“Оюутолгой”-н татварын маргаан ба алдах эрхгүй арбитрын шүүхийн ялалт

“Оюутолгой”-н татварын маргаан ба алдах эрхгүй арбитрын шүүхийн ялалт

Цар тахлыг хяналтаасаа алдсан Засгийн газар ямар нэг тодорхой зорилго, төлөвлөгөөгүй ээлжит хөл хориог тогтоохдоо иргэн бүрт 300 мянган төгрөг өгч, нүүр тахлав. Үүнтэй зэрэгцээд Лондоны олон улсын арбитрын шүүхэд хариуцагчаар татагдсан Засгийн газар энэ сарын 30-ны дотор хариу өгч, няцаалт хийх шахуу хуваарьтайг Ерөнхийлөгч Х.Баттулга сануулан, “Оюутолгой” ХХК болон Монгол Улсын Засгийн газрын хоорондох татварын маргааныг олны анхаарлын төвд дахин авчирлаа.

“АРБИТРЫН МАРГААН БАГАДАА 2-3 ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ, ТЭР БОЛТОЛ ЗАЙ Ч БАЙНА”

Татварын ерөнхий газар “Оюутолгой” компанид 2014 оноос хойш хэд хэдэн удаа татварын акт тавиад буй бөгөөд долоон жил үргэлжилсэн маргаан Лондоны олон улсын арбитрын шүүхэд хүрсэн. Тус компаниас Төрийн санд энэ оны хоёрдугаар сарын 25, гуравдугаар сарын 4, гуравдугаар сарын 30-нд нийт нэг их наяд 26.5 тэрбум төгрөг шилжүүлсэн нь актыг хүлээн зөвшөөрч, татвараа төлсөн бус, арбитрын шүүхийн шийдвэр гартал дундын дансанд мөнгөө байршуулсан хэрэг юм. Хэрэв арбитрын шүүхийн шийдвэр “Оюутолгой”-н талд гарвал манай улс иргэн бүрт 300 мянган төгрөг болгон тараасан нэг их наядыг тус компанид эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ. Тийм явдал болбол энэ их мөнгийг хаанаас гаргахаар тооцож буй, юунд найдаж ийм эрсдэлтэй алхам хийснийг нь лавласан сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ маргаан багадаа 2-3 жил үргэлжилнэ. Тэр болтол зай байна, зам гарна биз” гэх маягийн хариулт хэлнэ билээ.

Харин бодит байдал биднийг арбитрын шүүхэд яагаад ч ялагдаж болохгүй хэмээн шахаж буй. Нэг талаас талын энгээр цацсан тэр их мөнгийг буцааж төлөх болбол улсын эдийн засагт хүндхэн ачаа ирнэ. Нөгөө талаас ардчилал, чөлөөт зах зээлд шилжсэн 30 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ганц мега төслөөсөө ахиухан “юм” хүртэх боломж нь одоогоор алдагдсан татвараа олж авах л байна.

ТАТВАРЫН МАРГААНЫ МӨРӨӨР

“Оюутолгой”-н татварын маргаан гэж юу болох, хэрхэн үүсэж, үргэлжилж буй талаарх мэдээллийг уншигчдад хүргэхийн тулд мөрөөр нь бэдэрье.

2014 он. “Оюутолгой” компанитай холбоотой татварын маргаан энэ үеэс эхтэй. Тодруулбал, “Оюутолгой” төслийн эхний үе шатны үйл ажиллагааны зардал, санхүүгийн баримтад хийсэн аудитын шалгалтаар тус компани 130 сая ам.долларын татвар дутуу төлснийг илрүүлсэн юм. Ингээд татварын албанаас 130 сая ам.долларын татвар нөхөн төлүүлэх шаардлага тавьж, акт үйлдэв.

