ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо: “Рио тинто”-той ойлголцоход мэдээллийн тэнцвэргүй байдал маш том асуудал болж байна

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо: “Рио тинто”-той ойлголцоход мэдээллийн тэнцвэргүй байдал маш том асуудал болж байна

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоотой "Оюу толгойтөслийн хэлэлцээ тойрсон асуудлаар ярилцлаа.


-Засгийн газар Лондонгийн арбитрийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаар болчихлооГадны хуулийн фирм зөвлөсний үндсэн дээр гурван асуудлаар хандах гэж байгаа гэсэн мэдээлэл байнаЯг ямар асуудлууд гэдгийг нь дэлгэрүүлж тайлбарлаач?

-Нууцын зэрэгтэй учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Ярьж болох хэмжээндээ л тайлбар хэлье. Эхлээд маргаан яагаад үүсэв гэдгийг дурдах нь зөв байх. Татварын ерөнхий газрын татварын актыг Рио тинто, Оюу толгой компаниуд хүлээн зөвшөөрөх боломжгүй гээд маргаан үүсгэсэн. Энэ маргааны хувьд Монголын Засгийн газар татварын актыг үндэслэлтэй гээд байр сууриа хамгаалаад ажиллаж байгаа. Хэрвээ маргаан үүсвэл Лондонгийн олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн заалт Хөрөнгө оруулалтын гэрээнд бий. Үүний дагуу маргаан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээний маргаантай холбоотой заалтыг хүндэтгэж үзээд маргаанд байр сууриа хамгаалж олон улсын хуулийн фирмтэй хамтраад ажиллаж яваа. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, Оюу толгой компани Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр захиргааны хэргийн маргаан үүсгэсэн, Лондонгийн арбитрын шүүх дээр ч маргаан үүсгэсэн. Одоогийн маргааны тухайд 2020 оны хоёрдугаар сард эхлүүлсэн. Өөрсдийнх төлөхгүй гээд байгаа 2018 оны 350 тэрбум төгрөгтэй холбоотой маргаан л даа. Энэ маргаанаа Засгийн газартай тохиролцъё гэсэн ч Монголын тал татварын асуудлаар тохиролцох, эвлэрэх боломжгүй гээд маргаан үүсээд явж байна.

-Хариу тайлбар өгөх хугацаа дөрөвдүгээр сарын сүүл хүртэл хойшлогдоход өөр ямар нэг шалтгаан байсан уу?

-Арбитрын маргаан шийдвэрлэхтэй холбогдсон аливаа хугацааг Монголын Засгийн газар, Оюу толгой компанийн аль аль нь өөрийн дураар шийдэх боломжгүй. Монгол Улсын Засгийн газар хариу тайлбар өгөх хугацааны тухайд 2020 оны арванхоёрдугаар сард 2016-2018 оны татвар ногдуулалт, төлбөрт хийх хянан шалгалтаар 649 тэрбум төгрөгийн ногдуулалттай татварын акт гарсантай холбогдуулж, дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хойшлогдсон. Энэ актыг бас Оюу толгой компани хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд 2018, 2020 оны татварын актуудын гарч байгаа үндэслэлүүд нь адилхан учраас үргэлжилж буй арбитрын маргаан дээрээ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлнэ гэсэн. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх цаг хугацаа, хуваарь тухайн компани, хүмүүсийн үзэмжээр шийдэгддэггүй, Арбитрын бүрэлдэхүүнээс зөвшөөрөл авдаг. Арбитрын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж хоёр талын хуулийн зөвлөхүүд мэтгэлцэж байгаад шийдсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний маргаан шийдвэрлэхтэй холбоотой заалтын дагуу маргаан үүсгэж байгаа бол 60 хоног зөвшилцөх хугацаа олгодог. Тийм учраас 60 хоногийн зөвшилцөх хугацааг нь баримтлаад маргаанаа үүсгэ, өөрөөр хэлбэл гэрээний заалтаа баримталж ажилла гэсэн л дээ. Оюу толгой компанийг дөрөвдүгээр сарын 2-нд нэхэмжлэхээ нэмэгдүүлсэн шаардлагаа өг гэсэн. Харин Монголын Засгийн газрыг дөрөвдүгээр сарын 30-нд хариу тайлбараа өг гэсэн шийдвэрийг арбитрын бүрэлдэхүүн гаргасан. Засгийн газар шаардлагатай бүх асуудал дээр хуулийн зөвлөхтэйгөө нягт хамтарч байр сууриа хамгаалах чиглэлд ажиллаж байна.

