Гучин жилийн өмнөх 1990 оны 3 дугаар сарын Монголын үйл явдал япон сурвалжлагч нарын тэмдэглэлд

2021-03-08, 09:47 Нийтлэл 1,166 3
Гучин жилийн өмнөх 1990 оны 3 дугаар сарын Монголын үйл явдал япон сурвалжлагч нарын тэмдэглэлд

Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой 2020 оны эл өдрүүдэд тохиож буй билээ.

Өвлийн тэсгэм жавар тачигнасан гучин жилийн тэртээх тэр өдрүүдэд  монгол үндэстэн сэрж,  ардчилал, шударга ёс, монгол хүний эрх, эрх чөлөөг дээдлэхийг 70 жил төр барьсан - эрх баригч МАХН, түүний засгаас шаардан, эрх чөлөөний төлөө цуглаж, Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын төв - Сүхбаатарын талбайд дүүрэн жагсч байсан билээ. Хаалттай шахам байсан Монгол Улсын нийслэлд Англи, Япон, Америк зэрэг гадаадын сэтгүүлчид олноор ихэвчлэн жуулчны визээр ирж, Монголын улс төрийн нөхцөл байдлыг газар дээрээс нь дэлхийн сонорт хүргэж байлаа.

Энэ удаа Япон Улсаас Монгол Улсад тухай үед ажиллаж байсан олон сэтгүүлч, сурвалжлагчид, зурагчдын Монголын улс төрийн тэмцлийн халуун үйл явдлын мөрөөр өдөр бүр бичиж, өөрийн улсынхаа хэвлэлд нийтлүүлж байсан мэдээлэлийг хүргэхийг зорьсон болно.

Япон Улсын сэтгүүлчид Монголын ардчилсан хувьсгалыг “Бие даасан байдлыг” эрмэлзэж буй Монголын хувьсгал” хэмээн нэрлэж, Токиогоос Москвагаар дамжих U хэлбэрийн агаарын маршрутаар, бүтэн нэг хоног явж хүрэх “ойрын хэрнээ хол улс” БНМАУ нь улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон өөрчлөлт шинэчлэлийн дунд байгаа. Түүний түлхүүр үг нь “бие даасан байдал” юм. “ЗХУ-ын 16 дахь Бүгд Найрамдах Улс”, “Азийн Зүүн Европ” гэх зэргээр нэрлэгддэг байсан энэ социалист орны ард түмний хувьд Ардчилал гэдэг нь “Азийн дүр төрхөө шинэчлэх” гэсэн утгыг ч агуулж байгаа гэх зэргээр монголчууд бидний тухай гучин жилийн өмнө хэрхэн дүгнэж бичиж байсныг үзэх аваас үнэхээр сонирхолтой дүр зураг харагдах болно.

Япон Улсын Монгол судлалын нийгэмлэгийн хэвлэл “Япон ба Монгол: Найрамдал” сэтгүүлийн 1990 оны 80, 81 дугааруудад Япон Улсын өдөр тутмын хэвлэлүүд болох Майничи сонин,  Ёмиүри сонин,  Никкэй сонин,  Санкэй сонин,  Асахи сонин,  Токио сонин,  Кёодо агентлагийн сурвалжлагчдын баг ажиллаж, 1989 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдрөөс эхлэн 1990 оны 8 дугаар сарын эхэн хүртэлх үеийн Монголын улс төрийн тэмцлийн өдөр тутмын үйл ажиллагааны талаар мэдээлэл бэлтгэж байсаныг монгол хэлрүү хөрвүүлснээр хүргэж байна.

Монголын нийслэл дэх 50 мянган хүний жагсаал

[Улаанбаатар. 4-ний өдөр. Тусгай сурвалжлагч Эмото] БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотноо 4-ний өдөр, анх удаагаа ардчиллыг шаардсан улс төрийн  4 бүлгэм  нэгдэж, хамтарсан цуглаан зохион байгуулж, 50 мянган хүн оролцож, одоогийн улс төрийн удирдагчдыг бүгдээр албан тушаалаас огцрох, бүх нийтийн ардчилсан сонгуулийг даруй явуулахыг шаардах тухай шийдвэр гаргасан байна. Мөн, энэ цуглаанаар “Монголын Социал Демократ Нам” шинээр үүсэн байгуулагдсанаа зарлаж,  өнгөрөх 17–ны өдөр байгуулагдсан Монголын Ардчилсан Нам-ын дараах 2 дахь сөрөг хүчний нам болжээ.

Цуглааны дараа, нийт оролцогсод хотын томоохон гудамжнаас Засгийн газрын өмнөх Сүхбаатарын талбай хүртэл жагсаал хийлээ. Ийм олон хүн сайн дураараа жагсаалд оролцсон нь 1921 оны Монголын Ардын Хувьсгалын дараах анхны тохиолдол боллоо.

Жагсагчид одоогийн удирдагчдыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоос гадна, 3 сардаа багтаан, Улсын Онц Их Хурлыг хуралдуулах тухай шаардах хуудсыг Засгийн газрын албан тушаалтанд хүргүүлж,  7-ны өдрийн үд дунд хүртэл хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлах болсноо мэдэгдсэн юм. Шаардлагыг хүлээн авсан албан тушаалтан  7-ны өдөртөө радио, телевизээр дамжуулан хариу өгөх болно гэдгээ мэдэгджээ.

