Дэлхийд данстай ширэн бээлийтэн, анд минь

2021-04-21, 09:29 Cпорт 484 9
Дэлхийд данстай ширэн бээлийтэн, анд минь

Ийм нэгэн залуутай нөхөрлөөд 10 жил болж байхад миний найз нартаас буцсан юм. 31-хэн насандаа найзууд, гэр бүлээ үүрд орхин одсон билээ. Тэнгэрийн оронд шилдэг боксчин хэрэгтэй болсон байх. Найз минь биднийг орхиод гурван жил хугацаа өнгөрчээ. Монголын боксын спортын алтан үеийн нэгэн шилдэг тулаанч ширэн бээлийгээ тайлж, үүрд амгалан нойрсож байна.

Тэр зоригтой, дайчин, уран тоглолтоороо дэлхийд гайхагдсан хүчирхэг тамирчин байсан. Тэр бүхний хайрыг татсан, бүгдтэй найрсаг нөхөрлөдөг зөөлөн, цагаан сэтгэлийн туйл байлаа. Тиймээс найзыгаа дурсахыг хүссэн юм. Мэдэх нь үгүйлэг, мэдэхгүй нь мэдэж аваг.

Одоогоос 34 жилийн өмнө Зоригтбаатарын гэр бүлд нэгэн хөвүүн мэндэлсэн нь Монголын боксын түүхэнд өөрийн зам мөрөө тодоос тод үлдээсэн Энхзориг агсан байлаа. Эрдэнэт хотод төрсөн тэрбээр 14 дүгээр сургуулийг дүүргэж, улмаар “Зохиомж” болон Хууль сахиулах их сургуулийг тус тус дүүргэсэн. 2000 оноос буюу 12 наснаасаа боксын спортоор хичээллэж 2005 онд улсын шигшээд данстай болжээ.Боксын спорттой амьдралаа холбосон З.Энхзориг ердөө гуравхан жилийн дотор насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр олны анхааралд өртөв. Түүний амжилтаас дурдвал, залуучууд болон насанд хүрэгчдийн УАШТ, Бүх ард түмний спартакиадыг хамтатгаад 10 удаа түрүүлжээ.

Тэрбээр 2004 онд БНСУ-д зохион байгуулсан сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээрээ анхдагч бөгөөд цорын ганц тамирчин болов. 2007 онд Азийн аварга болохдоо шилдэг боксчны шагнал хүртсэнээс гадна 2006 оны Катарын Доха хотноо Азийн зуны спортын XV наадмын мөнгө, Чехийн гранпри тэмцээний алт /2007/, ОХУ-д болдог “Өвөр Байгаль” тэмцээний алт /2003/, мөнгө /2005/, Буриадын Иосиф Кобасны нэрэмжит тэмцээний алт /2005/, Улаанбаатар хотноо болсон Гавьяат тамирчин Т.Үйтүмэнгийн нэрэмжит олон улсын тэмцээний алт /2007/, ЗХУ-ын баатар К.А.Коротковын нэрэмжит тэмцээний алт /2008/, Монголын боксын холбооны 60 жилийн ойн нэрэмжит тэмцээний алтан медаль гээд олон улсын тэмцээнд аваргалж байсан түүний амжилтууд олон.ХБНГУ-д болдог “Химийн цом” тэмцээний хошой хүрэл /2006, 2007/, Украинд болдог Макар Мазайн нэрэмжит олон улсын тэмцээний хүрэл медалийг /2008/ тэрбээр мөн хүртэж байсан юм. 2007 онд АНУ-ын Чикаго хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн, амжилттай оролцож байсныг бид мартах учиргүй.

Түүнчлэн 2008 онд Казахстаны Астана хотноо болсон Азийн боксчдод олимпын эрх олгох II тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр Бээжинг зорьж байлаа. Улмаар 2008 оны наймдугаар сарын 9-24-нд Бээжин хотноо болсон зуны олимпийн XXIX наадамд 57 кг-ын жинд оролцон, хүрэл медалийн төлөө өрсөлдөн, шагналт V байрт шалгарч байсан түүний амжилтыг олимпын медаль хүртсэнээс өөрцгүй хэмээн дэлхийн тамирчид хүлээн зөвшөөрдөг билээ. З.Энхзориг 12-хон настайдаа боксын спортод хөл тавьж, тэр цагаас эхлэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын үеийн нөхдийн хамт тууштай хичээллэж ирсэн билээ.