-Хуульч хүн гэдэг утгаар тань тодруулж асуумаар санагдлааЗасгийн газарт зөвлөж яваа хуулийн зөвлөхийн зөвлөгөөнд хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Хуулийн зөвлөхийн тухайд энэ маргаанд Монгол Улсын Засгийн газрыг ялалт байгуулуулахын төлөө зөвлөж байгаа нь тодорхой. Олон улсын нэр хүндтэй хуулийн фирмийн хувьд мэргэжлийн хариуцлагын хүрээнд үндэслэлтэй зөвлөгөө өгч яваа гэж харж байна.

-Сөрөг нэхэмжлэл гаргах болсон үндэслэлүүд рүү оръёҮндэслэлүүдийн нэгт Оюу толгойРио тинто компаниуд хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй гэсэн тодотгол харагдсанЯг юуг яаж зөрчив гээд асуух асуулт их байна?

-Хэвлэлийн мэдээлэл гарсан хүрээнд мэдээлэл өгөх боломжтой байна. Рио Тинто, Туркойс Хилл, Оюу толгой компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй болон нийтийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Засгийн газрын тухайд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөнд үндэслэж, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг хамгаалж, Монгол Улсын эрх ашгийг хангуулах хүрээнд шийдвэр гаргасан.

-Засгийн газар хэлэлцээний явцад улстөржсөн хандлага гаргалаа гэх шүүмжлэл дуулдаж байна л дааХэлэлцээрт голлох үүрэгтэй оролцож яваа хүний хувьд энэ шүүмжлэлд ямар хариу хэлэх вэ?

-Засгийн газар ямар нэг байдлаар улс төрд автагдсан ч юм уу, эсвэл үндэслэлгүйгээр асуудалд хандахгүй байгаа.Монголын Засгийн газарт санаа зовохуйц асуудлууд байгаа учраас шаардлага тавьж яваа. Шаардлага тавьсны дүнд хөрөнгө оруулагч тал далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах боломжтой гэж хэллээ. Менежмэнтийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой гэж хэлж эхэлж байна. Ийм шаардлага тавиагүй бол ямар ч бизнес эрхлэгч өөрсдөдөө ашигтай заалтаас татгалзахгүй шүү дээ.

-Хэлэлцээнээс гарах нэг том шийдэл бол далд уурхайн санхүүжилтын төлөвлөгөөг цуцлахТөлөвлөгөөг цуцалсны дараа шинэ гэрээний асуудал үүсч таарнаШинэ гэрээний санхүүжилтийн загварын хувьд ийм л байвал зүгээр гэх мэт тодорхой төсөөлөл Засгийн газарт байгаа юу?

