Жэк Ма: Сарниагүй морин үүл

Жэк Ма: Сарниагүй морин үүл

Алибаба группийг үүсгэн байгуулагч Жэк Ма буюу Ма Юн хэмээх эрхмийн төрсөн, өссөн, амжилтад хүрсэн төрөлх хот болох Ханжөүд суралцсан тэмдэглэлийнхээ дөрөвдүгээр хэсгийг та бүхэндээ хүргэе. Жэк Магийн хятад нэрний овог Ма нь морь, Юн нь үүл хэмээх утгатай. Би түүний нэрийг Морин-Үүл хэмээн Монгол хэл рүү хөрвүүлэх дуртай.

Монголд Улсын баатар Э.Бат-Үүл гуай байдаг бол Хятадад улсынхаа инновац, цахим худалдаа, мэдээллийн технологийн баатар Морин-Үүл гуай ч бас бий. Манай Үүл баатар “Ардчилсан хувьсгал”-ын баатар бол Хятадын Үүл баатар “Цахим хувьсгал”-ын баатар.  Адил тал нь Монголыг Орос – Хятадын дундах Ардчилал, эрх чөлөөний баянбүрд хэмээвээс манай баатар маргахын аргагүй тэр бүрдийн шанг татагч, харин Хятад баатар эх орныхоо эдийн засгийн судсыг тэлэгч, шинийг санаачлагч, Хань үндэстний оюун санааг аажмаар чөлөөт нийгмийн зүг хандуулагч мөн. 

Өнөөдөр БНХАУ-д Ерөнхийлөгч Ши Жин Пинээс нэр нөлөө нь давсан ганц хүн байгаа нь маргаангүй төр бизнест саад болохгүй байхыг сануулагч Морин-Үүл. Нам бүхнийг чиглүүлдэг улсад "Надад бүү саад бол" гэж бизнесмэн хүн хэлнэ гэдэг чинь ардчилал юм. Ямар учир шалтгааны учгаар миний бичвэрт жишигдсэн байлаа ч энэ хоёр эрхэм хүний заяагдмал эрх, хувийн өмч, нээлтэй, чөлөөт зах зээлийн эдийн засгийг хамгаалдаг бас дэмждэгээрээ тунчиг ижилхэн.

Ялгаатай нь Монгол баатар нийгмийн сүлжээнд одооны залуусаа олиггүй, хувьсгалч бус хэмээн загнаж, салхин тээрэмтэй тулалдсангүй гэж зэмлэн, үзэл бодлоо тулгадаг бол Хятад баатар TEDx мэтийн дэлхийн тайзан дээрээс хойч үеээ холыг хар, зорилгоо том байлга, зогсолтгүй хөдөлмөрлө, мөрөөдлийнхөө төлөө мөнгийг удирд гэхчлэн туулж буй амьдралынхаа замналаас жишээлэн урамшуулдаг. 

Хүний нутагт дөрвөн жил сурахдаа би баатар хүн заавал цэрэг юм уу, улстөрч байх албагүйг, УИХ-ын гишүүн, хотын дарга болох гэж тэмүүлдэггүйг ойлгосон. Баатар хүн эгэл жирийн бизнесмэн эсвэл эмч, цагдаа, мэргэжилдээ эзэн болсон инженер, метроны шугам өргөтгөх барилгын туслах ажилчин, хоол хүргэгч, багш, орчуулагч байж болохыг мэдсэн. Мөн бичгийн хүн нэгэн цаг үед хамт аж төрж буй түүхэнд үлдэх хүмүүсийн оноо, алдааг нэмэр хачиргүй илчлэн бичиж нийгмээ гэгээрүүлэх учиртайг мэдэрсэн.