Тэр өдөр “Монгол Ардчилсан Холбоо”, “Ардчилсан Социалист Хөдөлгөөн”, “Шинэ Дэвшилт Холбоо”, “Монголын Оюутны Холбоо” зэрэг 4 бүлгэм цуглаанд оролцжээ. Үдээс өмнө нь, хотын төвийн Лениний музейн өмнөх талбайд хотын иргэд “Батлан ​​хамгаалах зардлыг авто зам барилгын ажилд зарцуул” гэсэн уриа лоозонг гартаа барьсаар ар араасаа цугласан.

Бүлгүүдийн удирдагчид ээлж дараалан микрофоний өмнө зогсож,  “ЗХУ Монголын ураныг 1 кг-ийг ердөө л 5 рублээр худалдан авдаг”. “Нэг үхрийг 37 рубль (ойролцоогоор 9000 иен), 1 хонийг 6 рубль (ойролцоогоор 1500 иэн)-ээр худалдаж авч байна” гэх зэргээр Зөвлөлт Холбоот Улс худалдааны хэт давуу эрхтэй байгааг шүүмжилсэн юм.

Ингэж сөрөг хүчний шаардлага эрчимжсэний улмаас, Нам, Засгийн газар 6-р сард хуралдуулахаар төлөвлөж байсан Намын Төв Хорооны Бүгд хурал, Ардын Их Хурлыг урагшлуулж 20-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсноо мэдэгдэж байгаа.

(Хэйсэйн 2 он. 3-р сарын 5. Ёмиүри сонин)

“Биеэ даасан байдлыг” эрмэлзэж буй  Монголын хувьсгал

Токиогоос Москвагаар дамжих U хэлбэрийн агаарын маршрутаар,  бүтэн нэг хоног явж хүрэх “ойрын хэрнээ хол улс” БНМАУ нь улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон өөрчлөлт шинэчлэлийн дунд байгаа. Түүний түлхүүр үг нь “бие даасан байдал” юм. “ЗХУ-ын 16 дахь Бүгд Найрамдах Улс”, “Азийн Зүүн Европ” гэх зэргээр нэрлэгддэг байсан энэ социалист орны ард түмний хувьд  Ардчилал гэдэг нь “Азийн дүр төрхөө шинэчлэх” гэсэн утгыг ч агуулж байгаа юм.

Чингис хааны тэмдэг

“Өнөөгийн улс төрийн удирдагчид монгол уламжлалаа мартсан, үндэсний хувцсаа ч өмсөе гэдэггүй”. Сөрөг хүчний удирдагчийн байр сууринаас сурвалжлагчдад хандаж хэлсэн Сосорбарамын энэ яриаг тэнд хамт байсан 20-иод эрэгтэй, эмэгтэй хүн бүгд дэмжиж толгой дохиж байсан юм. Тэдний дотор хэд хэдэн хүн, энэ улсаас төрсөн баатар Чингис хааны дүр бүхий шар өнгийн тэмдэг зүүсэн байсан.

Бүгд 20-оос 30-аад насны залуус. Ноён Сосорбурам өөрөө 32 настай. Залуусын царайнаас эрх баригчдыг сөрөх зоримог байдал илт харагдаж байв. Нийслэл Улаанбаатар хот дахь нэгэн байрны өрөө. Сөрөг хүчин Монголын Ардчилсан Холбоо /MDA/-ны удирдагчдын хурлын нэг хэсэг. Тус Холбооны анхдугаар Их Хурлаас (2 сарын 18, 19-ний  өдөр хуралдсан)  анхны сөрөг нам “Монголын Ардчилсан Нам” байгуулсныг зарласаны дараахан болж буй үйл явдал.

Ноён Сосорбурам нь МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Улсын драмын театрын дуучин, Их Хуралд оролцож, улс төрийн илтгэлийг уншиж, МАХН-ын нэг намын  дарангуйллыг хурцаар шүүмжилсэн. Энэ үед тэрээр хөх өнгөтэй үндэсний дээлээ өмссөн байсан.

Энд тэндгүй “Зөвлөлт Холбоот Улс”

Монгол Улс Зөвлөлтийн нэг хэсэг гэж хэлж болохоор тус орны хүчтэй нөлөөнд байна. Худалдааны 80 хувь нь Зөвлөлттэй хийж буй худалдаа эзэлдэг, хотод явж байгаа машинууд Зөвлөлтөд үйлдвэрлэгдсэн байдаг. Бүх хүн оросоор ярьдаг, зочид буудлын бааранд ороход орос хүмүүс дүүрэн байдаг. Мөн ЗХУ-ын цэргийн бааз гээд...

Энэ улсын “нэг намын дарангуйлал” гээд байгаа зүйл нь, ЗХУ-ын нөлөөн доорх улс төр, ялангуяа сталинизмтай адилхан утгатай. Ардчилал гэдэг нь олон талаар Зөвлөлтийн хүрээний улс байхаа болино гэсэн утгыг ч агуулж байгаа. Чингис хааны хувьд ч ЗХУ-аас “эзлэн түрэмгийлэгч” нэрийг авч, хүмүүс саяхныг хүртэл түүний нэрийг хэлж чадахгүй байлаа.

Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Горбачёвын перестройка (өөрчлөн байгуулалт)-гийн нөлөөгөөр эхэлсэн гэдгээрээ энэ улсын ардчилал Зүүн Европын орнуудынхтай адилхан. Нэг намын ноёрхолд эдийн засаг нь туйлдаж, ардчиллыг эдийн засгийн сэргээн байгуулалттай хамт ярьж байгаа гэдэг талаараа ч Зүүн Европын орнуудтай адил байгаа юм.

Улаанбаатар хотын Улсын Их дэлгүүр. Дэлгүүрт гэрэл гэгээ муутай, хүнсний зүйл, барааны нэр төрөл нь барууны орноос ирсэн зочдын хувьд туйлын хомс тарчиг харагдана. Түүний дээр гэрийн эзэгтэй нар худалдаа хийхээр очёрлон зогсох нь... Зөвлөлтийн хотуудынхтай төстэй. Ажилчдын цалин 400-500 төгрөг (төгрөгийн албан ёсны ханшаар 55 иэнээс бага, бодит байдал дээр, түүний 10-ны 1 хувь) гэх атал ганц цамцны үнэ 140 төгрөг. Хаалттай системийн үр дүнд “шинжлэх ухаан, технологийн хөгжлөөр бусад орнуудаас  20-30 жилээр хоцрогдсон.” (Сосорбарамын хэлсэн үг)

Монгол улс ЗХУ-аас туйлын их хамааралтай байгааг бодож үзвэл, тус улсын ардчилал Зүүн Европын орнуудынхаас ч илүү утга учиртай байж болох юм. Үүнийг улс байгуулагдсанаас хойш анх удаа хүссэн ч эс хүссэн ч улс орны өмнө биеэ даах шаардлага бодитойгоор тулгараад байгаатай холбон тайлбарлаж болно.

Ардчиллыг хэрэгжүүлэх нь хүнд бэрх гэдгийг дараах байдлаас ч тодорхой харж болно. Монгол улсын нутаг дэвсгэр  Япон улсын газар нутгаас 4 дахин өргөн уудам хэдий ч Хятад, Оросын дунд “сэндвич” шиг хавчуулагдан оршдог, хүн амын тоо нь дөнгөж 2 сая, Сингапураас ч цөөн. Хэрэв үймээн будилаан гарвал  том улсын зүгээс оролцох аюул бий.

Японы эдийн засгийн хүчинд найдвар тавьж байна

Засгийн газрын тал МАХН ч, засгийн газрыг эсэргүүцэж буй сөрөг хүчний тал ч  харилцан бие биеэ шүүмжилсээр, тодорхой шийдэлд хүрэхгүй байгаа нь жижиг улсын хувьд “арга ухаан” дутаж  байж болох юм. МоАХ өөрийн  их хуралд Засгийн газар, МАХН-ны удирдлагуудыг урьсан, сөрөг нам байгуулагдмагц МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнхөөс яриа хэлэлцээний замыг чухалчилж байгаагаа мэдэгдсэн зэрэг нь  харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаж байгааг харуулж байна.

Монгол Улс энэ онд багтаан улс төрийн олон намын тогтолцоог албан ёсоор нэвтрүүлж, бүх нийтийн сонгуулийг ирэх жил хэрэгжүүлэхээр болоод байгаа. Иргэд илүү их улс төрийн эрх чөлөөтэй болох байх. Гэхдээ өөр нэг чухал асуудал нь эдийн засгийн хэрхэн сэргээн босгох вэ гэдэг асуудал. Барууны орнуудтай харилцаа холбоо тогтоох нь  цорын ганц сонголт байж болох юм.

Ерөнхий сайд Содном өнгөрсөн сарын сүүл энэ сарын эхээр Япон улсад айлчлал хийсэн нь тус улсын 60 жилийн түүхэнд чухал ач холбогдолтой айлчлал болсон. Энэ айлчлал засгийн газрын тэргүүний барууны оронд хийсэн анхны айлчлал байсан. Энэ айлчлал Японы эдийн засгийн хүчинд ихээхэн найдвар тавьж байгааг харуулахын хамт тус улс Ази тивийн нэгэн гишүүн болж явахаас өөр сонголтгүй болсноо илэрхийлсэн явдал хэмээн үзэж байна. (Улаанбаатар, редакцийн гишүүн Коэкэ Ёожи) (Хэйсэйн 2 он. 3-р сарын 7. Никкэй сонин)

Монголд байрлаж буй Зөвлөлтийн цэргийг бүрэн татах тухай хэлэлцээ

[Москва, 27-ны өдөр, JiJi агентлаг] ТАСС агентлагийн мэдээлснээр, Монгол Улсад байрлаж байгаа Зөвлөлтийн цэргийг бүрэн татах талаарх хоёр орны хэлэлцээ 27 -ны өдөр Улаанбаатарт эхэлсэн байна.

