CAAK ӨНЦӨГ: Хятад Америкийн үзэл сурталын ялгаа

CAAK ӨНЦӨГ: Хятад Америкийн үзэл сурталын ялгаа

Хэрэв Хятад улс ардчилалтай улс байсан бол энэхүү статусын төлөөх өрсөлдөөн арай бага байх байсан уу гэдэг асуулт гарч ирнэ. Өрнө Дорнын сөргөлдөөнөөс ялгаатай нь энэхүү статусын төлөөх өрсөлдөөн үзэл суртлын зөрчилдөөнтэй уялдаатай ч гол цөм нь үзэл суртал биш.

Сануулахад, Зөвлөлтийн үзэл суртал нь АНУ тэргүүтэй капиталист тогтолцоог бүхэлд нь үгүйсгэж, дэлхий даяар коммунизмын ялагдашгүй ялалт нь Зөвлөлт Холбоот Улсын аюулгүй байдлын баталгаа гэж үздэг байв. АНУ Хятадын мөргөлдөөнд энэ элемент байхгүй. Хятадын үзэл бодол нь “интернационалист гэхээсээ илүү үндсэрхэг үзэл юм.

Хятад дахь хүний эрхийн нөхцөл байдал Хятад Америкийн харилцаанд маргаан үүсгэсээр ирсэн. Хятад улс либералчлагдана гэж найдаж байсан бол АНУ тэдний үзэл суртлын эсрэг дайсагнахгүй байсан юм. Хятадын зүгээс Өрнөдийн либерал ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь Коммунист намын үзэл сурталд заналхийлж байгааг үргэлж тодотгосоор ирсэн.

АНУ Хятадын үзэл суртлын зөрчил нь Барууны ардчилал, Зөвлөлтийн коммунизм хоёрын зөрчилтэй төстэй байна гэсэн маргаан сүүлийн үед Америкт өрнөж байна. “Ардчилсан капиталист тогтолцооны давуу талд итгэх итгэл сулрахад Хятадын “авторитар капитализм” эдийн засгийн хувьд ашигтай байх магадлалтай. Энэ тохиолдолд геополитикийн өрсөлдөөн нь үзэл суртлын зөрчилдөөнтэй холимог шинжтэй болно. Аль ч талаас нь харсан Хятад улс АНУ-ын их гүрний статуст заналхийлж байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх асан Стефан Баннон “АНУ-ын урьд өмнө тулгарч байгаагүй хамгийн том аюул”-ын эсрэг шийдвэртэйгээр дайтаж байлаа. Тэрээр 1950-1970-аад оны үед Зөвлөлт Холбоот Улсын эсрэг чиглэсэн өмнөх “Committee on the Present Danger -г үндэслэгчдийн нэг бөгөөд тус хорооны үндсэн зарчимуудын нэг нь Хятадын Коммунист нам засгийн эрхэнд байх үед хамтдаа оршин тогтнох боломжгүй ба эцсийн зорилго нь Хятадын коммунист засаглалыг зогсоох явдал юм.

АНУ-ын эрх баригчид Хятадтай хийх мөргөлдөөнийг үзэл суртлын болон соёл иргэншлийн хоорондох мөргөлдөөн болгож байна.

Энэхүү мөргөлдөөнд Хятадтай хийх мөргөлдөөнийг үзэл суртлын болон соёл иргэншлийн хоорондох мөргөлдөөн болгож байна. Хятад улсын бодлого нь өмнөх ЗХУ-ын баримталж байснаас өөр “олон улсад танигдсан үзэл суртал” биш байгаа нь Хятад улс “дэлхийг дахин эрэмбэлэхээс” өөрийг бодохгүй байх шиг харагдаж байна. Ши Жиньпины удирдлаган доорх Хятад улсын хөгжлийн загвар либерал ардчилсан бодлоготой хөгжиж буй орнуудад жишээ болж байна. “Хятадын хөгжлийн загвар” нь авторитар засаглалтай улсуудад тааламжтай мэт боловч Хятадын эдийн засгийн амжилтын суурь нь дотоодын томоохон зах зээл, асар их хөдөлмөр, авторитар засгийн газрын дэмжлэг зэрэг тодорхой хүчин зүйлүүд юм.

Хятад авторитар дэглэмийг дэмжиж, улс орныг хяналтанд байлгаж, гадаадад байгаа шүүмжлэгчдэд дарамт үзүүлдэг ч энэ нь ардчиллын эсрэг тэмцэл, ардчилсан тогтолцоог нураах стратеги биш. Гэсэн хэдий ч АНУ-ын тал Хятадын эсрэг сөргөлдөөнд дотоодын дэмжлэгийн удаан хугацаанд тогтвортой байлгахын тулд “дижитал авторитаризм” ба “либирал ардчилал” системийн хоорондын зөрчилдөөний тухай яриаг улам дэврээх шинжтэй байна.     

