Яст мэлхийн хурдтай дархлаажуулалт

2021-03-04, 09:45 COVID-19 661 1
Яст мэлхийн хурдтай дархлаажуулалт

Манай улс хүн амаа коронавирусийн эсрэг вакцинд хамруулчихсан юм шиг л сүүлийн өдрүүдэд хэт назгайрах боллоо. Дархлаажуулалтыг эхлүүлсэн өнгөрсөн сарын 23-нд Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлснийг мэдээлсэн. Вакцинжуулалтын дөнгөж эхний өдөр тийнхүү сүржин мэдэгдэл хийж, цар тахал ард хоцорсон мэтээр сурталчилснаас өдгөө шинээр илрүүлж буй халдварын тоо өдөрт 30, 40-өөс буурахаа болив.

Тэдний дунд хаанаас халдвар авсан нь тодорхойгүй тохиолдол ч олшрох боллоо. Иргэд ч вакцин хийгээд эхэлчихсэн гэсэн шиг “Ковид-19”-өөс эмээхээ больж, халдвар хамгааллын дэглэмээ мартав. Гэтэл ачир дээрээ иргэдийг дархлаажуулах вакцины сураг, чимээ огт алга. Оруулж ирсэн цөөн хэдэн тун вакцинаараараа хамгийн эрсдэлтэй бүлэг гэгдэж буй эрүүл мэндийн салбарынхныг ч дархлаажуулж дуусаагүй байна. Ийм байхад бид хэрхэвч тайвширч болохгүй.

Коронавирусийн эсрэг вакцин хийж эхлээд 10 хонох гэж байхад явц нь яст мэлхийн хурдтай байгааг иргэд шүүмжилсэн. Засгийн газар, УОК-ынхон Оксфордын их сургууль, “АстраЗенека” компанийнхны хамтран гарган авсан “AZD-1222” вакцинаас 150-хан мянган тунг оруулж ирчихээд “Ковид-19”-ийг дарчихсан мэт аяглах нь утгагүй. Учир нь олон улсад коронавирусийн III хэв шинжээр хувирсан мутацаар олон хүн халдварлах болжээ. ДЭМБ-аас шинэ мутацын давлагааг Европын орнуудад ирэх дөрөвдүгээр сард, Азид намраас эхэлж болзошгүйг сэрэмжлүүлэв. Дэлхийн хэмжээнд бүтээж буй вакцинууд уг мутацаас хамгаалах, эсэх нь ч тодорхойгүй. Ямартай ч хаалга тогшиж буй одоогийн аюулаас сэргийлж, эдийн засгаа сэргээх ганц арга нь манайд вакцинжуулалт болчихоод буй. Гэтэл албаныхан яагаад алгуурлана вэ.

ЭМЯ-ны өчигдрийн 11.00 цагийн хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам вакцинжуулалттай холбоотой манай сэтгүүлчийн асуултад “Одоогоор 11 120 хүнийг коронавирусийн вакцинд хамруулаад байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын 20 орчим хувь юм.

Вакцин хийлгэсэн хүмүүсийн 40 орчим хувьд нь халуурах, үе мөч, толгой өвдөх, дотор муухайрах, ядрах, тариулсан хэсэгт хөндүүрлэж, хавдах зэрэг түгээмэл хариу урвал илэрсэн. Эдгээр зовуурь нь аюулгүй бөгөөд 1-2 хоногийн дараа арилна. Ямар нэгэн ноцтой хүндрэл, урвал өөр гараагүй. Вакцинжуулсан хүмүүсийг цахимаар нэгдсэн бүртгэлд оруулж байгаа. Бид эхний ээлжийн вакцинаараа нэн тэргүүнд халдварын голомт, хариу арга хэмжээний багт ажиллаж буй хүмүүсийг дархлаажуулж байна. Бусад бүлгийн хүм амыг вакцинжуулах ажлыг энэ долоо хоногоос эрчимжүүлсэн. Одоогоор нийслэлд 31 багийн 300 гаруй эмч, мэргэжилтнүүд дархлаажуулалтын кампанит ажилд оролцож байна. Эхний ээлжид цөөн хүн хамруулж байгаа учраас Дархлаажуулалтын бүх кабинетаар коронавирусийн вакцин хийхгүй. Өргөн хүрээнд явуулж эхэлмэгц дархлаажуулалтын анхан шатны нэгжүүдийг дайчилна. Эрсдэлт бүлгийнхнийг вакцинжуулах ажлыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хүн хоорондын зай барих, үзлэгт хамруулах, ажиглаж, хянах зэргээр хугацаа зарцуулж буй учраас өдөрт дунджаар 1500-1800 хүнийг хамруулж байна. Вакцины хангалттай холбоотойгоор дархлаажуулах хүн амын бүлгүүдийг эрэмбэлсэн” хэмээн хариулав.

 

УОК, ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу хүн амын тодорхой хувийг вакцинжуулах ажлыг зохион байгуулна гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн дагуу ДЭМБ-аар баталгаажиж, олон улсад ашиглахыг зөвшөөрсөн вакцинаар л хүн амаа дархлаажуулах аж. Гэтэл ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэдхэн хоногийн өмнө ОХУ-аас импортолсон 10 000 тун “Спутник V” вакциныг дархлаажуулалтад ашиглах гэж буй талаар мэдээлэв. Учир нь “Спутник V” болон БНХАУ-ын “Синофарм” компанийн вакциныг манай улс эмийн бүртгэлдээ албан ёсоор оруулсан тул ийн боломжтой гэв. Харин Эрүүл мэндийн сайд Л.Энхболд түүний эл мэдэгдлийг үгүйсгэж, ДЭМБ баталгаажуултал дээрх хоёр вакциныг хэрэглэхгүй хэмээсэн. Тэгвэл О.Дашпагам дарга энэ талаар “Дархлаажуулалтын болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу манайх гадаад, дотоодод бүртгэсэн вакциныг хэрэглэж болно” гэх зэргээр зөрүүтэй мэдээлсээр байна.