-Бид “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж байна. 92 дугаар тогтоолд Монгол Улсын Засгийн газрын 34 хувийн эзэмшлийн талаар тодорхой заалт бий. Манай улс 34 хувиа хадгалж үлдэхийн тулд шинээр хувьцаа гаргах бүрд 34 хувьдаа дүйцүүлж хөрөнгө оруулалт оруулах ёстой. Үүнийг “Туркойз хилл” компани зээл олгох хэлбэрээр санхүүжүүлж байна. Энэ зээлийн хүү өндрөөс гадна зээлийг хэзээ төлөх вэ гэсэн асуудал бий. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээнүүдэд зээлийг Монголын Засгийн газарт ирээдүйд төлөх ногдол ашгаас нь эргүүлэн төлнө гээд заачихсан. Рио тинто үүн дээр үндэслээд санхүүгийн нарийвчилсан тооцоо боловсруулсныг та мэдэж байгаа. Тэр тооцоонд туссан өр хуримтлагдах асуудал яг одоо анхаарлын төвд яригдаж байна. 2051 он хүртэл 22 тэрбум ам.долларын өртэй болно гэдгийг лавшруулаад харахаар Оюу толгой компани 2051 он хүртэл Монгол Улсын 34 хувьд ногдох зээлийг эргүүлэн төлөх хэмжээний ногдол ашиг төлөхгүй гэсэн дүр зураг гарч байгаа. Яагаад ногдол ашиг төлөхгүй болж байна вэ гээд харахаар энэ компанийн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэж, уурхай ашиглалтад орох хугацаа хойшилсон гэх асуудал санхүүжилттэй холбоотой маш том асуудал үүсгэж байна. 2021 оны нэгдүгээр сард далд уурхай ашиглалтад орсон байх төсөөлөлтэй ажиллаж байсан. Далд уурхайгаас олборлолт хийгээд эхэлбэл нийт олборлолтын хэмжээ гурав, дөрөв дахин нэмэгдэнэ. Орлого нь ч гурав, дахин нэмэгдэх хүлээлт бий. Энэ онд далд уурхай ашиглалтад орж компанийн санхүүжилтийн бүтэц сайжрах хүлээлттэй байсан ч тэгсэнгүй л дээ. Хугацаа нь хойшилж, орж ирэх мөнгөн урсгал хойшиллоо. Үүнээс гадна 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын нэмэлт зардлыг хэрхэн санхүүжүүлэх вэ гэсэн асуудал үүсчихлээ. Товчхондоо энэ компанийн өрийн дарамт маш их байна.

-Өрийн хэмжээ нь хүүтэйгээ нийлээд хэд хүрчихээд байгаа билээ?

-Одоогийн байдлаар Оюу толгой ХХК хуримтлагдсан хүүтэйгээ нийлээд 12 тэрбум ам.долларын өртэй байна. Одоо үйлчилж буй гэрээний хүрээнд энэ компани бүх өрөө төлөөд, ашигтай ажиллаад хувь нийлүүлэгчдэдээ ногдол ашиг төлж эхэлсний дараа манай 34 хувьд ногдох зээлийг эргэж төлөх нөхцөлтэй байгаа.Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг санхүүжүүлсэн зээлийн хэмжээ одоо 2.2 тэрбум ам.доллар байна.

-Зээлийн хүү өндөрногдол ашиг хуваарилалтын хугацаа өчнөөн жилээр ухарсан гэх мэт асуудал олонтой ийм загварыг сайжруулж өөрчлөх ямар нэг хувилбар байна ууЗасгийн газарт?

-Оюу толгой компанийн үйл ажиллагааг сайжруулах, өрийн дарамтыг нь бууруулж, илүү үр ашигтай ажиллуулахад юу хэрэгтэй вэ гээд харахаар мөнгөн урсгалыг нь анзаарах шаардлагатай болчихож байгаа юм. Ингээд харахаар менежмэнтийн төлбөр, зээлийн хүүд их хэмжээний төлбөр төлж байна. Менежмэнтийн төлбөр, зээлийн хүүг бууруулбал энэ компанийн ашигт ажиллагаа нэмэгдэх боломжтой. Төслийн үр өгөөжийг цаашдаа Монголд илүү үр өгөөжтэй, ашигтай болгох чиглэлд юу хийх ёстой вэ гээд яривал татвараа бүрэн авдаг болох хэрэгтэй байна. Оюу толгой компани илүү ашигтай ажилладаг болох хэрэгтэй байна л даа. Рио тинто зардлаас хувь тооцож менежмэнтийн төлбөр авч байгаа нь хариуцлагатай ажиллах хөшүүрэг бүрдүүлж чадаж байна уу гээд харахаар асуудал бий. Илүү гүйцэтгэлд суурилж үнэлэх ёстой, үнэхээр сайн ажиллавал менежмэнтийн төлбөр авах хэрэгтэй л дээ. Ийм байдлаар менежмэнтийн төлбөрийн бүтцийг өөрчилье, зээлийн хүүг бууруулъя гээд ажиллаж байна.

