Хөнгөлөлттэй зээлийн шалгуур хангасан компанийг зарах дундаж ханш 40-45 сая төгрөг байна

Хөнгөлөлттэй зээлийн шалгуур хангасан компанийг зарах дундаж ханш 40-45 сая төгрөг байна

Засгийн газраас эдийн засгийг сэргээх, эрүүл мэндийг хамгаалах 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлж, энэ хүрээнд жилийн гурван хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар олгож эхэлсэн. Үндсэн зээлээ нэг жилийн дараагаас төлж эхэлнэ. Маш бага хүүтэй зэрэг өмнө нь байгаагүй нэн хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгож байгаа нь худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид, хувь иргэдийг хошууруулж байна.

Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал таагүй, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд эрсдэл өндөртэй энэ цаг үед хүмүүс бага хүүтэй зээл авч, арилжааны банкуудад хадгалуулах замаар хүүгийн зөрүүнээс ашиг хүртэх боломжтой хэмээн эдийн засагчид хардаж байгаа.

Тодруулбал, өнөөгийн байдлаар төв банкны бодлогын хүү зургаан хувь, арилжааны банкуудын хадгаламжийн хүү 9-10 хувьд хэлбэлзэж байна. Үүн дээр хүүнээс хүү тооцох аргачлалаар тооцвол жилд дунджаар 10-11 хувийн хүү тооцогдох боломжтой аж. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээлээ арилжааны банкуудын хадгаламж болгож хувиргаснаар гурван жилийн хугацаанд дунджаар 20 орчим хувийн ашиг хүртэх боломжтой. Үүнийг 500 сая төгрөгөөр тооцвол 100 гаруй сая төгрөг болж байна. Хэрэв нэгээс дээш буюу 2-3 компаниар зээл авбал ямар ч эрсдэл хүлээхгүйгээр зөвхөн хүүний зөрүүнээс 200-300 гаруй сая төгрөгийн ашиг хүртэх боломжтой байна.

Тэгвэл уг зээлийн хүүгийн татааст улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн халааснаас жил бүр 60-70 тэрбум төгрөгийг гаргахаар тооцоод байгаа билээ. Нэгэнт ийм ашиг хүртэх боломж бүрэлдсэн учир иргэд, аж ахуйн нэгж банкны шаардлага хангасан аль болох олон компаниар зээл авахаар хөөцөлдөж байгаа аж. Энэ хандлагыг сошиалд компани авна, зарна гэсэн нууцлалтай хэд хэдэн групп, мөн зарын томоохон сайтуудаас харж болохоор байв. Хүмүүсийн хамгийн их сурагласан компаниудын гол шалгуур НӨАТ төлөгч, сүүлийн 2-3 жилд үйл ажиллагаа явуулж байсан, ямар нэг өр төлбөргүй гэсэн байв. Өөрөөр хэлбэл, гурван хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах шалгууртай нийцүүлж байгааг харж болно. Уг шалгуурыг хангасан хүмүүс компаниа 40 сая төгрөгөөс дээш, дунджаар 45 сая төгрөгөөр үнэлж байгаа бол компани худалдаж авах хүсэлтэй иргэд аль болох хямдруулах сонирхолтой байна. Тусгай зөвшөөрөлтэй, Х тайлантай компани зарах зарын доор сайндаа л 1-2 сэтгэгдэл байгаа бол НӨАТ төлөгч компанийн зарын доор 20-оос дээш сэтгэгдэл хөврөнө.

Хөнгөлөлттэй зээлийн шалгуур хангасан компаниа 100 сая төгрөгөөс “ярина

Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани зарна гэсэн зарын дагуу иргэн Бтэй холбогдож тодруулсан юм. Тэрбээр зээл авах барьцаа хөрөнгөгүй, эргэлтийн хөрөнгө дутагдалтай тул гурван хувийн хүүтэй зээл авах шалгуур хангасан компаниа зарахаар шийдсэн гэв.


-Компани зарна гэсэн зарын дагуу холбогдож байнаХэдэн онд байгуулагдсан бэавсан тохиолдолд гурван хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой юу?

-Боломжтой. Бид арилжааны банкнаас зээл авах боломжтой эсэхийг судлуулж үзсэн. Та бүхэн барьцаа хөрөнгө гаргачихвал зээл авах шаардлага бүрэн хангасан байгаа. Байгуулагдаад гурван жил болж байна. Хэвийн үйл ажиллагаа явуулж ирсэн компани юм. Бүтээгдэхүүнээ нийлүүлдэг гэрээт дэлгүүрүүдтэй. Татвар, нийгмийн даатгалын тайлангаа цаг тухайд нь гаргаж ирсэн, ямар нэг асуудалгүй.