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Ганзоригийн гарын шавь нарын нэг байж, түүний удирдлагад олон тэмцээн, уралдаанд амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийд дуурсгаж байв. Нөхөд нь түүнийг боксын рингэнд ямар ч учраатай таарсан халгах, бэргэх юмгүй зоригтой хүч үздэг. Амьдрал дээр ч гэсэн түүн шигээ шударга зантай, шулуун үгтэй, бодсон санаснаа шуудхан хэлчихдэг хэмээн ярьцгаадаг. Тэр амбицгүй эгэл нэгэн байв. Алдар цол, гавьяа шагналын талаар яригдаж байхад тоох ч үгүй. Бэлтгэлийн хувцас хийсэн үүргэвчээ үүрээд том том алхсаар гараад явчихдаг байлаа. Ингэж дуурсах алдраа өөрөө олж авсан шилдэг боксчин найз минь бидэнд дурсамжаа үлдээгээд буцсан тэр гунигт арваннэгдүгээр сарыг мартахгүй.

Сонирхогчийн бокс бол улсынхаа төлөө тулалдаг спорт. Тэр тив, дэлхийн олон тэмцээнд улсынхаа нэрийг дуудуулж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн гавьяатай. Азийн аварга, Азийн их наадмын мөнгөн медаль, Залуучуудын ДАШТ-ий хүрэл медалийг эх орондоо авчирсан.

Энэ бол хэний ч хүүгийн хувьд амаргүй даваа, хэцүүхэн тулаанууд. Тэр чадсан юм. Манай улсын боксын спортын түүхэнд цорын ганцхан залуучуудын дэлхийн аваргын хүрэл медалийг З.Энхзориг л авчирсан байдаг.

Монголын боксчид ид байх үедээ ч энэ медалийг авч байгаагүй. Одоо ч энэ амжилтыг давтаагүй л байна. Энэ бүхнээс үзэхэд Зоригтбаатарын Энхзориг Монгол Улсын Гавьяат тамирчны болзлыг аль эрт хангачихсан байлаа. Тийм атал хүн нь эгэл, амбиц байхгүй даруу учраас өөртөө санаа тавьсан, хөөцөлдсөн удаа нэг ч үгүй. Тэр дэндүү залуу насны, эр зоригийн энэ л спортдоо үнэнч үлдсэн юм. Хөлс үнэртсэн бэлтгэлийн зааланд мешоктой нөхөрлөж, боксын рингэнд учраатайгаа үнэн хүчийг үзэж, ялж, ялагдаж хат суусан тамирчны замд шударгаар зүтгэсэн нэгэн. Харамсалтай байна, цэл залуухан 31-хэн насандаа хорвоог зуурдаар орхисонд.

Монголын шилдэг тамирчдын нэг З.Энхзориг хэмээх эгэл даруухан, чин шударга залуутай 2007 онд анх ярилцлага авснаар танилцаж байв. Тэр цагаас хойш мэнд устай явсаар 2012 оноос бидний жинхэнэ нөхөрлөл эхэлсэн юм. Түүний хувьд даруухан юм шиг хэрнээ шооч нэгэн байсныг журмын нөхөд нь мэднэ. Хэлэх гэснээ шууд хэлдэг, түс тас зантай ийм хүнтэй нөхөрлөх болсон нь миний хувьд зол байлаа. Найзаараа дамжуулан алдарт боксчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Ж.Отгонбаяр, Д.Отгондалай тэргүүтэй шилдгүүдтэй гэмгүй сайхан найз нөхөд болсон юм. З.Энхзоригийн инээмсэглэл, хэлдэг үг нь чихэнд тодоос тод сонсогдож байна.

Бэлтгэлийг маш сайн хийдэг, зарчимч нэгэн байлаа, найз минь. Тэр сайн аав, сайхан хань, ачит дүү, асралт ах, аав ээж, эмээгийн хайртай хүү, анд нөхдийн үнэнч нөхөр, монгол эр хүний жинхэнэ гол утга учир болсон үлгэр жишээ, хангал залуу байлаа. Нөхөрлөлдөө хэзээд үнэнч байдаг нь түүний онцлох зан чанар. Үүнийг найзууд нь ч хэлнэ, би ч мэдэрсэн юм. Эерэг, дулаан энерги түүнээс байнга ялгарна. Тэр хошин шогийн мэдрэмжтэйгээс гадна хэнтэй ч найрсаг харилцаж чаддаг. Азийн аварга, Азийн наадмын хүрэл медаль хүртсэн түүнийг хэдийнэ олимп, дэлхийн аваргаас медаль авах байсан гэж спорт сонирхогчид ярьдаг.