-Оюу толгой төсөл хэрэгжээд олон жил болсондалд уурхайн бүтээн байгуулалт өрнөөд овоо хугацаа өнгөрчихлөөодоо заавал Рио тинтод менежмэнтийн төлбөр өгөх шаардлагагүйтэглэх боломжтой гэсэн байр сууриуд дуулддагЭнэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Заавал их хэмжээний төлбөр авахгүй байх боломжтой гэж хардаг. Рио тинто одоогийн байдлаар гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардлын гурван хувь, Оюу толгой компанийн үйл ажиллагааны зардал болон урсгал хөрөнгө оруулалтын зардлын зургаан хувиас тооцож менежмэнтийн төлбөр авдаг. 2019, 2020 оны байдлаар жил бүр 180 сая орчим ам.долларыг зөвхөн менежмэнтийн төлбөрт авсан. Үүн дээр нэмээд Рио тинто компани төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл гэж жил бүр 80 орчим сая ам.долларыг санхүүгийн жил эхлэнгүүт урьдчилж авч байгаа. Рио тинто болон түүний харилцаа хамааралтай компаниудад жилд очиж байгаа дүнг харахаар 260 орчим сая ам.доллар болж байна. Энэ бол Оюу толгой компанийн борлуулалтын нийт орлогын дөрөвний нэгтэй тэнцэх мөнгөн дүн. Мэдээж ирээдүйд гүний уурхайн бүтээн байгуулалт дууссаны дараа хөрөнгө оруулалтын зардал эрс багасна, үүнийгээ дагаад менежмэнтийн төлбөр буурна гэсэн хүлээлт бий. Гэхдээ заавал үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын зардлаас хувь тооцож авах шаардлага байна уу, ийм их хэмжээний төлбөр авах үндэслэл бий юү гэсэн асуудал гарч байгаа. Рио тинто гэдэг дэлхийн хэмжээний уул уурхайн компанийн нөү хау технологи, оюуны өмчийг ашиглаж байна гэдэг утгаараа тодорхой хэмжээний төлбөр өгөх боломжтой ч гэлээ гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж байгаа гэх мэтчилэн асуудлыг харахаар яалт ч үгүй хариуцлагын асуудлыг хөндөж тавих ёстой байх.

-Рио тинто дэлхийн бусад улсуудад ч уул уурхайн том төсөл хэрэгжүүлдэгБусад улстухайлбал АНУАвстрали гэх мэт уул уурхай өндөр хөгжсөн улсуудад менежмэнт хийснийхээ төлөө хэр хэмжээний төлбөр авдаг юм болтэр талаар сонирхсон уу?

-Таны онцолсончлон Рио тинто компани зөвхөн Монгол Улсад хамтарсан компани ажиллуулдаггүй. Дэлхий даяар олон оронд хамтарсан компанид хөрөнгө оруулалт хийж, менежмэнтийг нь хэрэгжүүлдэг. Тухайлбал, Чилид Эскондида гээд дэлхийн хэмжээний том уурхайг BHP Billiton компанитай хамтарч ажиллуулдаг. Тэр уурхайн менежмэнтийг BHP Billi­ton хэрэгжүүлдэг. АНУ-ын Ресолюшн зэсийн төсөл дээр Рио тинто компани менежмэнтээ хэрэгжүүлээд BHP Billiton хамтарч ажилладаг. Бид асуудаг л даа. “Та нар бусад хамтарсан компани дээрээ менежмэнтийн төлбөрийг зардлаас хувь тооцож ийм их хэмжээгээр авдаг уу” гэхээр тодорхой мэдээлэл, хариу өгдөггүй.

-Бизнесийн нууц энэ тэр гээд асуудал байдаг байх л даа?

-Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид нэг л тодорхой шаардлага тавьж байгаа. Бусад хамтарсан компанидаа засаглалын ямар жишиг практик барьдаг вэ тэр жишгээ Монголд хэрэгжүүлээч гэсэн шаардлага тавьж байна. Бүр тодруулбал, менежмэнтийн төлбөрийг яаж тооцож авдаг, зардал дээр хэрхэн хяналт тавьдаг, ашигтай ажиллагааг ямар шийдлээр хангадаг гэх мэт асуудлууд дээр баримталдаг сайн засаглалын жишгүүдээ Монгол Улсад мөрдүүл гэсэн шаардлагыг тавьж байгаа.

-Хөрөнгө оруулалтын зардал өндөрзээлийн хүүгийн дарамт их учраас Оюу толгой компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөх хугацаа хойшилсонашигтай ажилласан ч 11 жил дараалж ашгийн татвар төлөхгүй гэсэн мэдээллийг өмнө нь өгч байсанГэрээ байгуулахдаа анхнаас нь энэ асуудлаа тооцоогүй юм уу гэсэн шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Анхнаасаа энэ асуудлаа харж мэдэж гэрээгээ байгуулаагүй юм уу гэсэн шүүмжлэл сонсогддог л доо. Анх гэрээ байгуулахад хөрөнгө оруулагч талаас өгч байсан санхүүгийн тооцоолол, ТЭЗҮ одоо огт өөр болчихсон. Анх гэрээ байгуулахад төслийн нийт хөрөнгө оруулалт дөрөв орчим тэрбум ам.доллар гэсэн мэдээллийг хөрөнгө оруулагч тал Засгийн газарт өгч байсан юм билээ. Гэтэл энэ компанийн одоогоор Монголд зарцуулсан гэж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 15 тэрбум ам.доллар болсон. Зөвхөн гүний уурхайн бүтээн байгуулалтад гэхэд л 6.75 тэрбум ам.доллар зарсан гэх жишээний. Бидэнд анх өгсөн хөрөнгө оруулалтын төсөөлөл ч өөрчлөгдсөн. Хөрөнгө оруулалтын хувьд ихэвчлэн хувьцаа хэлбэрээр санхүүжүүлнэ гэж байсан. Гэтэл зээлийн санхүүжилт өндөр хэмжээтэй байна. Зээлийн хүүгийн дарамтаас болоод санхүүжилтийн зардал өндөр болсон, үүнээс шалтгаалаад төслийн үр өгөөжийн хуваарилалтад маш том өөрчлөлт гарсан тухай та бид хоёр түрүүн ярьсан. Монголчууд өнгөрсөн рүүгээ өнгийж нэгнийгээ буруутгах биш, харин “Рио тинто” компани Монгол Улсын үе үеийн Засгийн газарт өгч байсан амлалтаа биелүүлсэн үү гэсэн асуудлыг ярих ёстой. Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний тухайд гэхэд л 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардалтай, 2021 оны эхний улиралд ашиглалтад орно, бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн амлалт нь зургаан жилийн дараа биелээгүй. “Рио тинто”-гийн өөрсдийнх нь өгсөн амлалт шүү дээ. 2020 оны арванхоёрдугаар сард өөрсдийнх нь гаргасан санхүүгийн нарийвчилсан тооцооллоос харахаар хөрөнгө оруулалтын зардал 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн, ашиглалтад орох хугацаа албан ёсоор 22 сараар хойшилсон байгаа.

-Хөрөнгө оруулагч тал бас нэг шалтгаан хэлдэг л дээ, бид ямар нэг асуудал гарангуут тухай бүрд нь Оюу толгойн ТУЗ-д мэдээлдэг, Оюу толгойн ТУЗ-ийн гишүүдээс засагт мэдээлдэг бүтэц нь ажиллахгүй байгаа юм биш үү гэсэн утгатай тайлбар дуулддаг. Оюу толгойн ТУЗ-д Монголыг төлөөлсөн гишүүд сайн ажиллаж чадахгүй байгаа юм биш үү?