Амжилтынх нь бас нэгэн нууц нь тэр мэргэжлийн хүмүүст итгэдэг

Алибаба группийг байгуулсан Жэк Ма-гийн тухай ном, цахим сонин сэтгүүлийн нийтлэл Монгол хэлээр хангалттай биш юмаа гэхэд цөөнгүй бий. Жэк Ма англи хэл сурахын тулд дугуйгаар өдөрт 27 км явж зочид буудлаас жуулчид тосон хөтөч хийдэг байсан, Америкт очоод Хятадын шар айрагны тухай интернэтээс хайхад нэг ч илэрц гарч ирээгүй тул бизнес санаагаа олсон, 1995 онд Хэ И Бин гэх найзтайгаа нийлэн анхны “Хятадын шар хуудас” буюу chinapages.com сайтаа нээн, анхны 5 сая юанийн хуримтлалаа бий болгосон, 1998 – 1999 онд Бээжинд БНХАУ-ын Гадаад худалдааны яамны дэргэдэх Хятадын Олон Улсын Электрон Худалдааны төвийн захирлаар ажиллаад эргэн Ханжөүд ирж, 14 найзынхаа хамтаар Алибаба компаниа үүсгэсэн. Өнөөгийн Алибаба групп нь Alibaba.com, Taobao Marketplace, Tmall, eTao, Alibaba Cloud Computing, Juhuasuan, 1688.com, AliExpress.com, Alipay зэрэг есөн томоохон охин компанитай холдинг болох зэрэг ерөнхий мэдээллүүдийг Монголын уншигчид мэдэх учир энэхүү бичвэртээ дурдах төдий орхихоор шийдсэнээ хэлэх ёстой бизээ. Харин Алибабагийн төв байраар орж, Жэк Магийн бий болгосон Мөрөөдлийн хотхоноор хэсч, түүний төгссөн Ханжөүгийн Багшийн Их Сургуулийн дотуур байранд зочлон амарч, ажлынхаа гарааг эхэлсэн Ханжөү Дианзи Их Сургуулийн кампус дотуур Опогийн түрээсийн шар дугуйг хөлөө чилтэл жийж байсныхаа хувьд төсөөлөл мэдрэмжээ хуваалцахаас гадна, түүнтэй уулзаагүй ч түүний тухай төрөлх хотынх нь хүмүүс хэрхэн ярьдгийг өгүүлэх болно.

Жэк Ма-г болон Хятадын дотоод нөхцөл байдлыг сайн мэдэхгүй, мэдээлэл дутуу хүмүүс түүнийг зүгээр л зөв газраа, зөв цагтаа байсан хүн гэж эндүүрдэг. Хятадын цахим худалдаа, IT салбар хөгжин тэлсэн учраас тэр бий болоогүй, хөгжих ёстой л байсан салбарыг хөгжүүлсэн хүн биш, товчхондоо тэр од шүүрэгч, ердийн нэг боломж ашиглагч бус. Тэр бол мөс зүсэгч, эхлэх дохио өгөгч, боломжийг бүтээгч нэгэн. Жэк Ма байсан учраас Хятадын IT салбар, цахим худалдаа өдий дайтай хөгжиж, КОВИД-19 цар тахлын жил ч БНХАУ-ын эдийн засаг 18 хувиар өсөх нөхцөл бүрдсэн юм. Миний хувьд Монголыг хөгжүүлэх Жэкүүд эх орны минь аль нэгэн буйд сурч, өсөж, ажиллаж, алдаж онож буй гэдэгт итгэдэг. Ирээдүйн Жэкүүдээс ганц нь ч болтугай бичсэн бичвэрийг минь уншингаа элдвийг эргэцүүлэн, ирээдүйд бүтээхнээ бүхнээ тархиндаа зураглан суугаасай хэмээн мөрөөдөж байна. 

Миний танин мэдэж, дотоод ахуйдаа зураглан бүтээсэн Жэк Ма-д онцлууштай дөрвөн чанар байх шиг санагддаг.

Бэрхшээлийн өмнө бууж өгдөггүй. Ойчсон газраа хэвтээд байлгүй босоод алхдаг.

Талархах сэтгэлээр дүүрэн хүн. Төрсөн хот, төгссөн сургуульдаа хайртай хүн.

Ухаалаг хүмүүсээс айдаггүй. Чадварлаг, мэргэжлийн хүмүүст итгэл хүлээлгэж чаддаг.

Би-гийн өвчнөөр өвдөөгүй. Бүхнийг өмчлөхийн хүсэл шуналд автаагүй.