Гэвч боксын шүүлтэд луйвар булхай хэр байдгийг бүгд мэдэх билээ. Хэдийгээр олимп, ДАШТ-ээс медаль авч чадаагүй ч тэр дэлхийд данстай нэгэн. Жилийн 365 хоногийн ихэнхийг нь гэрээсээ хол өнгөрүүлдэг учраас тэр гэр амьтай байдаг байлаа. Хэрвээ тухайн өдөр өөр шалтгаан гарахгүй л бол тэр гэрийн зүг л яардаг. Түүнтэй хамт байсан олон дурсамж өнөөдөр ч тод санагдаж байна. Инээд, ёжтой яриа, нөхрийн төлөө гэсэн сэтгэл нь үүрд үлджээ. Эцэст нь түүний нөхөрлөлийн тухай хэлж байсан үгийг сийрүүлье.

“Нөхөрлөл олон талтай. Гэхдээ сайн нөхрийг олбол алдахгүй байх нь бидний үүрэг. Хэрвээ алдвал чи хэзээ ч хүнтэй нөхөрлөж чадахгүй гэсэн үг. Нэг найзаар нөгөө найзыг солих хэрэггүй. Бас найзуудаа харьцуулах, жиших утгагүй. Чиний найз архичин байсан ч чи нөхөрлөсөн л бол хүн чанараа битгий гээгээрэй. Би тийм л байхыг хүсдэг”

хэмээн 2015 онд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Тэр ийм л хүн байсан юм.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Австралид нүүрлээд байгаа хулганы гамшигийг зогсоох арга бий юу?

2021-06-17

Итали болон Францын хөл бөмбөгчид Coca-Cola, Heineken-ээс татгалзсаар байна

2021-06-17

Израиль Газын зурваст агаараас цохилт үзүүллээ

2021-06-16

Жо Байдены гадаад бодлогын ололт В.Путинд ач холбогдолгүй

2021-06-16

Газрын тосны экспорт 239 хувиар нэмэгдэв

2021-06-07

А.Б.Миллер: Хийн хоолойн салбарт ажиллах Монголын мэргэжилтнүүдийг бэлтгэх боломжтой

2021-06-03

125 га-д техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ

2021-06-02

Өмнөговь болон Дорноговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүд ажилтнуудынхаа ээлжийг хэрхэн солих вэ?

2021-05-22

Гадаад хэл сурахад амьд ярианаас суралцсан шинэ үгнүүд чанартай хадгалагддаг

2021-06-17

ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдад тэтгэлэг олгоно

2021-06-16

Хүүхдийн сурлага, хүмүүжлийн ажилд жигд анхаарах цаг болжээ

2021-06-16

Монгол-Германы хамтарсан их сургуулийн дотуур байрны барилгын явц 80 хувьтай байна

2021-06-15

Монголын үндэсний шигшээ баг “шинэ түүх” бичлээ

2021-06-17

Допингийн асуудалд холбогдсон Э.Оюунболдын гомдлыг АТГ-аас хаажээ

2021-06-15

МҮБХ: Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших, Д.Цэрэнтогтох нарыг 100 жилийн ойн баяр наадамд барилдах санаа, зорилго агуулахгүй байхыг уриалъя

2021-06-15

Допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг дөрвөн жил хүртэлх хугацаагаар хасна

2021-06-15
27:20

"Үхлийн худалдаачин"- Виктор Бутыг АНУ-ын иргэн Пол Уилантай солилцох уу?