-Рио тинтогийн хувьд ТУЗ-өөс хангалттай мэдээлэл авдаг, шийдвэрээ хамт гаргадаг, үүн дээр Монгол Улсын Засгийн газар төслийн талаар бүрэн мэдээлэл авдаг гэдэг л дээ. Гэхдээ бидний дүгнэлтээр Хөрөнгө оруулагч тал Оюу толгой компанийн ТУЗ-д мэдээллийг маш ерөнхий байдлаар өгдөг. Ерөнхий байдлаар асуудал танилцуулаад ерөнхий шийдвэр гаргаад байх нэг өөр. Үнэхээр асуудал юунаас болж байгаа талаар дэлгэрэнгүй нарийвчилсан мэдээлэл өгч тэр мэдээлэл дээр суурилж шийдвэр гаргах огт өөр асуудал шүү дээ. Товчхондоо мэдээллийн тэнцвэргүй байдлаас болж үл ойлголцол их үүсдэг. Туркойз хилл компанид Оюу толгойн ТУЗ-ийн гишүүдэд өгдгөөсөө хамаагүй дэлгэрэнгүй нарийвчилсан мэдээлэл өгч байх жишээний. Тодруулж хэлбэл, Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүдэд очоогүй дэлгэрэнгүй нарийвчилсан мэдээлэл Рио тинто, Туркойз хилл компаниуд дээр очдог гэсэн асуудал үүсч байгаа. Уг нь “Оюу толгой” компани эхлээд ТУЗ-ийнхөө гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой. Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд, Эрдэнэс Оюу толгой компаниар дамжуулж мэдээллийг авах ёстой. Гэтэл Эрдэнэс Оюу толгой компани болон манай ТУЗ-ийн гишүүдэд өгч байгаа мэдээлэл нь маш хязгаарлагдмал, маш ерөнхий байдаг. Туркойз хилл компанийн жилийн тайлангаас Оюу толгой компанийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч байна шүү дээ.

-“Эрдэнэс Оюу толгой” компаниас авах боломжгүй мэдээллийг тэндээс авдаг гэсэн үг үү?

-“Эрдэнэс Оюу толгой” компаниар дамжуулж авъя гэхээр маш ерөнхий мэдээлэл орж ирдэг.

-Тэгэхээр хэлэлцээ хийж байгаа Монгол Улсын Засгийн газарРио тинто компанийн хооронд мэдээллийн тэнцвэргүй байдал том асуудал болж байна гээд ойлгочихож болох нь ээ?

-Ерөөсөө л тийм. Мэдээллийн тэнцвэргүй байдал маш том асуудал болж байна. Мэдээллийн тэнцвэргүй байдалтай холбоотойгоор сүүлийн арав гаруй хоног Засгийн газраас дэвшүүлж тавьж байгаа нэг асуудал бий. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт, хугацаа хойшлолтын шалтгааныг судалж тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас санал гаргаж хөндлөнгийн шинжээчид томилогдон ажиллаж байгаа. Хөндлөнгийн шинжээч томилох асуудлыг “Рио тинто” эхэндээ маш дургүй хүлээж авсан. 2020 оны арваннэгдүгээр сарын сүүлээр Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр эсэргүүцсэн санал өгч байсан. Манай ТУЗ-ийн гишүүд Туркойз хиллийн ТУЗ-ийнхөнтэй анх удаа нэгдмэл байдлаар санал өгч байж хөндлөнгийн шинжээч ажиллуулах шийдвэрийг гаргуулж байсан түүх бий. Гэтэл одоо Рио тинто хөндлөнгийн шинжээчийн ажлаа хийхэд нь шаардлагатай мэдээллийг өгөхөөс татгалзаж байна.

-Ямар шалтгаанаар татгалзаж байгаа юм болбизнесийн нууц гэх мэт нарийн асуудал юм болов уу?