Нийт 65 мянгад хүрээд буй Монгол дахь Зөвлөлтийн цэргийг өнгөрсөн жилээс татан гаргасаар байгаа бөгөөд ирэх жилийн дараа гэхэд хуурай замын цэргийн ганц дивиз үлдэхээр болоод байна. (Хэйсэй 2 он. 3-р сарын 1. Ёмиүри сонин)

Эрс өөрчлөгдөж буй Монгол

- Ардчиллын төлөөх цуглаан, жагсаал-

БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотод 4-ний өдөр цуглаан, жагсаал боллоо. 1921 оны Ардын хувьсгалаас хойш ард түмний оролцсон хамгийн том хөдөлгөөн юм. Ард түмэн  МАХН (Коммунист нам)-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Цэдэнбалыг ЗХУ гэдэг аалзны торонд орсон хүн гэсэн егөөдсөн утга бүхий лоозон барьж,  ардчиллыг хөгжүүлэхийг уриала.

(Хэйсэйн 2 он. 3 дугаар сарын 7. Санкэй сонин)

Хамгийн сүүлчийн? Сталины хөшөөг буулгав

Ардчилал шинэчлэл рүү шилжиж эхлээд буй Азийн хамгийн анхны коммунист улс болох БНМАУ-д үлдээд байсан Сталины хөшөөг буулгалаа. Шинэчлэлийг урагшлуулахыг шаардсан сөрөг нам хүчнүүдийн нэгдсэн анхны цуглаан, жагсаал 4-ний өдөр, нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, Ардын хувьсгалаас хойш хамгийн том энэ цуглаанд 50 мянган хүн оролцлоо.  Тус цуглаан жагсаалыг газар дээр нь очиж үзсэн  нийтлэлч Күдо Миёкогийн мэдээлснээр, ардчиллын талынхан “20-нд нээгдэх МАХН (Коммунист нам)-ын Төв Хорооны Бүгд хурлаас шинэчлэл хэрэгжүүлэх чиг бодлогын тухай тодорхой шийдвэр гаргахгүй бол хөдөлгөөнийг улам өргөжүүлнэ” гэдгийг тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн сарын 22-ны шөнө Сталины хөшөөг буулгасан. Улсын Төв Номын Сангийн өмнө сүндэрлэж байсан хөшөөг кранаар өргөж буулгаад, ачааны машинд ачиж авч явсан. 1956 онд Сталиныг шүүмжилснээс хойш, коммунизмын хүрээний улсуудад дараа дараалан зайлуулагдаж ирсэн Сталины хөшөө Монголд өнөөг хүртэл бүрэн бүтнээр байсаар байжээ.

Япон Улсыг түшиглэж нээлттэй бодлого хэрэгжүүлнэ

- Монгол Улсын  Ерөнхий сайд Содном Японд улсад айлчлав-

Азийн социалист орнуудын дотор ганцаараа “Өөрчлөлт шинэчлэлт”-ийн бодлого хэрэгжүүлж эхлээд буй  БНМАУ-ын Ерөнхий сайд Содном 4-6 өдрүүдэд Япон улсад айлчилж, Японы Эзэн хаан,  Засгийн газрын Ерөнхий сайд нарт бараалхан, олон байгууллагаар зочлон танилцаж, идэвхтэй айлчлал хийв.

Монголд, МАХН (Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх)-ын нэг намын дарангуйллын системийг халах, чөлөөт сонгууль явуулах зэрэг өөрчлөлтийг тусгасан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулж байгаа бөгөөд ийм чухал цаг үед тус улсын Ерөнхий сайд Японд айлчилж, улс орондоо хэрэгжүүлж буй бодлогын талаар тодорхой тайлбарласан нь том учир холбогдолтой үйл хэрэг юм.

Өрнөдийн оронд хийж буй анхны айлчлал

Монгол Улс бол Зөвлөлтийн дараа орох дэлхийд хоёр дахь социалист орон.  БНМАУ байгуулагдсанаас хойш тус улсын Ерөнхий сайд анх удаа Өрнөдийн хөгжингүй оронд айлчилж байгаа, тэгээд ч айлчлал амжилттай болно гэдэгт ихээхэн  найдвар тавьж байгаа. Өрнөдийн орнууд ч, Азийн олон улсын нөхцөл байдалд гарч буй өөрчлөлт гэдэг талаас нь Монголын дотоод улс төр, гадаад бодлогын өөрчлөлтийн үйл явцад анхаарлаа хандуулж эхэлж байна.

Ерөнхий сайд Содном Японд айлчлах үеэрээ, японы сурвалжлагчдын клуб-д хийсэн хэвлэлийн бага хурлын үед, ардчиллын хөдөлгөөнийг сайшааж, перестройка (өөрчлөн байгуулалт), гласность (ил тод байдал) зэргийг дэмжихээ илэрхийлсэн. Саяхан байгуулагдсан “Монголын Ардчилсан Нам”-ын талаар  “Сэхээтэн, ажилчин, буддын сүсэгтэн гээд янз бүрийн давхаргын залуучууд оролцсон,  түвшний хувьд өндөр, бүгдээрээ бидний “үр сад”. Залуу хүмүүс болохоороо өөрчлөлт шинэчлэл хийхийг ихэд яарч байна,  тэдний сэтгэлийг ойлгож  байна” хэмээн өгүүлсэн юм.

