В.Оюу: Монгол улс БНХАУ руу 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй экспортлох боломжтой боллоо

В.Оюу: Монгол улс БНХАУ руу 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй экспортлох боломжтой боллоо

Гадаад харилцааны яамны Гадаад худалдааэдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюутай АзиНомхон далайн худалдааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсонтой холбогдуулж экспортын ямар хөнгөлөлт эдлэх талаар болон гадаад худалдаа тойрсон бусад сэдвээр ярилцлаа.


-Монгол Улс АзиНомхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн оржэнэ оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байнаУг хэлэлцээрийн тухай тодруулахгүй юу?

-Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэж орсон долоо дахь гишүүн орон болсон. Хэлэлцээр Монгол Улсын хувьд 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байна. Хэлэлцээрийн хүрээнд манай экспортын бараа, бүтээгдэхүүн бусад зургаан улстай тохирсон импортын тарифын хөнгөлөлтийг эдэлж эхэлсэн гэсэн үг. Уг хэлэлцээр 1975 оноос эхлэлтэй. Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын худалдаа, эдийн засгийн харилцаа, хөгжлийг дэмжих агуулгын хүрээнд анх НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос санаачилж эхлүүлсэн байдаг. Хэлэлцээр 1975 оноос 2005 он хүртэл Банкогийн хэлэлцээр гэсэн нэртэй байсан. 2005 оноос одоогийн нэршлээр явах болсон. Хэлэлцээрийн онцлог юу вэ гэвэл Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос гээд бүс нутгийн эдийн засгийн чадавх, хүн ам, зах зээлийн хэмжээгээр тэргүүлэх гишүүн улс. Бид эдгээр улс оронтой хэчнээн төрлийн бараа таваар дээр ямар хөнгөлөлт эдлэх тухай хэлэлцээр хийж, анх удаа Монгол Улс бүс нутгийн худалдааны хэлэлцээрийн гишүүн боллоо. Одоохондоо зөвхөн бараа таваар дээр тарифын хөнгөлөлт ярьж байна.

Цаашид энэ хэлэлцээр үргэлжилнэ. Улам боловсронгуй болж байгаа. Тодруулбал, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчлөх асуудлаар хэлэлцээрүүд явагдаж байна. Хэлэлцээрийн хүрээнд хөнгөлөлт эдлэх анхны бүтээгдэхүүний бүртгэлийг манай Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд хийж, гарал үүслийн гэрчилгээ олгосон.

-Манай улстай худалдааэдийн засгийн өргөн харилцаатай улс орнууд уг хэлэлцээрт нэгдсэн байнаХятадӨмнөд Солонгос зэрэг улс руу манайхаас хэчнээн төрлийн бараа бүтээгдэхүүнийг ямар хөнгөлөлт эдэлж гаргах боломжтой вэ?

-БНХАУ бол манай худалдааны хамгийн том түнш.

БНСУ улс ч мөн манай худалдааны зургаан том түншийн маань нэг. Хэлэлцээрт энэ хоёр улсаас гадна Энэтхэг, Шри Ланка, Лаос, Бангладеш гэсэн улс нэгдсэн. Хэлэлцээрийн гишүүн зургаан улс манай нийт худалдааны эргэлтийн 67 хувийг эзэлж байгаа.

Хэлэлцээрийн дагуу Хятадын зах зээл дээр 2323 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж, 10-100 хувийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүний дотор манай экспортын голлох бүтээгдэхүүн болох коксжсон нүүрс байна. Нүүрсэн дээр Хятадын импортын татварыг 50 хувь хөнгөлснөөр экспортоос олж байгаа орлогыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Мөн рапсын үрд 100 хувь, малын гаралтай бүтээгдэхүүн болох арьс шир дээр 14-50 хувь, ямааны ноолуур болон ноолууран бүтээгдэхүүнд 35 хувийн хөнгөлөлт эдэлж байна. Солонгосын хувьд манайх 2902 нэр төрлийн бүтээгдэхүүнд 10-50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүний дотор ноос ноолууран бүтээгдэхүүний 30-50 хувийн хөнгөлөлт багтаж байгаа юм. Хэлэлцээр нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн тул хэлэлцээрийн үр ашгийг яг өнөөдөр дүгнэж хэлэх боломжгүй.

Нүүрсний экспорт энэ оны эхний хоёр сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар нэмэгдсэн. Хэдийгээр ковидтой, хоёр талдаа анхаарал болгоомжлолтой байгаа ч манай яам Хятадын талтай ойлголцож ажилласны дүнд нүүрсний экспортын урсгал хэвийн явж байгаа гэж хэлж болно.

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар манай экспортын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, зах зээлийг тэлж өгч байгаа юм. Урт хугацааны хөгжлийн бодлогод ч чөлөөт худалдааны хэлэлцээрийг тууштай дэмжиж, аль болох олон зах зээл дээр хөнгөлөлттэй нөхцөл боломжийг олохын төлөө ажиллана гэсэн зорилт тавьсан. Манай яам энэ ажилд тэргүүлэх ач холбогдолтой өгч байгаа.