-Хөндлөнгийн шинжээчийн тухайд Оюу толгой компанитай нууцлалын гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Оюу толгой төсөлтэй холбоотой, дүгнэлт гаргахад зайлшгүй шаардлагатай мэдээллүүдийг авъя гэхээр “Манай компанийн дотоод асуудал, дотоод баримт бичиг” гээд өгөхгүй байна. Мэдээж бид үндэслэлгүй шалтгаанаар мэдээлэл авахыг хүсээгүй. Рио тинтогийн Австрали дахь үйл ажиллагаа ч юм уу, АНУ, Канадад болж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл авъя гээгүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгждэг Оюу толгой төсөлтэй холбоотой мэдээллээ өгнө үү гэхээр Засгийн газарт битгий хэл дүгнэлт гаргах гээд ажиллаж яваа хөндлөнгийн шинжээчид өгөхөөс татгалзаад байна. Иймэрхүү мэдээллийн тэнцвэргүй байдлын асуудлыг лавшруулаад харахаар түрүүн та бид хоёрын хөндсөн засаглалын асуудал руу орчихоод байгаа юм. Рио тинто гадагшаа “Дэлхийн хэмжээний уул уурхайн компани дэлхийн жишгээр үйл ажиллагаа явуулж байна” гэх мэтээр гоё мессэж өгдөг. Гэхдээ яг Монгол дахь үйл ажиллагааг нь харахаар өөрсдийнх нь вэб сайтан дээрх бодлого, зарчимтай зөрчилдөхүйц хэмжээний асуудлууд байсаар байна. Давтаад хэлэхэд, бид Рио тинтод “Энэ асуудлууд дээрээ засаглалаа сайжруулаач” гэсэн шаардлагыг тавьж ажиллаж байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Австралид нүүрлээд байгаа хулганы гамшигийг зогсоох арга бий юу?

2021-06-17

Итали болон Францын хөл бөмбөгчид Coca-Cola, Heineken-ээс татгалзсаар байна

2021-06-17

Израиль Газын зурваст агаараас цохилт үзүүллээ

2021-06-16

Жо Байдены гадаад бодлогын ололт В.Путинд ач холбогдолгүй

2021-06-16

Олон "болохгүй"-н дунд өссөн хүүхэд амжилтанд хэзээ ч хүрэхгүй

2021-06-10

ЯАГААД хүүхдийг хэвтээгээр хөхүүлж болохгүй вэ?

2021-06-03

Хятад улс нэг өрх гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрчээ

2021-06-02

Хүүхдэдээ сайхан болон муухай сэтгэлийг хэрхэн тайлбарлах вэ?

2021-05-31

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

"The mentor with Gankhuyag" подкаст: Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан

2021-06-07

СЭХЭЭТЭН ПОДКАСТ - Т.Алдарсайхан: Боломж, Хот төлөвлөлт, Үл хөдлөх хөрөнгө

2021-06-03

Гэдэс бохир бол тархи бохир

2021-06-17

Гутранги байж, шинэ зүйл сурахаас зайлсхийснээр тархи аажим зэвэрдэг

2021-06-16

Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ

2021-06-16

Григорийн тооллоор хавар дуусаагүй байна...

2021-06-15

Энэхүү өхөөрдөм шувууны ач тусыг та мэдэх үү?

2021-06-17

Б.Энхболд: Судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн байдал тогтворгүй, түгшүүртэй нөхцөл байдал ажиглагдлаа

2021-06-17

ХААН Банк сан нийгэмд гэрэл түгээсээр 14 дэх жилтэйгээ золголоо

2021-06-16

ХААН Банкны Юнионпэй картаараа худалдан авалт хийж, 250 мянга хүртэлх төгрөгийн урамшуулал аваарай

2021-06-15

Ерөнхий сайд аа, эрүүл мэндийн сайд аа, халдвар утгаа алдчихаад байхад юун энтертайнмэнт вэ?

2021-06-17

Б.Энхболд: Судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн байдал тогтворгүй, түгшүүртэй нөхцөл байдал ажиглагдлаа

2021-06-17

"Өлзий" төвөөс Авто плазагийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана

2021-06-17

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА: Машины дугуй хагарч, замын хашлага мөргөсөн нь үнэн

2021-06-16

Монголын дүрвэгсэд

2021-06-17

Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны сүүлчийн хатан Наваанлувсангийн Гэнэнпил

2021-06-16

Гольф хэмээх солиотой бизнес

2021-06-14

Д.Баярхүү: Ард түмэндээ дахиад гомдоорой!

