан нь үе үеийн 76, өөр хэн ч биш

2021-04-20

"Сургалтын төлбөртэй холбоотой санал хүсэлтээ БШУЯ-ны цахим хуудсаар өгөх боломжтой"

2021-04-19

Эрүүл амьдралыг бий болгох хамгийн энгийн 10 хэв маяг

2021-04-18

Хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж хэдэн насанд дээд цэгтээ тулдаг вэ?

2021-04-18

ТЦА: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна

2021-04-20

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдана

2021-04-20

“Монгол цэргийн холбоо" нь Үндсэн хууль зөрчсөн гэж маргаан үүсгэхээс татгалзаж байжээ

2021-04-20

ХӨСҮТ-ийн эмч нар: Дарга сайд нар бидэн рүү буруугаа чихээд хариуцлагаас зугтаж байгаад харамсаж байна!

2021-04-20

Биеэс илүүдэл давсыг хөөх шалгарсан аргууд

2021-04-20

Дабль стандарт буюу алагчлал

2021-04-20

Таргалах шалтгаан ба онцлог

2021-04-20

Ус нь таны биед хэр их ууснаараа ашигтай байдаггүйг мэдэх үү?

2021-04-19

ХЭРЭГЛЭГЧДИЙГ МӨЛЖИЖ байгаа нь тогтоогдсон “Хүчит шонхор” захыг жилийх нь орлогын 4 хувиар торгоно

2021-04-16

ТЕГ: 300.000 төгрөгөө аваагүй иргэдэд зориулсан ЦОГЦ мэдээлэл

2021-04-16

Б.Өлзийбаяр: Төр иргэдээ 26 хувийн шимтгэл болон татвараар давхар цөлмөж байна

2021-04-16

Эрээн рүү өнөөдрөөс 100 автомашин нэвтэрч байна

2021-04-15

Судлаач Ганаа: Ерөнхийлөгчийн захирамж ба МАН-ын хариу

2021-04-20

Ёс суртахуунгүй од, нийгмийн зүтгэлтнүүдийг эфирт гаргаж болохгүй

2021-04-20

Жэк Ма: Сарниагүй морин үүл

2021-04-19

Баабар: Хүмүүн сүрэг

2021-04-19

К.Коулмэн “Токио-2020” олимпод “тоосоо” өргөхгүй

2021-04-18

Талибанчууд: Бид дайнд ялсан, америк ялагдсан

2021-04-16

Дани улс "АстраЗенека" вакцины хэрэглээг бүрэн зогсоосон Европын анхны улс боллоо

2021-04-15

Хойд Солонгост үр дүн муутай ажилсан албан тушаалтныг цаазалжээ

2021-04-12

CAAK ӨНЦӨГ: Хамгийн үр дүнтэй вакцин бол мөнгө

2021-04-14

CAAK ӨНЦӨГ: Хөл хорио зөрчигчдийг дэлхийн орнууд хэрхэн шийтгэж байгаа вэ?

2021-03-31

CAAK ӨНЦӨГ: Мэдээллийн дайн бидэнд хэрхэн нөлөөлөх вэ?

2021-03-24

CAAK ӨНЦӨГ: Урвагч хэрхэн төрдөг вэ?

2021-03-17

Н.Алтанхуяг: Энэ бол ямар нэгэн цэцийн биш цэвэр МАН-ын хийсэн ажил

2021-04-20

Хоёр нүүрт С.Бямбацогт

2021-04-20

Хувь хүн засагладаг болох санаархал буюу Ерөнхийлөгч Х.Баттулгад үзүүлэх импичмент

2021-04-20

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын сүүлээр эхэлнэ

2021-04-19

Мандуул ПОДКАСТ: Биткойнд итгэж болох уу?

2021-03-12

Хүлээлгийн Өрөө Подкаст: Ганц бие аавыг ямар амьдрал угтдаг вэ?

2021-02-22

Идэрээгийн подкаст: Сэтгэл заслын эмч Энхтүвшин

2021-01-31

ПОДКАСТ: Мандуул подкастын зочин торлог шилэнцрийн мэс засалч АУ-ны магистр Д.Довчинжамц

2021-01-23

Эмэгтэй бизнес эрхлэгчид сорилттой илүү амжилттай нүүр тулж буй тухай өгүүлэх нь

2021-04-20

Эрчим хүчний хуримтлууртай Монголын анхны нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад Голомт банк баталгаа гаргалаа

2021-04-16

“Сугалаатай SocialPay” ээлжит урамшуулалт аян эхэллээ

2021-04-13

Ц.Байгалмаа: Голомт банк “Жендэрийн тэгш байдлын хороо”-г 2020 онд байгуулсан

2021-04-08

32 мянган иргэний 300,000 төгрөгийг Төрийн санд буцаажээ

2021-04-14

Ломбардуудыг зээлийн хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байхыг анхааруулав

2021-04-02

Хөнгөлөлттэй зээлийн шалгуур хангасан компанийг зарах дундаж ханш 40-45 сая төгрөг байна

2021-04-01

Ч.Даваабаяр: Жинхэнэ ЖДҮ эрхлэгч нарт 3 хувийн хүүтэй зээл олдох магадлал бага байна

2021-03-16

Сангийн яам: Вакцин татан авах шаардлагатай төсвийг хаанаас гаргах вэ гэдэг нь тодорхой болоогүй

2021-04-20

ЭМЯ: 1311 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

2021-04-20

ЭМЯ: 889 тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа

2021-04-19

Энэ долоо хоногт халдварын тоо хамгийн өндөр түвшинд хүрлээ

2021-04-18

Ц.Туваан: "Рио Тинто"-гийн хаяж өгсөн жижигхэн ясанд хууртаж, луйврын гэрээ байгуулсныг захын хүн ойлгож байгаа

2021-04-19

“Шударга” өгөөж тогтоох эрдэс баялгийн бирж

2021-04-14

Монголын нутгаар дайрч өнгөрөх хийн хоолойн техник, эдийн засгийн үнэлгээ батлагджээ

2021-04-13

“Оюутолгой”-н татварын маргаан ба алдах эрхгүй арбитрын шүүхийн ялалт

2021-04-13

ЗХЖШ: Бүх цэргийн нэгдсэн холбоог Ардын намын дарга У.Хүрэлсүх толгойлж байгаа нь үнэн

2021-04-20
3:36

Монголын анхны спортын гэмтлийн эмнэлэг

2021-04-19
4:12

Хөрс, газрын доорхи усны бохирдол нь хүүхдүүдийн дунд өвчний тархалтыг ихэсгэж байна

2021-04-15
1:19:03

"Улаан бал"-д хуульч Б.Гүнбилэг

2021-04-14

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,452

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

352

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

522

Та хэдэн настай вэ?

1,282