-Өмнө нь бид Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулжолон нэр төрлийн барааг хөнгөлөлттэй экспортлох боломжтой болсонӨгөөж нь ямар байгаа вэ?

-Хамгийн анхны чөлөөт худалдааны хэлэлцээр бол Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм. Эргээд харахад 3-4 жилийн хугацаанд хоёр орны худалдааны нийт эргэлт 40 орчим хувиар нэмэгдсэн. Мэдээж бид экспортынхоо нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлж, Японы зах зээл дээр бидэнд олгож байгаа боломжийг бүрэн дүүрэн ашиглах тал дээр анхаарах шаардлага бий. Ер нь худалдааны эргэлт 40 орчим хувиар нэмэгдчихсэн байна гэдэг нь чөлөөт худалдааны хэлэлцээр яах аргагүй худалдаа, эдийн засгийн харилцааны том хөшүүрэг гэдгийг нотолж байгаа хэрэг л дээ.

-Манай улс БНХАУ-д гэхэд 2000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй татварын тарифаар экспортолж болох ньГэхдээ бидний бараа бүтээгдэхүүний нэр төрөл цөөнЦаашид чөлөөт худалдааны хэлэлцээрээр тохирсон боломжийг илүү өргөн хүрээнд ашиглахын тулд дотоодын үйлдвэрлэлэкспортоо хэрхэн дэмжих вэ?

-Уг хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулаад өнгөрсөн оны аравдугаар сард МҮХАҮТ-тай хамтарч аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт зохион байгуулсан. Сургалтад оролцсон аж ахуйн нэгж, байгууллагад хэлэлцээрийн гишүүн зургаан улстай байгуулсан хөнгөлөлттэй бүтээгдэхүүний жагсаалт, бүтээгдэхүүн тус бүрт авч байгаа хөнгөлөлтийн тухай нарийвчилсан мэдээллийг хүргэсэн. Энэ мэдээллийг Гадаад харилцааны яам болон МҮХАҮТ-ын вэб сайт дээр нийтэлсэн. Тэгэхээр бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, гарааны бизнес эрхлэгчид эдгээр зах зээлд гарахад ямар боломж байгааг харах, бизнесийн үр ашиг, боломжоо тооцоолоход тус дөхөмтэй байх болов уу.

Экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх зорилгоор чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг бодлогын түвшинд анхаарч ажиллаж байна. ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз, Армен Улс багтсан Евроaзийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн. Хамгийн чухал нь гадаад зах зээл дээр бий болгож байгаа боломжийг бүрэн дүүрэн ашиглахад анхаарах хэрэгтэй байгаа юм. Урд хөршийн зах зээлд 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ байг гэхэд одоо гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ хэмжээ, нэр төрлийг яаж нэмэгдүүлэх вэ, ялангуяа уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг яаж дэмжих вэ гэдэг дээр анхаарах асуудлууд бий.

Юуны өмнө энэ хүрээнд бизнес эрхлэгчдээ дэмжсэн санхүү, зээлийн үйлчилгээг сайжруулах, чанарын тогтолцоог боловсронгуй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, мөн ур чадвар, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн дэмжлэг, бодлого зайлшгүй хэрэгтэй байна гэж хардаг.Цаашлаад худалдаанд оролцож байгаа байгууллагуудын уялдаа холбоог хангах, худалдааг хөнгөвчлөх асуудал ч чухлаар тавигдаж байна.

ГХЯам 2019 онд Олон улсын худалдааны төвтэй хамтраад дунд хугацаанд Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нөөц боломжтой салбарыг тодорхойлох судалгаа хийж, найман салбарыг тодорхойлсон. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, мах сүү, ноос ноолуур болон уул уурхайн бүтээгдэхүүний гүн боловсруулалт зэрэг уламжлалт салбараас гадна шинэ салбарууд ялангуяа аялал жуулчлал, мэдээлэл харилцаа холбоо, сэргээгдэх эрчим хүчний салбарт экспортын боломж байгаа тул энэ салбарт хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр хаана ямар боломж байна, аль салбар дээрээ анхаарах ёстой вэ гэдэг асуудал тодорхой болсон. Энэ салбарууд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050 баримт бичигт ч туссан. Одоо энэ салбаруудаа яаж дэмжих юм, юуг анхаарах вэ, юуг брэнд болгож явах зэрэг асуудал дээр шийдэл гаргах ёстой гэж бодож байна. Бизнест хүрсэн бодит дэмжлэг хомс байгаа учраас одоо байгаа бизнесийн орчныг манай бизнесийнхэн тийм ч таатай үнэлэхгүй байна.

Энэ хүрээнд ГХЯ-ны хувьд худалдааг хөнгөвчлөхөд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна. Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт Монгол Улс нэгдэж орсон. Худалдааг хөнгөвчлөх гэдэг нь бараа бүтээгдэхүүнээ экспортлох, импортлоход шаардагдаж байгаа шат дамжлага, хил гаалийн хяналт шалгалттай холбоотой чирэгдэл, зардал мөнгө, цаг хугацааг багасгах тусгай асуудал бөгөөд энэ ажлыг зөв хэрэгжүүлж чадвал бизнесийнхэнд бодитой дэмжлэг болох юм.