Мөн тус хэвлэлийн хурлын үеэр, Бүгд Найрамдах Улс байгуулагдсанаас хойш Зөвлөлтийн талаас эмээн хэлэхээс цээрлэж, Монголын түүхээс үгүйсгэсээр ирсэн баатар Чингис хааны нэр төрийг сэргээх талаар үзэл бодлоо шууд илэрхийлсэн. Ерөнхий сайд хэлэхдээ, “Бусад ард түмнийг эзлэн түрэмгийлэгч гэдэг талаас нь олон жилийн турш, онцлон тэмдэглэсээр ирсэн. Сайн муу хоёр талаас нь бодитойгоор үнэлж дүгнэх ажил үргэлжилж байгаа бөгөөд найрамдалт улс ЗХУ-тай харилцах харилцааг ч харгалзан түүхийн сурах бичгийг  сайжруулах болов уу” хэмээн тэмдэглэсэн.

Нөгөө талаар, Зөвлөлтийн  талыг баримтлагчийн хувиар улс төрийн хүчтэй эрх мэдлийг атгаж ирсэн, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Цэдэнбалыг шүүмжлэх явдал ард түмний дунд хүчтэй өрнөж байгаа нөхцөлд түүний удирдлагын дор ажиллаж байсан өнөөгийн Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх нарын удирдлагаар өөрчлөлт шинэчлэл хэрэгжих боломжтой эсэх тухай асуултад,  Ерөнхий сайд Содном хариулт өгөхдөө, өнөөдөр перестройка-г хэрэгжүүлж буй Ерөнхий нарийн бичгийн дарга Горбачёв нь Брежневийн удирдлаган дор намын нарийн бичгийн даргын албыг хашиж байсныг жишээ болгон дурдаад, “Батмөнх бол Монголын шинэчлэлийн эхлэлийг тавьсан удирдагчдын нэг” гэж хэлсэн.

Мөн “иргэдийн дунд шинэчлэл удаашралтай байна, хүрээ нь явцуу байна, хүнд суртал, хуучинсаг үзэл өөрчлөгдөхгүй байна гэх зэрэг шүүмжлэлийг дагуулсаар байна.  Богино хугацаанд улс төр, нийгмийн тогтолцоог өөрчлөхөд амаргүй юм” хэмээн шинэчлэлийн бэрхшээлийг илэн далангүй өгүүлж байв.

Зөвлөлтийн  талд туйлшрах бодлогыг өөрчлөнө

“Зөвлөлтийн талд хэт туйлшрах” байр суурийг шүүмжилсэн асуултад “Хөрш оронтойгоо найрсаг сайн харилцаатай байх нь Монгол Улсын бүрэн эрхт байдлаа хадгалах болон ард түмний хөгжил цэцэглэлд нөлөөлөх чухал асуудал бөгөөд цаашид ч ЗХУ-тай бүх талын найрсаг, харилцаа хамтын ажиллагааг  хөгжүүлэх болно. Хятад улстай харилцах харилцаагаа ч сайжруулна” хэмээн тодорхой тайлбарлалаа.

Монгол Улс Өрнөдийн орнуудад ойртох  хандлага нэмэгдэж байгаагийн цаад шалтгаан нь, өнөөг хүртэл баримталж ирсэн ЗХУ руу чиглэсэн эдийн засаг, худалдааны бодлогод эрс өөрчлөлт хийхээс аргагүй болсонтой холбоотой гэдэг тайлбар байгаа. ЗХУ хуучин рублийн ханш, бартерийн худалдааны хэлбэрээ өөрчилж, доллар, баруун Германы марк зэрэг өрнөдийн валютаар худалдааны тооцоо хийх болсны улмаас социалист орнууд барууны орнуудтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхээс өөр аргагүй байдалд ороод байгаа.  Ийм байдал нь Вьетнам болон БНАСАУ (Хойд Солонгос)-т ч  бусад улсуудтай адилаар нээлттэй бодлогын “дарамт”-ыг үүсгэж эхэлсэн тухай яригдаж байгаа.

Японы техник технологид найдвар тавьж байна

Ноён Содном “Бид Өрнөдийн орнуудтай харилцаагаа эрчимжүүлэх дипломат үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гадаадад чиглэсэн энэ нээлттэй бодлогыг нам, засгийн газраас огт эсэргүүцэхгүй” гэдгийг тэмдэглээд “Монгол улсын голлох аж үйлдвэр болох мал аж ахуй болон түүхий эдийг боловсруулах зэрэг үйлдвэрлэлийг өргөжүүлэхийн тулд Японы орчин үеийн технологийг нэвтрүүлэхийг хүсч байна” хэмээн Японы технологид ихээхэн найдвар тавьж байгаагаа илэрхийлэв. Энэ удаагийн айлчлалаар, Япон Улс 450 сая иений эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлж,  худалдааны хэлэлцээр байгуулав.