Тэртээ 1984 онд 20 настай Ма Юн Ханжөүгийн Баруун нуурын эрэгт чулуун сандал дээр толгойгоо салаавчлан хэвтэнэ. Их сургуульд элсэх шалгалтанд гурав дахь удаагаа бүдэрчихээд тэнгэр ширтсэн нь тэр. Өмнө ба хойно нь түүнтэй адилхан их сургуульд элсэж чадаагүй гэх шалтаг заан Баруун нуур луу үсэрч амиа үйсэн залуусын тоог зөвхөн Цагаан могой шулам л мэднэ гэж нутгийн загасчид хэлэлцдэг. Гэвч Ма Юн бол яавч тэгэх хүн биш байв. Гучин минут нуруугаа амраан босоод, цамцаа гөвчихөөд дараа жилийн элсэлтийн шалгалтанд бэлдэхээр гэрийн зүг алхжээ. Тэгтэл түүнд аз дайрч, хойтон жилийг хүлээлгүйгээр тухайн үеийн Ханжөүгийн Багшийн Дээд Сургуулийн намрын нэмэлт элсэлт авахад арайхийн сүүлийн байраар тэнцэн оюутан болжээ. 1988 онд Дээд Сургууль төгссөн Ма Юн ажилд орох болов. 

Эх орныхоо төлөө зүтгэх гал халуун хүсэлдээ хөтлөгдөн цагдаа болохоор шийдтэл түүнийг намхан гээд авсангүй. Зочид буудалд менежерээр орох гэтэл зөв төрхгүй гээд гологдов. Гучин ажлын байранд өргөдөл өгөөд гучин “үгүй” гэх хариу авснаа нэрт хөтлөгч Чарли Рөүзд ярьсан нь бий. Нэг удаа бүүр ч ичмээр зүйл болж, “Ханжөүд KFC шинээр нээгдэж байгаа тул Англи хэлтэй борлуулалтын эрэгтэй менежер ажилд авна, орон тоо 23” гэсэн зар олж уншаад очтол 24 хүн ажлын ярилцлаганд орохоор очжээ. Тэр хүмүүсийн дунд Англи хэлний мэргэжил дээд сургуульд эзэмсэн хүн Ма Юнаас өөр байгаагүй бөгөөд эрэгтэй хүн ажилд авах заалттай зар дээр 24 хүн очсоны 2 нь эмэгтэй хүн байв. Ажлын ярилцлаганд орчихоод гэртээ хариад бодож “Би KFC-д ажиллах нь тодорхой” гээд эцэг эхдээ ажилд орсон гээд хэлтэл, бүтэлгүй хүүг нь бурхан ивээсэнд баярласан хоёр хөгшин гарын мөнгөөрөө гахайн мах аваад хүүгээ дайлж гэнэ. Маргааш нь Ма Юн Кентаки тахианы газарт очоод 24 хүнээс ганцаараа ажилд тэнцээгүйгээ мэдээд аав ээжийнхээ хамаг мөнгөөр мах авахуулж идсэндээ бантаад гудамжаар тэнэж тэнэж харанхуй шөнө харьсан гэдэг. Тэр хэлэхдээ аз чамайг ивээхгүй байна гэдэг нь чи дутуу оролдсон л гэсэн үг. Бэрхшээл бол сорилт болохоос чиний азгүй, бүтэлгүйг нотлох шалтаг биш гэжээ. Өдөр бүр л ямар нэгэн байдлаар өөрийгөө өрөвдөөд сурчихсан, болж бүтэхгүйн түмэн шалтгаан тоочдог хүмүүстэй уулзах бүрдээ энэ түүхийг ярьж өгмөөр санагддаг. Даанч бодол нь цэгцрээгүй хүнтэй ярилцана гэдэг биеэ зовоохын л нэмэр төдий.

Аливаа зүйлийн мөн чанар хөрвөж, эргэхдээ туйлын амархан. Чухам өнөө цаг хугацааны өндөрлөгөөс эргэн харахад Ма Юн азтайдаа одоогийнхоор Ханжөүгийн Багшийн Их Сургуулийн Англи хэл, урлаг судлалын ангид элссэн ч юм биш, тус сургуулийн хөгжил цэцэглэлтийн од нь гийсэндээ Ма Юныг элсүүлсэн хэрэг. Энэ тохиолдолд Ма Юнаас илүү Их Сургууль нь азтай байсан гэвэл үнэнд нийцнэ. 