2015 он. “Рио тинто” болон “Оюутолгой” үүнийг хүлээн зөвшөөрөлгүй эсэргүүцэж, улмаар татварын маргаан гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсооход хүргэсэн нь 2015 он. Тухайн үед улсын эдийн засаг хүндэрлээ, мега төслүүдээ л урагшлуулах хэрэгтэй, тэр тусмаа “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх нь туйлын чухал гэж улс төр, эдийн засгийн хүрээнийхэн ярьж, нийгмийн сэтгэл зүйг ийм үзэл суртлаар удирдаж байв. Эцэст нь Ч.Сайханбилэг “Дубайн гэрээ”-г байгуулсан. Ингэхдээ “Рио тинто”-д маш том буулт хийж, “Оюутолгой” ХХК-д тавьсан 130 сая ам.долларын татварын нөхөн төлбөрийн 100 саяыг нь хүчингүй болгосон юм. Энэ нь тухайн үеийн татварыг хүчингүй болгоод зогсохгүй хойшид авах байсан татварыг ч үгүй хийсэн гэж өнөөдөр буруутгагдаж буй.

2018 оны I сар. “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаатай холбогдуулан Татварын ерөнхий газар 155 сая ам.долларын акт тавив. Үүнээс 4.8 сая ам.долларын татварын дутуу төлөлтийг тус компани хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд үлдсэнийг нь төлөхгүй хэмээн “гүрийлээ”. Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар “Оюутолгой” ХХК-д 155 сая ам.долларын татварын акт тавьсан бөгөөд компанийн зүгээс 35 сая ам.доллар төлөөд асуудлыг дахин сөхөхгүй байх саналыг Засгийн газарт тавьсан. Засгийн газар уг саналыг хүлээж авах боломжгүйгээ илэрхийлсэн” хэмээж байв.

Харин “Рио тинто”-гийн зүгээс “Оюутолгой” ХХК татвар, төлбөрийг холбогдох хууль, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу бүрэн төлдөг” гэсэн хэгжүүн тайлбар өгсөөр байлаа.

2018 оны IV сар. АТГ 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нд ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нараас мэдүүлэг авна гэж дуудаад, очиход нь хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчлав. Энэ дуулианы цуурай намжаагүй байхад буюу тухайн сарын 10-нд 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажилласан С.Баяр, 2014-2016 онд Засгийн газар тэргүүлсэн Ч.Сайханбилэг нарыг барьж, хорьсон. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүн нэгэн зэрэг, нэг хэргээр хоригдсон анхны тохиолдол энэ байв. Тэднийг “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж “Гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэсэн үндэслэлээр буруутгасан. Өөрөөр хэлбэл, “Дубайн гэрээ”-г байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига аван “Оюутолгой”-н татварын өрийг цайруулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

2020 оны II сар. 2018 онд тавьсан 155 сая ам.долларын татварын актаас үлдсэн 150 сая “ногоон”-ы маргааныг шийдүүлэхээр “Туркойз хилл ресурс”-ийнхэн Лондоны арбитрын шүүхэд хандав.

2020 оны XII сар. Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн татвар нөхөн ногдуулах акт “Оюутолгой” компанид хүргүүлэв. Энэ нь тус компанийн 2016-2018 оны санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил бөгөөд дийлэнх нь 2013-2015 оны 155 сая ам.долларын татварын актын үндэслэлтэй ижил аж. Өөрөөр хэлбэл, “Дубайн гэрээ”-гээр төлөгдөхгүй болсон татвар гэсэн үг. Өмнө нь үүссэн татвар, төлбөрийн маргааныг шийдүүлэхээр олон улсын арбитрын шүүхэд нэгэнт хандсан тул шинээр нэмэгдсэн асуудлуудыг түрүүчийн нэхэмжлэлдээ нэмж оруулахаа компанийн зүгээс мэдэгдсэн.

Монгол Улсын Засгийн газар, “Рио тинто”-гийн хоорондох татварын маргаан ийм маягаар үүсэж, үргэлжилж буй. Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийнхэн “Рио тинто”-гийн төлөөлөгчидтэй албан ёсны хэлэлцээгээ өчигдөр эхлүүлсэн. Монголын талын ажлын хэсэг Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө (Дубайн гэрээ)-г цуцлах, татварын маргааныг эцэслэх, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш хийсэн нийт гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа хэмээн мэдэгдсэн. Энэ хэлэлцээ амжилттай болбол арбитрын шүүхийн шийдвэрээс өмнө шийдэлд хүрэх найдлага төрүүлж буй. Хэрэв амжилтгүй болбол арбитрын шүүхэд үүссэн маргаанд заавал ялалт байгуулах даалгавар Засгийн газарт ирэх болно.

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417