Хэдийгээр үзэл суртлын зөрчил нь зөрчилдөөний гол сэдэв биш ч “үзэл суртлын ялгааг” улам тодруулах нь хоёр улс аюулгүй байдлаа бэхжүүлэх шалтгаан болно. Өрнө-Дорнын зөрчилдөөний үед аюулгүй байдлын асуудлыг сулруулаагүй шиг АНУ Хятадын зөрчилдөөний үед ч энэ асуудлыг бэхжүүлэх болно.

Аюулгүй байдлын асуудлыг хатуухан хэлэхэд дараах зүйлээр ойлгож болно. 1. Ойлголцолын асуудал. Тэд бидэнд дайсагнаж байна уу үгүй юу гэдгийг ойлгох, 2. Хариу үзүүлэх. Бодлого боловсруулагчид өөрсдийн орны батлан хамгаалах чадвараа сайжруулан бусад орноос ирэх үйлдэлд тохирсон дохиогоор хариу үзүүлэх.

Хэрэв нэг тал нь нөгөө талаа түрэмгийлэх санаархалтай байна гэсэн буруу таамаглалд үндэслэн цэргийн чадавхаа өргөжүүлбэл дайсагналыг улам бүр өдөөж болзошгүй юм.  Өөрийн аюулгүй байдлаа хангахын тулд илүү аюултай байдал үүсгэхийг “аюулгүй байдлын прадокс” гэдэг. Гэхдээ нөгөө талын чадавхыг дутуу үнэлж аюулгүй гэж үзсэнээр өөрийн улсад аюул учруулж болно. 

Аюулгүй байдлын тухай “сонгодог” ойлголтод цэргийн өдөөн хатгасан аливаа үйл ажиллагаа, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж буй нөхцөл байдал, цөмийн зэвсгийн цохилт зэргийг ойлгоно. Хятадтай харьцуулахад АНУ стратегийн харилцаандаа цөмийн зэвсгийг чухалчилж үздэггүй нь Ази дахь тэдний холбоотнуудад ойлгомжгүй байна. Түүнээс гадна Хятадын цөмийн чадамжын эсрэг АНУ ямар нэг төлөвлөгөө боловсруулаагүй гэдэг АНУ-ын аливаа мэдэгдэлд Бээжин итгэхгүй байх. Түүнчлэн АНУ пуужингийн довтлогооноос хамгаалах системээ хөгжүүлж байгаа нь Хятадын цөмийн стратегийн эсрэг үйл ажиллагаа биш гэсэн АНУ-ын баталгаанд Хятад улс итгэлгүй байна.    

Хятад улс эхний цохилт өгөх цөмийн зэвсгийн туршилтаасаа татгалзсан боловч Вашингтон хайгуул, тандалт, хариу цохилт өгөх чадвараа сайжруулж, пуужингийн довтлогооноос хамгаалах системээ хөгжүүлж байгаа нь Бээжинг болгоомжлоход хүргэж байна. Хятад харьцангуй бага цөмийн зэвсэг эзэмшдэг бөгөөд албан ёсны тоо баримт байдаггүй ч 290 орчим цөмийн цэнэгт хошуутай гэсэн тооцоо бий. Гэсэн хэдий ч энэхүү арсеналыг тодорхой хэмжээний пуужин болон цэнэгт хошуугаар өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Хятад улс хариу цохилт өгөх чадвараа бэхжүүлж байгаа нь АНУ-ыг болгоомжлоход хүргэж байгаа юм. Нэг тал нь бага хүчээр өдөөн хатгахад нөгөө тал нь түүнийг айлгахаар илүү их хүчээр хариу цохилт өгдөг бөгөөд хоёр тал хоёулаа хохирол амсдаг. Тиймээс Ази дахь Америкийн холбоотнууд “өргөтгөсөн хориг”-ийн найдвартай байдалд эргэлзэж аюул учруулах вий гэдгээс болгоомжилж байна. Хэрэв АНУ стратеги хэрэглэх гэж байгаа бол эхлээд “хязгаарлагдмал хүрээнд” хориг тавьж байгаад дараа нь цэргийн эрчимжүүлсэн арга хэмжээ рүү шилжих нь зүйтэй байлаа.

Эх сурвалж: POLITICO

5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417