Монголд өөрчлөлт шинэчлэлтийг “шинэчлэлт”, ил тод байдлыг “ил тод” гэж дуудаж байгаа. Энэ тухай ЗХУ-ын телевиз олон улсын мэдээгээр дамжуулж, мөн мал хувьчлалыг зөвшөөрөх зэрэг шинэчлэлийн бодлого хэрэгжиж эхэлж байна.

Монгол улс нээлттэй гадаад бодлогыг хэрэгжүүлэхдээ, Японы хүчин зүйлийг “хөшүүрэг” болгон хэрэглэх нь, Азийн социалист системтэй Вьетнам, Хойд Солонгос, Хятад зэрэг улс болон Японы хооронд харилцаа сайжрахад үлгэр жишээ үзүүлнэ гэж ч хэлж болно. (Редакцийн гишүүн Маэда Ясүхиро) (Хэйсэйн 2 он. 3-р сарын 8. Майничи сонин)

Монголд МАХН-ын удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно

Шинэчлэл тууштай хэрэгжихгүй байгаад сэтгэл дундуур байна

[Москва. 9-ний өдөр. Тусгай сурвалжлагч Сакүраи] ТАСС агентлагийн мэдээлснээр, МАХН (Коммунист Нам)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх  9-ний орой телевиз, радиогоор үг хэлж, “12-нд нээлтээ хийх Намын Төв Хорооны Бүгд хурлаар, Улс Төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах болон Намын Онц Их Хурлыг зарлан хуралдуулах асуудлыг авч хэлэлцэх боломжтой” хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй Намын Төв Хорооны УТТ  бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох чигтэй байгааг тэмдэглэлээ.

Тэрбээр “Одоогийн Ардын Их Хурал  (Парламент)-д итгэл үзүүлэх эсэх асуудлаар ард түмний дунд санал асуулга явуулна. Иргэд Ардын Их Хуралд  итгэл үзүүлэх,  эсэхээ чөлөөтэйгээр илэрхийлж саналаар өгөх болно” гэж хэлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнхийн хэлсэн үг нь,  өнгөрсөн 12-р сараас Монголд идэвхижсээр байгаа сөрөг хүчнийхний ардчилал хэрэгжүүлэх шаардлагад том хэмжээгээр буулт хийсэн хэрэг болсон бөгөөд УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорвол МАХН-ны нэг намын диктатур бүрэн унах боломж нээгдэж, ардчилсан хөдөлгөөний үйл ажиллагаанд ч түлхэц болно гэж үзэж байна.   

Үүнээс гадна ЗХУ-ын талыг баримтлагчдаас бүрдсэн намын удирдлага огцорсноор  ЗХУ-ын нөлөө буурах нь зайлшгүй юм.

Харин Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх “Нам, Засгийн газарт ирсэн олон түмний захидал, утсан ярианаас үзэхэд Нам нь урьдын адил ард түмний дэмжлэгийг хүлээсээр байгааг харуулж байна” хэмээн эрх баригч намын статусаа хадгалан үлдэх хүсэлтэй байгаагаа ч өгүүлэв.12-нд нээгдэх  Намын Төв Хорооны Бүгд хурлаар Батмөнх дарга өөрөө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх эсэх нь ч тодорхойгүй байгаа.

Улаанбаатарын төв цэг Сүхбаатарын талбайд Ардчилсан Холбооны гишүүн 30-аад хүн 7-ны өдөр өлсгөлөн зарлаж, 9-ний өдөр ч  талбай дээр  ард түмэн олноор ирж байлаа. Харин, ардчиллын талынхан Намын нарийн бичгийн дарга тэр өдөр үг  хэлснээр, тавьж байсан шаардлага биелэгдсэн гэж үзээд, өлсгөлөн буюу эсэргүүцлийн хөдөлгөөнөө зогсоох шийдвэр гаргаж, 10-ны өдөр хийхээр төлөвлөж байсан ажил хаялтыг ч  түдгэлзүүллээ.   

Батмөнх 1974 онд Зөвлөлтийн талыг баримтлагч Цэдэнбал даргын дараа Ерөнхий сайдын албан тушаалд томилогдож, 1984 оны 8 дугаар сард Намын Төв Хорооны Онц Бүгд Хурлаар Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Мөн оны 11 дүгээр сард Ардын Их Хурал (Парламент)-ын тэргүүлэгчдийн даргаар (Төрийн тэргүүн) томилогдон төр засгийн эрхийг барьсаар ирсэн.

<Тайлбар өгүүлэл>

Азийн хамгийн эртний түүхтэй Социалист орон “БНМАУ”-ын МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх, тус намын дээд удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох бодлого барьж байгаагаа илэрхийлснээр 1924 онд улс байгуулагдсанаас хойш тасралтгүй үргэлжилж ирсэн тус намын дарангуйллын тогтолцоо эцэслэх хямрал нүүрлээд байна. Тус нам  шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа,  1991 онд түүхэндээ анх удаа чөлөөт сонгуулийг хэрэгжүүлэх төлөвтэй байгаа  зэргээс харахад, ардчиллын үйл явц хурдсах нь тодорхой  харагдаж байна.