-Та дээр Евроазийн эдийн засгийн холбоонд нэгдэхээр судалж байгаа гэлээТус холбоонд ОХУ багтдагОдоогийн байдлаар манай хойд хөрш худалдааны өндөр татвар ногдуулдгаас болж тус улстай экспортэдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бидэнд томоохон хүндрэл учруулж байнаЭнэ тухайд ямар эерэг хүлээлт байгаа вэ?

-Манай улс түлш шатахуунаа үндсэндээ 100 хувь хойд хөршөөс худалдан авч байна. Энэ улсад экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний маань хэмжээ, нэр төрөл бага. Тийм учраас худалдааны өндөр алдагдалтай явж ирсэн. Энэ алдагдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа гол ажил бол Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах судалгааг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлүүлсэн явдал юм. Энэ холбоонд ОХУ-аас гадна Казахстан, Киргиз, Беларусь, Армени Улс багтдаг. Тэгэхээр ОХУ-аас гадна эдгээр улстай худалдааны харилцаагаа өргөжүүлэх боломжтой болно. Таны хэлсэнчлэн, ОХУ-ын зах зээлд гарч байгаа экспортын бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулдаг. Энэ тарифыг ОХУ Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болохдоо авсан үүрэг амлалтын дагуу тогтоосон. Монгол Улсад тусгайлан тогтоосон тариф гэж ойлгож болохгүй. Тус улс руу экспорт хийж байгаа бүх улсад ийм асуудал тулгарч байгаа гэж ойлгож болно. Евроазийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал тарифын хөнгөлөлтөөс гадна техникийн чанартай бусад асуудлыг ч хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх боломжтой. ОХУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор Москва дахь Элчин сайдын яаманд Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн институцийг сэргээн байгууллаа. Мөн Владивостокт худалдааны төлөөлөгчийн газар нээх асуудал нааштай яригдаж байна. Бүгд л тус улстай худалдааны алдагдал бууруулах, экспортын боломжийг нээхэд чиглэж байгаа алхмууд юм.

-АзиНомхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр зургаан орон манай улс руу хөнгөлөлтэй тарифаар бараа бүтээгдэхүүн экспортолноТэгвэл манайх дотоодын үйлдвэрлэлийнхээ өрсөлдөх чадварт нөлөөлөхгүй байх талаас ямар бодлого хэрэгжүүлсэн бэ?

-Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахдаа үйлдвэрлэлийн гол салбар, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгаалсан байр суурь баримталдаг. АНДХХ-ийн зургаан улсад 366 нэр төрлийн бүтээгдэхүүнд манай талаас хөнгөлөлт өгч байгаа. Өөрөөр хэлбэл, далайн гаралтай бүтээгдэхүүн, халуун орны жимс ногоо голчилсон бараа бүтээгдэхүүнд 30 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Үүгээрээ энэ хэлэлцээр манай үндэсний үйлдвэрлэгч нарт ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэж бодож байна.

-Энэ жил худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байгааМанай улс цаашид чөлөөт худалдааны хэлэлцээрүүдэд нэгдэн оржбизнес эрхлэгчдэд аль болох өргөн зах зээлийг нээж өгөхөд салбарын яам бодлогоо чиглүүлэн идэвхтэй ажиллаж байгаа юм байна гэж ойлголоо?

-Юуны өмнө чөлөөт худалдааны хэлэлцээрийг мэргэжлийн баг хийдэг. Өөртөө ашигтай нөхцөлийг олж авч, ашигтай хэлэлцээр хийх мэргэжилтнүүдийг бэлдэх нь бидний чухал зорилт. Бид энэ хүрээнд хэд хэдэн улсад төрийн албан хаагчдыг сургалтад хамруулсан.

Энэ оны гуравдугаар сарын 17, 18-нд Монгол Улсын худалдааны бодлогыг Дэлхийн худалдааны байгууллагаар хэлэлцүүлнэ. Үүнтэй холбогдуулан гишүүн улс орнуудаас 300 гаруй асуулт ирсэн. Худалдааны бодлогоо илүү боловсронгуй болгох, Дэлхийн худалдааны байгууллагын зарчимд нийцүүлэх ажилд ГХЯ онцгой анхаарч байна. Энэ хүрээнд Гадаад худалдааны хууль боловсруулах, ХХААХҮЯ, Сангийн яам, Монголбанк болон бусад холбогдох байгууллагатай хамтран худалдааны бодлогын үзэл баримтлалын бичиг гаргах ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Энэ жил орчин цагийн худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой болж байгаа. Жижиг зах зээлтэй улс орны хувьд үндэсний бизнес маань өргөжих, хүчирхэгжих боломж нь гадаад зах зээлд гарах явдал юм. Гадаад худалдаа бол эдийн засгийн өсөлт дэвшлийн хөшүүрэг. Энэ ч агуулгаар худалдааны бодлого илүү ил тод, боловсронгуй болгох ёстой гэсэн шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417