Жэк Ма Бээжингийн Их Сургуульд 2 удаа, Харвардын Бизнесийн Сургуульд 10 удаа элсэх гэж оролдоод бүтэлгүйтсэн юм. Тэрбээр 2007 оны нэгдүгээр сард Шанхайд болсон Азийн бизнесийн форумын үеэр хошигнон ярихдаа “Дэлхий дээрх хамгийн шилдэг сургууль бол Ханжөүгийн Багшийн Дээд Сургууль, Ма Юнд боломж олгох мэргэн ухаан зөвхөн энэ сургуулийн багш нараас гарсан юм” хэмээн хэлжээ.

Тэр зүгээр ч нэг ийнхүү хэлээгүй. Хоёр сарын дараа БНХАУ-ын Боловсролын яамнаас Ханжөүгийн Багшийн Дээд Сургуулийг өөрчлөн зохион байгуулж Их Сургууль болгосон бол 2009 онд Ханжөүгийн Багшийн Их Сургууль, Алибаба групп хамтран ажиллахаар болж тус сургуулийн дэргэд Алибаба Бизнесийн Сургуулийг нээн, захирлаар нь Жэк Маг сонгосноор 1990 онд 1,000 гаруйхан оюутан, ганцхан кампустай, мужийн зэрэглэлийн коллежийн статустай байсан сургууль өнөөдөр 513,590 м.кв талбай бүхий 9 кампусаас бүрддэг, гадаад дотоодын 20,000 орчим оюутан, 2100 гаруй багш ажилчидтай болон өргөжжээ. Арван жилийн өмнө Хятадын Их Сургуулиудыг эрэмбэлэхэд эхний 300 дотор байгаагүй тус их сургууль, 2021 оны нэгдүгээр сарын байдлаар 54-р байрт жагссанаас гадна, 9 мэргэжлийн сургалт нь Азийн үнэ цэнэтэй боловсролын жагсаалтад багтжээ. 2015 оноос хойш Ханжөү хотод суралцсан оюутнуудын нүдэн дээр л Алибабагийн хөрөнгө оруулалтын үрээр хотын захын тариан талбай, намаг, хогийн цэг байсан газрууд дээр Ханжөүгийн Багшийн Их Сургуулийн шинэ кампусууд сүндэрлэн, хоёр жилийн дотор метро хүртэл орчихож билээ.

Алибаба Бизнесийн сургууль нь уламжлалт бизнесийн боловсролыг өөрчлөх зорилготой интернэт бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтуудыг эрхлэн, бакалавр, магистрын зэрэг олгох цахим худалдаа, олон улсын бизнес, дижитал маркетинг, ложистик зэрэг хөтөлбөрүүдийг санал болгодог ба 5 жилийн өмнөөс Сингапурын Наньян Олон Улсын Бизнесийн Коллежтэй хамтран Ази, Номхон далайн орнуудын иргэдэд зориулсан  "АСЕАН-ы цахим худалдааны удирдах ажилтны сургалтын хөтөлбөр"-ийг эхлүүлсэн. Өдийд бүтээн байгуулалт нь ид өрнөж буй Чаньчин кампусаа “Дэлхийн мөрөөдөгсдийн их сургууль” хэмээн нэрлэж, жил бүр 1,000 залуу код бичигчид бүрэн тэтгэлэг олгохоо амлаад буй билээ. Үүнийг уншиж буй хэний ч хүү охин математик, англи хэл сурах хүсэл эрмэлзэлтэй, хамгийн чухал хүсэл мөрөөдөлтэй л бол Жэк Магийн нэрэмжит тэтгэлгээр Ханжөү хотод суралцах бүрэн боломж бий. Заримдаа чаддагсан бол төрөлх Монгол Улсын Их Сургуульдаа хөрөнгө оруулалт хийн, орчин үеийн кампусууд барих төслийг нь эхлүүлж, хойч үеийн элсэгч, төгсөгчдийнх нь өмнө гавъяа байгуулахсан гэж мөрөөдөх л юм. Би биш юмаа гэхэд үүнийг хийх монгол залуус, МУИС төгсөгчид хэдэн арваараа бий гэдэгт итгэдэг.

