CAAK ӨНЦӨГ: Вакцины дайнд ОХУ, Хятад хоёр ялалт байгууллаа

CAAK ӨНЦӨГ: Вакцины дайнд ОХУ, Хятад хоёр ялалт байгууллаа

ОХУ, БНХАУ-ын эрх баригчид дипломат зорилгодоо хүрэхийн тулд шинэ коронавирусийн эсрэг вакцин боловсруулсан гэж АНУ шүүмжлэлттэй хандлаа. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки “Хятад, Орос улс дипломат харилцаагаа өргөжүүлж, нэр хүндээ өсгөхийн тулд вакциныг зэвсэг болгож байна. Энэ бол хүний эрх, гадаад харилцааны салбарт хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден олон улсын төр, засгийн тэргүүнтэй вакцины сэдвээр хэлэлцэж эхэлсэн. Бид дээрх улсын оролдлогыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвлөлдөнө. АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүнчлэлээ шинэчилнэ” гэжээ. Анагаах ухааны “Lancet” сэтгүүлд Оросын эрдэмтдийн зохиосон “Спутник V” вакцины эмнэлзүйн судалгааны гуравдугаар шатны үр дүнг нийтлэсэн.

Вакцинд хамрагдсан сайн дурынхны 98 хувьд нь эсрэг биет илэрсэн байна. Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев өмнө нь “Спутник V” вакциныг 90-ээс дээш хувийн үр дүнтэйг онцолж байсан. “Спутник V” вакцин бол коронавирусийн титэм уургийн генийн материалыг агуулсан, үржих чадваргүй, инженерчилсэн хиймэл вирус юм. Түүнчлэн “Спутник V” нь бусад вакцинаас платформын аюулгүй байдлаараа давуу талтай.

Тодруулбал уг вакциныг +2-оос +8 градусын температурт хадгалдаг аж. Түүнчлэн Москва “Спутник V” вакцины ачаар геополитикийн дайнд ялалт байгуулсныг барууны хэвлэлүүд онцлох болсон. Францын шинжээч Паскал Бонифас “Ouest-France” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Шинэ коронавирусийн эсрэг вакцин боловсруулах өрсөлдөөн олон улсад “вакцины дипломат ажиллагаа” гэх шинэ нэр томъёог үүсгэсэн.

Барууныхан энэ өрсөлдөөнд ОХУ-д ялагдлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин вакцинаа танилцуулахад тэд тохуурхаж байлаа. “Спутник” гэж нэрлэсэн нь ЗХУ-ын стратегийг сэргээсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн.

Гэхдээ оросуудын боловсруулсан вакцин үр дүнгээ өгч байна” гэжээ. Шинэ коронавирусийн эсрэг вакцинд 159.3 сая хүн хамрагдаад байна. Энэ нь дэлхийн хүн амын хоёроос илүү хувийг эзэлж байгаа юм.

НҮБ-ын Хүн амын сангийн тооцоолсноор өдөрт зургаан сая тун вакцин хийдэг аж. Вакцинжуулалтын зонхилох хувь буюу 48 сая гаруй хүнийг АНУ-ын оршин суугчид эзэлж байна. Харин Хятад улс 40 сая иргэнээ вакцинжуулсан үзүүлэлтээр удаалжээ. Гуравдугаарт 14.1 сая иргэнээ вакцинд хамруулсан Их Британи улс жагсчээ.

Эдгээр улс нийт вакцинжуулалтын 65 орчим хувийг эзэлж байна. Мөн вакцинжуулалтын кампанит ажил Энэтхэг (долоон сая), Израильд (6.2 сая) идэвхитэй өрнөж байгаа юм. Харин ОХУ-ын 2.2 сая хүн “Спутник V” вакцинд хамрагджээ. ОХУ-д нийт 4027748 хүн шинэ коронавирусийн халдвар авснаас 78 мянга нь нас баржээ. БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын улсын захиргаа Хятадын “Синовак Биотех” компанийн боловсруулсан идэвхгүйжүүлсэн вакциныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Бээжингийн эрх баригчид холбогдох эмийг зах зээлд тогтмол нийлүүлэх болзолтойгоор үйлдвэрлэгчид зөвшөөрөл олгожээ.

Энэхүү вакциныг Хятадад эмч, цагдаа, гаалийн ажилтнууд, төрийн албан хаагчид зэрэг эрсдэлтэй бүлгийнхэнд тарих юм.”Синовак Биотех” компанид 600 сая тун вакцин үйлдвэрлэхэд зориулж 500 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулсан байна. Энэхүү вакцин нь ердийн вакцинуудыг гаргадаг уламжлалт аргаар гаргасан ба сулруулсан вирусийг агуулсан. Одоог хүртэл хүн төрөлхтний хэрэглэдэг, халдварт саа буюу полимиелит, улаан бурхан гээд бидний хүүхэд насандаа тариулсан бүх вакциныг энэ аргаар гаргаж авсан байдаг. Энэ вакцинжуулалт ямарваа нэг асуудал дагуулахгүй, сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй гэж эрдэмтдийн зүгээс үзэж байгаа юм.

39
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417