Амар амгаланг олох болтугай, эрхэм хурандаа, энэ хүртэл бидний төлөө зүтгэсэнд талархъя...

Амар амгаланг олох болтугай, эрхэм хурандаа, энэ хүртэл бидний төлөө зүтгэсэнд талархъя...

Соёмбот тугийнхаа дор цэргийн хүний ёсоор, амьдралаас буцагсдыг үддэг ёс заншлын дагуу, анги нэгтгэл, хамт олон, ар гэрийнхнийхээ хагацлын нулимсаар үдүүлэх учиртай залуухан нэгэн амь ковидын улмаас сүүлчийн замдаа гав ганцаар гарч байна.

Чингэлтэй дүүргийн цэргийн штабын дарга, 1972 онд төрсөн, оператив тактикийн өндөр боловсролтой хурандаа Ж.Даваарагчаа ковид-19 өвчнөөр нас барлаа. Халдварын голомтонд өдөр шөнийг ялгахгүй өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, өөрийн эрүүл мэндийг мартан цаг наргүй ажилласаар халдварт өвчинд өртөн ийнхүү амьдралаас зуурдаар буцлаа. Дөчин есхөн настай түүний өмнө 30,40 жилийн өрнүүн амьдрал, ач зээгээ үнэрлэж суух он жилүүд байсан нь эргэлзээгүй. Гэвч тахал бол тахал ажээ. Эмч, цагдаа, сувилагч, арын албанд зүтгэж буй жолооч, асрагч, тогооч, хэв журам сахиулагчид гээд голомтонд ажиллаж буй хэн бүхэн бүгд энэ өвчинтэй тэмцэж, өргөсөн тангарагтаа үнэнч явсаар сульдаж, сөхөрч, дархлаагаа алдаж байна.

Гэтэл тахал биш ээ, зүгээр л ханиад гэж олон нийтийг ухуулан мунхруулагчид бүх шатанд, бүх шалтгаанаар байсаар байгаа нь ковид-19 вирусаас илүү аюултай юм. Тэд бол нүүрээ нууж, зэвсгээ ханцуйлсан алуурчид гэж би хэлнэ. Зүгээр л ханиад байсан юм бол цэл залуухан 20 настан, цэргийн хатуужилтай хурандаа ажлаа хийгээд л амьдрал дунд буцлаад явж байхгүй яасан юм бэ. Зүгээр л ханиад юм бол дэлхий дэлэгнэж, дээлтэй нүүдэлчдийн улирал ирж байхад яагаад ид насны эр хүн ингээд сүүлчийн замдаа тусгаарлах хувцастай хүнээр түрүүлээд цогцос болоод одож байгаа юм бэ? Ядаж яагаад мөрдөс нэгт эрчүүдийнхээ мөрөн дээр, хүндэтгэлийн, хагацлын ёс гүйцээн өргүүлж мордоогүй юм бэ? Түүнд сүүлчийн замд нь өргөөд гарах үр хүүхэд, мөрийг нь дагуулан сүүн зам татуулаад үлдэх хань ижил бий. Жам ёсны үхэл ингэж ирдэггүй, тахлын үеийн үхэл л ийм хатуу байдаг.

Хэчнээн хүн түүний өмнөөс "Чи намайг гэрт нь хорьдог хэн бэ, би явмаар байна" гэж шүлсээ үсчүүлэн орилсон бол, хэд нь бичлэг хийж сошиалд цацна гэж утсаа шүүрсэн бол, зайгаа барь гэж шаардлага тавихад нь зандчиж доромжилсон нь хэд бол, хэчнээн өвлийн өдрийг машиндаа хоолтой хоолгүй барж, эргүүл манаанд гарсан бол гээд бодоод үзээрэй. Дарга цэрэг, сонсогчгүй бүгд эргүүл манаа, хэв журам сахиулахад ээлжээр гарч, эрэмбээр үүргээ гүйцэтгэдэг алба. Энэ бүх үгүйсгэлийн дундуур өнөөдөр ч эмч цагдаа, сувилагч, онцгой байдлынхан маань чимээгүйхэн ажлаа хийсээр л байгаа. Та нар цалингаа аваад ажиллаж байгаа биз дээ, ажиллахгүй яах юм гэсэн хүйтэн мэс шиг үгээр тэднийг бүү цуцаа, бүү гундаа. Харсан биз дээ, гурван өдөр ажилласан сувилагчийн илүү цагийн цалин 17-хон мянган төгрөг байсан. Үүдэндээ цагдаа зогсоолгүй, албаны хувцастай л болохоос аав ээждээ ангир нялхаараа хүний хориодхон настай үрээр хаалгаа мануулалгүй гэртээ байж болдоггүй юм уу? Сэтгэл нь тогтсон газартаа л хүн үлддэг, ажилладаг, амьдардаг. Ажлаа хийж, аймшигт өвчинтэй тэмцэж, хэв журам сахиулж, хэл чимээгүй үүргээ гүйцэтгэж, доромжлол болгоныг хүлцэж, гүтгэлэг болгоныг өнгөрөөж, өвдөөд очиход чинь асарч сувилж, өргөлийн сүү шиг сэтгэлээр угтах тэр хүмүүс өөрсдөө үхэл дундуур туучиж явна.

Цэцэггүй, хадаггүй, арцны үнэр, амирлангуйн уншлагагүй, эгнэж зогссон анд нөхөдгүй, эгнэгт үлдэх халуун ам бүлгүй, өнгөрөгсдөө үдэх ёс заншилгүй сүүлчийн зам...энэ бүхэн хайртай хүн бүрийн чинь зүрх сэтгэлд л бий ажээ. Ай хүний хорвоо, хүн хүнээ түшиж, итгэж байж л ялах учиртай нэгэн аюулын өмнө улс орноороо зогсож байна. Гар гараасаа барьж, ганхашгүй нэгэн сэтгэлээр зүтгээд цаана нь гарчих юмсан даа. Вакцин тойрч хэд талцаад, ковид тойрч хэд хуваагдаад яаж энэ бүхнийг хохирол багатай туулах юм бэ...Амар амгаланг олох болтугай, эрхэм хурандаа, энэ хүртэл бидний төлөө зүтгэсэнд талархъя. Энэ үгийг чин сэтгэлээсээ энэ мөчид хэлж буй бүх хүний залбирал хагацлын хорвоод хайрыг мэдрүүлэх болтугай.

Р.Эмүжин

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417