Монголын ардчилал нь, Зүүн Европын ардчиллын дараа орох хэмжээний хурдацтай байгаа бөгөөд, өнгөрсөн жилийн 12 сард голдуу оюутнууд, уран бүтээлчид, сэхээтнүүд оролцож, нэг намын дарангуйллыг халах, зах зээлийн механизмыг нэвтрүүлэх зэргийг шаардан, “Монголын Ардчилсан Холбоо”-г үүсгэн байгуулсан. Энэ оны 2-р сард Монголын Ардчилсан Холбоонд түшиглэн Монголын анхны сөрөг нам “Монголын Ардчилсан Нам” байгуулагдаж, мөрийн хөтөлбөртөө Зөвлөлтийн эдийн засгийн хараат байдлаас гарах, шинэ үндсэн хуулийг батлах асуудлыг тусгасан.

МАХН-ны удирдлага Ардчиллын талаарх шаардлагад илэрхий дарамт үзүүлэхээс татгалзсан байр суурийг тууштай баримталж байгаа бөгөөд, Ардчилсан Холбооны шаардлагыг идэвхтэй судлан үзэх бодлогыг барьж, шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх, намын программыг шинэчлэх зэрэг амлалтыг өгч, улс төрийн олон намын оролцоотойгоор, чөлөөт сонгуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авсаар байгаа. Ийм уян хатан байр суурийн цаад талд,  уламжлалт дарангуйлагч намын  шинж чанараа өөрчилж, чөлөөт сонгуулиар ард түмнээс дэмжлэг хүлээх чадвартай орчин үеийн нам болох гэсэн тус намын зорилго нуугдаж байна гэхэд болно. Гэхдээ өөрчлөлт шинэчлэлтийг хэдэн жилийн турш явуулж байгаа ч эдийн засгаа сэргээн сайжруулж чадахгүй, мөн Улс байгуулагдсанаас хойш үргэлжилж ирсэн Зөвлөлт рүү туйлшрах бодлогын талаарх ард түмний сэтгэл дундуур байдлыг намжааж чадахгүй байна. Энэ сарын 4-ний өдөр Улаанбаатарт 50 000 хүний жагсаал зохион байгуулж, намын удирдлагыг огцрохыг шаардах зэргээр, ардчилсан хүчнийхэн УГГ-ны бүх гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардсаар ирсэн юм.

Энэ удаагийн МАХН-аас гаргасан энэ удаагийн шийдвэрт хамгийн сэтгэл дундуур  байгаа улс бол ойрын хөрш социалист орон Хятад, БНАСАУ (Хойд Солонгос) байх болов уу. Энэ хоёр улс хоёулаа, ЗХУ, Дорнод Европын улсуудад өнгөрсөн жилийн сүүлээс  ардчиллын хөдөлгөөн өрнөж буй өнөөгийн нөхцөлд, нэг намын дарангуйлалыг бэхжүүлэх бодлогоо шинэчлэн тавьж, ялангуяа, Хойд Солонгос нь Хятад, Вьетнам, Монгол улсыг  оролцуулан Зөвлөлт болон Дорнод Европын орнуудын эсрэг  блок байгуулахыг санаархаж байгаа гэсэн яриа бий.

Энэ сарын дундуур, Хятадын Коммунист Намын Ерөнхий нарийн дарга Зян Зэмин Хойд Солонгост айлчилж, дарга Ким Ир Сен болон бусад хүмүүстэй уулзаж, ганцаардах байдалд буй тус хоёр орны эв нэгдлийг бэхжүүлэх талаар ярилцах төлөвтэй байна.  (сурвалжлагч Хонда, Хишинума)

Олон намын тогтолцоонд шилжих үйл явц хурдсах уу

<Тайлбар өгүүлэл> 1921 оноос хойш нэг намын дарангуйллаа үргэлжлүүлж ирсэн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх сөрөг хүчний шаардлагын өмнө буулт хийж, УТТ бүрэн бүрэлдэхүүнээр огцрох болсныг илэрхийлснээр,  Монголын Ардчилсан Хөдөлгөөн 9-ний өдөр, цаг үеийн шинэ нөхцөл байдалд шилжихэд хүрлээ. Зөвлөлтийн дараах дэлхийн хоёр дахь социалист орон Монголд ч улс төрийн олон намын тогтолцоонд шилжих үйл явц хурдаа нэмэх магадлал өндөр болж байна.

ЗХУ-ын шинэчлэл, өнгөрсөн жил Зүүн Европд хурдацтай өрнөсөн ардчиллын үйл явцын нөлөөгөөр Монголд ч өнгөрсөн жилийн сүүлээс, олон намын систем зэрэг ардчиллыг шаардсан жагсаал, цуглаан үргэлжилж байна. МАХН “Намын удирдан чиглүүлэх үүрэг”-ийн тухай заалтыг Намын мөрийн хөтөлбөрөөс хассан Намын шинэ дүрмийг 2 дугаар  сард нийтэлж, намыг шинэчлэлийг эхлүүлээд байна.