2021-06-17
4:35

Нэн ховор эмийн ургамлуудыг биотехнологийн аргаар өсгөж байсан боловч цар тахлын улмаас төслийн санхүүжилтийг зогсоожээ

2021-06-14

АН-аас нэр дэвшигч энэ сонгуульд ТҮҮХЭН ДООД санал авсан нь бид бүгдэд амаргүй байна

2021-06-11
29:04

Эрх баригчид vs Сэтгүүлчид

2021-06-10

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05

CAAK ӨНЦӨГ: Вакцины дайнд ОХУ, Хятад хоёр ялалт байгууллаа

2021-04-28

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

"The mentor with Gankhuyag" подкаст: Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан

2021-06-07

СЭХЭЭТЭН ПОДКАСТ - Т.Алдарсайхан: Боломж, Хот төлөвлөлт, Үл хөдлөх хөрөнгө

2021-06-03

Вирусийн тархалт дулаан цаг агаарт буурдаг

2021-06-17

ЭМЯ: 2642 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

2021-06-17

Ковид ба наадам

2021-06-17

Монгол Улс Ковакс хөтөлбөрийн хүрээнд 238,660 тун вакциныг хүлээн авчээ

2021-06-17

У.Хүрэлсүхэд баяр хүргэсэн удирдагчид мэндчилгээндээ юуг онцлов

2021-06-17

Ерөнхийлөгч Х.Баттулга аа, надад танаас гуйх юм алга, ард түмэндээ л амь гуйя...

2021-06-17

АН-ын нэрийг дуудлагаар худалдчих

2021-06-16

Буцах сайд нарын сураг

2021-06-16

О.Чулуунбилэг: Монголчууд аа, Венесуэлийн хомсдолын коммунизмд тавтай морил л гэж хэлье

2021-06-16

Монгол Улс ирэх сарын 1-нээс жуулчдыг тусгаарлахгүйгээр аялуулна

2021-06-15

Үнэнийг нуусан сонгуулийн дараа үнийн өсөлтөөр “бэлэг” барих нь

2021-06-14

НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

2021-06-11

Энэхүү өхөөрдөм шувууны ач тусыг та мэдэх үү?

2021-06-17

Б.Энхболд: Судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн байдал тогтворгүй, түгшүүртэй нөхцөл байдал ажиглагдлаа

2021-06-17

ХААН Банк сан нийгэмд гэрэл түгээсээр 14 дэх жилтэйгээ золголоо

2021-06-16

ХААН Банкны Юнионпэй картаараа худалдан авалт хийж, 250 мянга хүртэлх төгрөгийн урамшуулал аваарай

2021-06-15

Гэдэс бохир бол тархи бохир

2021-06-17

Гутранги байж, шинэ зүйл сурахаас зайлсхийснээр тархи аажим зэвэрдэг

2021-06-16

Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ

2021-06-16

Григорийн тооллоор хавар дуусаагүй байна...

2021-06-15

Олон "болохгүй"-н дунд өссөн хүүхэд амжилтанд хэзээ ч хүрэхгүй

2021-06-10

ЯАГААД хүүхдийг хэвтээгээр хөхүүлж болохгүй вэ?

2021-06-03

Хятад улс нэг өрх гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрчээ

2021-06-02

Хүүхдэдээ сайхан болон муухай сэтгэлийг хэрхэн тайлбарлах вэ?

2021-05-31

Ерөнхий сайд аа, эрүүл мэндийн сайд аа, халдвар утгаа алдчихаад байхад юун энтертайнмэнт вэ?

2021-06-17

Б.Энхболд: Судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн байдал тогтворгүй, түгшүүртэй нөхцөл байдал ажиглагдлаа

2021-06-17

"Өлзий" төвөөс Авто плазагийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана

2021-06-17

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА: Машины дугуй хагарч, замын хашлага мөргөсөн нь үнэн

2021-06-16

Монголын дүрвэгсэд

2021-06-17

Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны сүүлчийн хатан Наваанлувсангийн Гэнэнпил

2021-06-16

Гольф хэмээх солиотой бизнес

2021-06-14

Д.Баярхүү: Ард түмэндээ дахиад гомдоорой!

2021-06-10

Монголчууд юм үзээгүй нь үнэн ш дээ...

2021-06-17

Олон нийтийг хүссэнээрээ удирдах аргууд

2021-06-16

Цөвийн цагт амьтны үйл доройтсоноор халдварт нянгийн өвчин ихэд дэлгэрэх бөгөөд тэр цагт өөрийгөө болон бусдыг хамгаалж сэргийлэх нь чухал

2021-06-16

Хөгширсөн хойноо харамсаж болох үйлдлүүд

2021-06-16

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

743

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,545

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

380

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

564