Хятадын Ухаалаг хот төслийн нүүр царай нь Ханжөү хот. 2016 оноос Жөжянь мужийн захиргаа Алибаба групп, Тэнсэнт компаниудтай хамтран “Ухаалаг хот Ханжөү” урт хугацааны хөтөлбөрийг баталсан юм.

Уг төслийн

Цаг агаар, экологийн бүтээн байгуулалтыг удирдах – Ногоон хот

Түгжрэлийг бууруулах – Ногоон гарц

Эрүүл мэндийн үйлчилгээний Ханжөүгийн платформ, Нүүр таних систем дээр суурилах – Ухаалаг хэтэвч зэрэг

төслүүдийг Алибаба групп, Ханжөү хотын захиргаатай хамтран хэрэгжүүлж байна.

Миний бие Жэк Магийн тухай өгүүлэх тус бичвэртээ “Ухаалаг хот” –ын асуудлыг түлхүү бичихээр шийдсэн боловч нэг өгүүлэл дотор дээрх хоёр том сэдэв багтах аргагүй болсон тул хүлцэл өчье. Дараа дараагийн цувралууддаа “Ухаалаг хот”-ын тухай дэлгэрэнгүй бичихээ амалж байна.

Алибаба групп Ханжөүгийн Багшийн Их Сургуультай хамтран Бизнесийн Сургууль байгуулан шинэ кампусууд барин, дэд бүтэц татаж, муж хотынхоо захиргаатай хамтран “Ухаалаг хот”-ын төсөл хэрэгжүүлж байгаа манай улсын тэргүүний компаниудын ашиг хийдэг тендер хэмээх үзэгдэл, үйл явцаас ихээхэн ялгаатай. Ихэнх нь цэвэр нийгмийн хариуцлагын төслүүд бөгөөд төр татвар хураамж, бизнесийн орчныг нь бодлогоор дэмжих амлалт өгсний үндсэн дээр хэрэгждэг. Үлдсэн нь компани өөрөө төслөө хийгээд, бүтээн байгуулаад ирэх жилүүдэд үйл ажиллагаанаасаа зардлаа нөхөж, ашгаа олох концессын төслүүд байдаг. Жэк Ма "Бээжингээс хол, улс төрөөс алсад Ханжөүд бизнес хийсэн нь миний амжилтын тал нь юмаа" гэж өгүүлсэн нь бий. Улс орнуудын нийгмийн байгууламж, дэглэм, тогтолцоо ямар байхаас үл шалтгаалан засаг баригчдаас, улстөрчдөөс хол, тэдний эрх ашгаас ангид байх нь жамаараа хөгжих нөхцөл болдог бололтой. 

Жэк Ма амьдралдаа нэг ч удаа код бичиж, өөрийн гараар оймс зарж үзээгүй юм гэсэн. Гэтэл түүний бизнес нь интернет дээр суурилсан цахим худалдаа, наймаа арилжаа. Амжилтынх нь бас нэгэн нууц нь тэр мэргэжлийн хүмүүст итгэдэг.

Шведийн хөрөнгө оруулалтын “InvestorAB” компанийн дэд захирал асан Цай Чуньшинаар санхүүгээ бариулж, “Yahoo”-ийн ахлах вэбдизайнер, Хятадын тоон системийн нэр төр гэгдэж байсан Ү Жинд программ хангамжаа даатгаснаар “Oracle”, “Yahoo”, “Excite@Home”, “Eloan”, “GetThere”-д ажиллаж байсан Хятад гаралтай инженерүүдийн бүхэл армийг Ханжөүд авч ирсэн юм.