-Ямар төрлийн үйлдвэрлэл явуулдаг вэ?

-Манайх хүнсний чиглэлээр ажилладаг. Ерөнхийдөө өөрсдийн брэнд бүтээгдэхүүнтэй гэж ойлгож болно. Худалдаж авбал сар гаруй хэрэглэх бүтээгдэхүүний түүхий эд, шошго, сав баглаа боодол, бүхээгт амьжиргаа цагаан автомашиныг дагалдуулж өгнө. Сүлжээ дэлгүүрүүдтэй байгуулсан гэрээ, компанийн утасны дугаар, цахим хаяг бүгд дагалдана.

-Үйлдвэрийн байр орох уу?

-Үгүй. Компанийн эрх болон үргэлжлүүлээд ажиллуулах боломжтой дээр дурдсан зүйлс байгаа. Жижиг тоног төхөөрөмжүүд бий. Түүн дээр үнэ тохирч болно. Мөн шаардлагатай гэвэл үйлдвэрлэлийн үйл явц, түгээлт, дэлгүүрүүдтэй харилцах зэрэгт бид туслаад өгч болно.

-Танай компани ямар үнэтэй вэяагаад үйл ажиллагаа эрхлэхээ больж байгаа юм бэ?

-100 сая төгрөг. Үйл ажиллагаа эрхлэхээ больж байгаа нь хувийн шалтгаантай. Бас барьцаа хөрөнгөгүй учир банкнаас зээл авч, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх боломжгүй байна. Тиймээс заръя гэж шийдсэн. Бид Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авахаар бэлэн төсөл бичсэн байгаа. Хэрэв авах бол энэ төслөө бас үнэгүй дагалдуулж өгнө.

-100 сая төгрөгөөс хямдруулах уу?

-Уулзаж байж л болно доо. Хямдруулах боломжтой.Гол нь бид ганц компанийн гэрчилгээ бус бүхэл бүтэн бизнесээ борлуулж байгаа юм. Тэгэхээр энэ үнэлгээг гаргаж ирсэн.

-Танай компанийг нэр дээрээ шилжүүлж авлаа гэхэд хөнгөлөлттэй зээл авах банкны шаардлагыг хангах уу?

-Банкны шаардлага дээрээ эзэмшлийн хөдөлгөөнтэй холбоотой шаардлага тавиагүй байсан. Тэгэхээр болох байх гэж ойлгож байгаа. Хэрэв болохгүй гэвэл дотроо гэрээ байгуулаад одоогийн эзэмшигчийн нэр дээр зээл аваад дараа нь шилжүүлэх боломжтой.

“2019 онд бага дүнтэй ч хамаагүй тайлан илгээсэн байх ёстой”

Бид компани авна гэсэн зарын дагуу иргэн Жтэй холбогдож, тодруулсан юм. Тэрбээр энэ сард багтаж компани авахтэй холбоотой 20 шахам зар тавьжээ.

-Ямар компани худалдаж авах вэ?

-2019 оноос хойш ажиллаж байгаа, татварын өр ширгүй, НӨАТ төлөгч компани бол авна. Ядаж 2018, 2019 онд бага дүнтэй ч хамаагүй тайлан илгээсэн байх ёстой.

-Үйл ажиллагааны чиглэл хамаарах уу. 2020 онд үйл ажиллагаа эрхлээгүй бол яах вэ?

-Гадаад худалдааны чиглэлийн компани байвал сайн. 2019 онд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх шаардлагатай. 2020 оноос үйл ажиллагаа нь ковидын улмаас зогссон байж болно. 2019 онд 80 болон 180 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байсан гэсэн шалгууруудаар үнэ нь хэлбэлзэнэ.

-Та гурван хувийн хөнгөлөлттэй зээл авах зорилгоор компани худалдан авч байна уу?

-Таньтай компани худалдан авах эсэх асуудлаар л ярина. Бид шилжүүлж авсан компаниа ямар зорилгоор ашиглах нь тусдаа, таньд хамааралгүй асуудал. Хуулийн хүрээнд худалдан авах ажиллагаа явагдах учир та санаа зовох шаардлагагүй.

-НӨАТ төлөгч, 2019 онд тайлангаа гаргаж байсан, татварын өр ширгүй компани ямар үнэтэй авах вэ?

-Бидний тавьсан шалгуурыг хангаж байвал 20 сая төгрөгөөс эхэлнэ. Борлуулалтын орлого зэргээс хамаарч дээд тал нь 40 сая төгрөг болно.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417