2021-06-10

Вирусийн тархалт дулаан цаг агаарт буурдаг

2021-06-17

ЭМЯ: 2642 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

2021-06-17

Ковид ба наадам

2021-06-17

Монгол Улс Ковакс хөтөлбөрийн хүрээнд 238,660 тун вакциныг хүлээн авчээ

2021-06-17

Гадаад хэл сурахад амьд ярианаас суралцсан шинэ үгнүүд чанартай хадгалагддаг

2021-06-17

ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдад тэтгэлэг олгоно

2021-06-16

Хүүхдийн сурлага, хүмүүжлийн ажилд жигд анхаарах цаг болжээ

2021-06-16

Монгол-Германы хамтарсан их сургуулийн дотуур байрны барилгын явц 80 хувьтай байна

2021-06-15

Монголын үндэсний шигшээ баг “шинэ түүх” бичлээ

2021-06-17

Допингийн асуудалд холбогдсон Э.Оюунболдын гомдлыг АТГ-аас хаажээ

2021-06-15

МҮБХ: Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших, Д.Цэрэнтогтох нарыг 100 жилийн ойн баяр наадамд барилдах санаа, зорилго агуулахгүй байхыг уриалъя

2021-06-15

Допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг дөрвөн жил хүртэлх хугацаагаар хасна

2021-06-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05

CAAK ӨНЦӨГ: Вакцины дайнд ОХУ, Хятад хоёр ялалт байгууллаа

2021-04-28

Монголчууд юм үзээгүй нь үнэн ш дээ...

2021-06-17

Олон нийтийг хүссэнээрээ удирдах аргууд

2021-06-16

Цөвийн цагт амьтны үйл доройтсоноор халдварт нянгийн өвчин ихэд дэлгэрэх бөгөөд тэр цагт өөрийгөө болон бусдыг хамгаалж сэргийлэх нь чухал

2021-06-16

Хөгширсөн хойноо харамсаж болох үйлдлүүд

2021-06-16

Газрын тосны экспорт 239 хувиар нэмэгдэв

2021-06-07

А.Б.Миллер: Хийн хоолойн салбарт ажиллах Монголын мэргэжилтнүүдийг бэлтгэх боломжтой

2021-06-03

125 га-д техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ

2021-06-02

Өмнөговь болон Дорноговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүд ажилтнуудынхаа ээлжийг хэрхэн солих вэ?

2021-05-22

О.Чулуунбилэг: Монголчууд аа, Венесуэлийн хомсдолын коммунизмд тавтай морил л гэж хэлье

2021-06-16

Монгол Улс ирэх сарын 1-нээс жуулчдыг тусгаарлахгүйгээр аялуулна

2021-06-15

Үнэнийг нуусан сонгуулийн дараа үнийн өсөлтөөр “бэлэг” барих нь

2021-06-14

НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

2021-06-11

У.Хүрэлсүхэд баяр хүргэсэн удирдагчид мэндчилгээндээ юуг онцлов

2021-06-17

Ерөнхийлөгч Х.Баттулга аа, надад танаас гуйх юм алга, ард түмэндээ л амь гуйя...

2021-06-17

АН-ын нэрийг дуудлагаар худалдчих

2021-06-16

Буцах сайд нарын сураг

2021-06-16
27:20

"Үхлийн худалдаачин"- Виктор Бутыг АНУ-ын иргэн Пол Уилантай солилцох уу?

2021-06-17
4:35

Нэн ховор эмийн ургамлуудыг биотехнологийн аргаар өсгөж байсан боловч цар тахлын улмаас төслийн санхүүжилтийг зогсоожээ

2021-06-14

АН-аас нэр дэвшигч энэ сонгуульд ТҮҮХЭН ДООД санал авсан нь бид бүгдэд амаргүй байна

2021-06-11
29:04

Эрх баригчид vs Сэтгүүлчид

2021-06-10

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

743

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,545

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

380

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

564