Алибабагийн зах зээл хариуцсан дэд ерөнхийлөгч асан Чэнь Жэ  өмнө нь Амеркийн “Express card”-ны зах зээлийн эрхэлсэн захирал байсан бол Энэтхэгийн топ стратегич Сенжиу.Л-д компанийхаа стратеги, төлөвлөлтийг хийх эрх мэдлийг олгож байв. Тэрбээр бас өнөөгийн Алибаба группийн гүйцэтгэх захирал Даниэл Жанд 2019 онд ажлаа хүлээлгэн өгч “Жэк Ма-гүй Алибаба эрийн цээнд хүрлээ” хэмээн мэдэгдсэн юм.

Түүний өсгөн бойжуулсан санхүүч Мэгги Вү, Таобао болон Ти-Моллийн захирал Фан Жиань, Алибаба клөүдийн захирал Жэфф Жан зэрэг залуус Хятадын цахим бизнесийн ирээдүйн одууд гэгдэж байгаа билээ. Хэрвээ Жэк Ма байгаагүй бол эдгээр залуус Илон Маск, Марк Зукерберг, Жэфф Безосын төлөө Америкт л ажиллах байсан бизээ.

Жинхэн баатар хүн залуу хойч үедээ бодит боломжийг, сонголт хийх эрх чөлөөг олгосон байдаг. Энэ шалгуураар шүүж үзвэл Монголын Э.Бат-Үүл болон Хятадын Морин-Үүл хоёр хоёулаа эн тэнцүү баатрууд.

1990 онд Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялаагүй бол С.Зориг, Э.Бат-Үүл тэргүүтэй мянга мянган залуус Орос-Зөвлөлтийн нөлөөнөөс гарах гэж жагсаагүй, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх Ардчилсан өөрчлөлтийг дэмжих улс төрийн зориг гаргаагүй бол өнөөдөр Монгол Дундад Азийн улсуудын адилаар хагас авторитар, бүүр хаалттай улс ч байх байсан юм билүү? Яах аргагүй улс төрчийнхөө хувьд манай Үүл баатар бол баатар. Харин одоо бидэнд баялаг бүтээгч баатрууд хэдэн арваараа хэрэгтэй байна.

Түүний төлөө зарим талаар ахмад улстөрчид, бүх тендерийг хамагч, жижиг бизнесүүдээ сорон мөлжигч анхны хөрөнгөтнүүд болох ах нар минь цаг үеэ мэдрээд зайгаа тавиад өгөөсэй.

Арван таван жил өдрийн 12 цаг ажиллаж, Хятадын 996 хэмээх цаг наргүй ажилладаг хөдөлмөрийн системийн төгөлдөржүүлэгч Жэк Ма хувийн компаниа бусдад, залуу үедээ найдан үлдээгээд сайн санааны үйлс, шинэ төсөл эхлүүлэхээр сэтгэл шулуудаж болоод байхад 2000 жилийн уламжлалтай Монгол төрийн аргамжаанаас хийдгээ хийсэн хувьсгалчид зүүгдэхгүй байж гэмээнэ жинхэнэ шинэчлэл болох бус уу. Хуучин улстөрчид тэтгэвэрт гарсан цагт залуус бид хуучирсан тендерийн системийг, хоцрогдсон эдийн засгийн бүтэц , бизнест хандах хандлагаа өөрчилж болох бизээ.

Дүгнэлтийн оронд бичихэд, өнгөрөгч 2020 оны намар Алибаба групп АНУ-ын Зах зээлд хувьцаагаа зарахаар төлөвлөж байсан нь, Жэк Ма Шанхайд хийсэн мэдэгдэлдээ Хятад улсыг жолоодогч нам засгаа бизнесийн асуудалд хэт хутгалдаж байна гэдэг мэдээлэл хийсэн нь засаг баригчдын толгойд улаан дохио асаасныг бид бүгд мэдэж буй. Сүүлийн 6 сарын турш хөшигний ард үргэлжилсэн Хятадын Засгийн Газар, Алибаба группийн хоорондох шатрын нүүдэлд наанаа нам төр ялж, тус группт торгууль тавин, анхааруулга сануулга өгсөн мэт харагдавч 2.78 тэрбумаас өөрөөр Жэк Ма-г шийтгээгүй нь бизнесийн хүрээнийхний хувьд ялалт байсан гэлтэй.

 

“Дорнын түншлэл” Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн зөвлөх, судлаач  Б.Дашравдан

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417