Манай улс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хүн амынхаа 60 хувийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөсний 20 хувийг “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй оруулж ирэх болзол хангаад буй. Харин үлдсэн 40 хувийг нь Засгийн газар, Дэлхийн банкны санхүүжилтээр нийлүүлэхээр ажиллаж буйгаа албаныхан хэллээ. Үүнд 226 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргасан. УОК-ынхон иргэдээ богино хугацаанд вакцинжуулахад онцгой анхаарч буйгаа ч өдөр бүр мэдээлсээр. 21 хоногийн хугацаатай хоёр удаа хийж байж дархлаа тогтох “АстраЗенека”-гийн 150 000 тун вакцинаар 75 000 хүнийг дархлаажуулна. Өдөрт дунджаар 1500 орчим хүнийг үүнд хамруулж байгаа тохиолдолд албаныхны төлөвлөж буй шиг ажил урагшлахгүй нь бололтой. Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтыг энэ хурдаар үргэлжлүүлбэл хүн амын 60 хувийг вакцинжуулахад гурван жил гаруйн хугацаа шаардлагатай гэсэн тооцоо бий.

Тэгвэл Засгийн газраас ирэх арваннэгдүгээр сар гэхэд хүн амын 60 хувийг буюу хоёр сая гаруй иргэнийг вакцинжуулж дуусгахаар зорьжээ. Энэ хугацаанд вакцины нөөцийг тасалдуулахгүй гэдгээ ч мэдэгдэв. Харамсалтай нь, тэдний эл амлалт амьдралд төдийлөн буухгүй байгааг вакцинжуулалтын өнөөгийн явц харуулж буй юм. Цаашид уг ажлыг хэрхэн эрчимжүүлэхийг ЭМЯ, ХӨСҮТ-ийнхнөөс тодруулахад “Вакциныг их хэмжээгээр оруулж ирсний дараа” гэж хариулна лээ. Судлаачдын хэлснээр өдөрт дунджаар 15 000 гаруй хүнийг вакцинжуулж байж дээрх зорилтод хүрэх боломжтой гэнэ.

Дэлхийн улс орнууд өдгөө вакцинжуулалтын хурдаараа өрсөлдөж байна. БНЭУ гэхэд л 21 хоногийн дотор таван сая иргэнээ дархлаажуулсан дэлхийн анхны улс болоод буй. Тус улс өнгөрсөн нэгдүгээр сарын 16-наас хүн амаа вакцинд хамруулж эхэлсэн юм байна. Одоогоор 10 гаруй сая хүнд коронавирусийн дархлаа тогтсон гэж мэдээлж буй. Тэд “АстраЗенека”-гийн вакциныг үйлдвэрлэн, 25 улсад нийлүүлэхийн сацуу хүн амаа ийнхүү хурдтай вакцинжуулсаар байна. Тэгвэл АНУ, Британи, Израил улс 24-45 хоногт таван сая иргэнээ дархлаажуулсан амжилтаар Энэтхэгийн дараа бичигдэж буйг олон улсын хэвлэлүүд онцолжээ.

Тэгвэл БНХАУ өдөрт нэг сая иргэнээ коронавирусийн эсрэг вакцинд хамруулж буй бөгөөд ирэх зургадугаар сар гэхэд хүн амынхаа 40 хувийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Үүний тулд өдөрт дунджаар зургаан сая гаруй хүнийг вакцинд хамруулах шаардлагатай болсон байна. Өдгөө дэлхийн улс орнуудаас хүн амынхаа 50 орчим хувийг “Ковид-19”-ийн вакцинд хамруулсан үзүүлэлтээрээ Израил тэргүүлж буй. Харин хоёрдугаарт, Британи 23, Бахрейн 15, Чили 12.1, АНУ хүн амынхаа 11.8 хувийг дархлаажуулсан амжилтаар тус тус удаалжээ. Үйлдвэрлэгч орнууд энэ онд “Пфайзер”, “БиоНтех” компанийн “BNT-162b2” вакциныг хоёр тэрбум, “АстраЗенека”-гийн “AZD-1222”-ыг гурван тэрбум, “Модерна”-гийн “MRNA-1273”-аас нэг тэрбум тунг үйлдвэрлэн, бусад улсад борлуулахаар төлөвлөжээ. Өдгөө дэлхийн хэмжээнд 164 вакцин туршиж буй бөгөөд 11 нь эмнэл зүйн туршилтаа давж, үйлдвэрлэхэд бэлэн болсныг ДЭМБ мэдээлэв. Өөрөөр хэлбэл, улс орнууд одооноос вакцины нөөц, хангалтад санаа зовох шаардлагагүй болж буйг дээрх тоо баримт илтгэнэ. Ийм байхад манай эрх баригчид наадам, Цагаан сарыг хориглочихоод, намын баяр, цэнгүүнийг хөгжөөсөн шигээ өдөр хоногуудыг өнгөрүүлсээр байвал хүн амаа вакцинжуулахад хугацаа алдсаар, халдварын тоо нэмэгдсээр байх нь дамжиггүй.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417