Гэвч, сөрөг хүчин 2 дугаар сарын 18-ны өдөр анхны сөрөг нам “Монголын Ардчилсан Нам”-ыг байгуулан, Мөрийн хөтөлбөртөө 1-рт ЗХУ-аас шууд хараат байдалтай эдийн засгийн тогтолцооноос салах, 2-рт төвийг сахих, 3-рт улс төрийн олон намын системийг нэвтрүүлэх тухай зааж, ардчилсан хөдөлгөөн нь олон түмний дэмжлэгийг олж байгааг ашиглан МАХН-д чиглэсэн дарамт шахалтаа нэмэгдүүлсээр байна.

Энэ сарын эхээр Ерөнхий сайд Содном Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр, олон намын тогтолцоонд үндэслэсэн чөлөөт сонгууль явуулахын тулд Үндсэн хуулийг шинэчлэх ажлыг энэ онд багтаан дуусгахаар ажиллаж байгаа талаар мэдээлсэн юм. Нэг намын системтэй явж ирсэн 70 жилийн туршид ард түмний дунд хүчтэй дургүйцэл бий болсон, тэгээд ч МАХН-ын хувьд чөлөөт сонгуулиар ард түмний итгэлийг олж авах явдал  амаргүй болох нь харагдаж байна.

Монголын улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

[Москва. 10-ны өдөр. Тусгай сурвалжлагч Санпэй Рёоичи] Улаанбаатараас ЗХУ-ын ТАСС агентлагийн мэдээлснээр, Монголын хамгийн дээд удирдлага, МАХН (Коммунист нам)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Батмөнх 9-ний өдөр, телевиз радиогоор үг хэлж мэдэгдэхдээ, 12-ны өдөр хуралдах Намын Төв Хорооны Онц бүгд хурлаар тус Намын УТТ-ны бүх гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох санал оруулах болсон талаар хэлснийг дамжууллаа. Энэ нь сөрөг хүчин болох “Монголын Ардчилсан Холбоо” түүнээс үүсэн байгуулагдсан хүчнүүдийн ардчиллыг хэрэгжүүлэх гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч буй хэрэг бөгөөд үүгээр ЗХУ-ын дараа орох, дэлхийн хоёр дахь социалист орон Монголд ч коммунист намын дарангуйлал эцэс болох боломж гарч ирлээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Батмөнх хэлсэн үгэндээ, 12-ны өдрийн Бүгд хурлаар МАХН-ны Онц Их Хурлыг зарлан хуралдуулах талаар хэлэлцэхээс гадна сөрөг хүчнийхэнтэй яриа хэлцэл хийхээр бэлтгэж байгаа тухай ярьсан юм. Мөн АИХ (Парламент)-д итгэл үзүүлэх эсэх асуудлаар ард түмний дунд санал асуулга явуулахаа амлав.

Нийслэл Улаанбаатарын төв Сүхбаатарын талбайд, 7-ны өдрөөс Ардчилсан Холбооны гишүүд улс төрийн өлсгөлөн зарлаж, 9-ний өдөр гэхэд 30 хүн болов. Тэдний эргэн тойронд хэдэн арван мянган хүн цуглаж, талбай дүүрэн хүнтэй байгаа юм. Батмөнх даргын мэдэгдлийн дараа өлсгөлөнг зогсоолоо.

Монголд өнгөрсөн жилийн 12 дугаар сард Ардчилсан Холбоо байгуулагдан, ардчилсан хөдөлгөөн өрнүүлж, өнгөрсөн сард тус улсын анхны сөрөг нам Монголын Ардчилсан Нам байгуулагдсан. Ардчилсан хүчнийхэн МАХН-ын нэг намын ноёрхлыг халж, улс төрийн олон намын системийг нэвтрүүлэх, Ерөнхий сайд Содномын засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр огцрох зэрэг шаардлага тавьж, Батмөнхийн засаглалыг сөрөн зогсох байр суурь баримталж ирсэн юм.

Нөгөөтэйгүүр эрх баригч Батмөнхийн талынхан 2 дугаар сард ардчиллыг хүлээн зөвшөөрч,  намын удирдан чиглүүлэх үүргийн тухай заалтыг Намын Программаас хасах бодлого дэвшүүлэх зэргээр найр тавих байр суурь баримталж байсан ч ардчиллыг шаардах давалгаа улам хүчээ авсаар ирсэн. УТТ бүрэн бүрэлдэхүүнээр огцрох нь Зүүн Германы хуучин Нэгдсэн социалист намын Кренцийн засаглал унаснаас хойших анхны үйл явдал болох юм.

Ардчилсан хүчнийхний дотор ч Монгол улс ЗХУ-ын  дагуул орон гэдэг байр суурийг эсэргүүцэн дургүйцэх уур амьсгал их, МАХН ч ЗХУ-ын хараат байдлаас гарах арга замыг хайж байгаа гэх  зэрэг нь  1921 оны хувьсгалаас хойш засгийн эрхийг атгаж ирсэн тус намын ноёрхол унахын шинж тэмдэг юм. (Хэйсэйн 2 он. 3-р сарын 10. Майничи сонин)

НИХОН: “БИЕ ДААСАН БАЙДЛЫГ” ЭРМЭЛЗЭЖ БУЙ МОНГОЛЫН ХУВЬСГАЛ: Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан доктор О.Батсайхан эрхлэн 2019 оны 12 сард хэвлүүлсэн номоос авав.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417