“Дубай-2” үргэлжлэх юм биш биз?

“Дубай-2” үргэлжлэх юм биш биз?

Оюутолгойн гэрээнд Монголын талын эрх ашгийг хангуулах асуудлыг хэлэлцсэн  хоёр талын хэлэлцээ эхэлсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшлов. Шалтгаан нь “Covid-19”-ийн нөхцөл байдал гэж “Рио Тинто” компанийн зүгээс мэдэгджээ.

Монголын талын эрх ашиг бол мэдээж Монгол Улсыг өрийн дарамтад оруулж ирсэн “Дубайн гэрээ”-г хэрхэх тухайд асуудал чиглэнэ гэж олон нийт  таамаглаж байв. Ажлын хэсэг ахалсан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч өмнө нь ингэж хэлж байсан. Дэд ажлын хэсгийн ахлагч Ц.Даваасүрэн ч ийм байр суурийг удаа дараа  илэрхийлж ирсэн.

Гэвч хэлэлцээ  “Дубайн гэрээ”-г бүхэлд нь  цуцлах болон  түдгэлзүүлэх  бус харин ч “Дубай-2” болгон өргөтгөж, цааш  үргэлжлүүлэхээр болчихлоо гэж харагдаж байгаа юм. Харагдах ч биш бодитой  хэрэгжихээр болж хоёр тал гэрээ зурсан, харин Монголын Засгийн газар батламжлах  эсэх нь тодорхойгүй байгаа гэсэн үг.

Тухайлбал, энэ сарын 9-нд “Рио Тинто”,  “Туркойз Хилл Ресурс” компанийн  хооронд  Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж 2.3 тэрбум ам.долларын нэмэлт зээл авах тухай хэлцэл хийсэн нь тухай мэдэгдэл тус компанийн  албан ёсны цахим хуудаст байршсаныг хэвлэлүүд мэдээлсэн. Энэ хэлцэл “Рио Тинто”,  “Туркойз Хилл Ресурс”-ийн төлөөлөл Монголын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэгтэй хэлэлцээ хийхийн өмнө болсон гэдгийг тодотгох ёстой байх. Өөрөөр хэлбэл, хоёр тал хоорондоо ийм тохироотойгоор Монголын талтай хэлэлцээ эхлүүлсэн байгаа юм.

Хоёр компанийн хоорондох  тус  хэлцэлд Монголын Засгийн газраас дэмжлэг авах тухай асуудал тусгасан  байсныг Дэд ажлын хэсгийг ахалж буй Ц.Даваасүрэн гишүүн  хэлэхдээ “Дэмжлэгтээ зориулан зардал гаргах тухай ч заалт харагдсан. Манайхныг лоббидох, хатуу хэлбэл  авлигадах  гээд байгаа зардал юм уу. Тиймээс  манай Түр хороо УИХ-ын\ энэ  сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээрээ аливаа нэмэлт санхүүжилт, зээлийн асуудлыг зөвшөөрөхгүй байх чиглэлийг Засгийн газарт  өгсөн” гэдгээ  хэвлэлээр ил тод ярьсан. Түүний үзэж буйгаар  энэ зээл нь 10 тэрбум ам.доллар болж төлөгдөх тооцоотой. Ийм хэмжээний зээл дахиад авбал  эцсийн дүнд Монголын талд дарамт болж  үлдэх 22.4 тэрбум ам.долларын өр  улам нэмэгдэнэ” хэмээн хэвлэлээр ил тод ярьсан.

Уг нь хөрөнгө оруулалтын гэрээгээр  “Рио Тинто” компани хөрөнгөө оруулж  ашигтай ажиллуулах, үйл ажиллагааны орлогоороо дараагийн хөрөнгө оруулалтаа хийж явах  үүрэгтэй. Гэтэл байнга шалтаг, шалтгаан тоочиж, тухайлбал далд уурхайн гүний ажил эрсдэлтэй байна, чулуулаг ихтэй байна, ажил урагшлахгүй, наэмэлт тоног төхөөрөмж шаардагдах боллоо  гэхчлэн зардлаа нэмж ирсэн. Эхэндээ  Монголын талаас асууж байснаа, сүүлдээ  бараг л дур зоргоороо хандаж зардлаа нэмэх  болсноор 4.4  тэрбум гэж тохирсон зардлаа 15 тэрбум болгосон. Тэгэхээр далд уурхайн өрөмдлөгийн ажил хүндэрсэн үү, чулуулаг ихтэй гэдэг нь үнэн үү гэдгийг газар дээр нь очиж үзсэн, судалсан, мэргэжлийн баг  томилж ажиллуулсан удаа  огт байхгүй. Монголын талаас ямар ч хяналт тавиагүй. ТУЗ-д нь ажиллаж байгаа гурван хүн цалин авдаг “мануухай” байснаас биш асуудал хаашаа яаж эргэж байгаа, юу болоод байгаа талаар Засгийн газар, УИХ-д асуудал оруулсан,  үгүй ядаж  мэдээллээр хангасан удаа бараг л үгүй. 

Өмнийн говьд ажиллаж байсан ахмад геологчид, мэргэжлийн хүмүүс говийн эмзэг зөөлөн хөрсөнд өрөмдлөг хийхэд “Рио Тинтой” компанийнхны хэлж байгаа шиг тийм хэцүү  биш, тэр бол шалтаг гэцгээдэг юм билээ. Энэ бол Монголын төр эрдэмтэн, судлаачдаа сонсдоггүй. Улс төрчдийн амаар, авлига авсан түшээдийн лоббигоор шийдвэр гаргадаг гэдгийн бас нэг илрэл, нотолгоо ч гэж болох юм.

Баялгаа ухуулчихаад, дээр нь зээлийн барьцаа  гаргаж өгч хөрөнгө оруулалт хийгээд, ирээдүйдээ өр овоолоод  явдаг манайх шиг улс дэлхийн хаана ч  байхгүй байх. Тэгээд ч энэ оны эхнээс дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэмэгдсэн. Эхний улирлын байдлаар Лондоны металлын бирж дээр ирэх гурван сарын хугацаанд худалдан авах зэсийн гэрээний үнэ нэг хувиар өсч  7.990 ам.долларт хүрсэн.  Шанхайн фьючерсийн бирж дээр гуравдугаар сард хамгийн идэвхтэй арилжаалагддаг зэсийн гэрээний үнэ 1.6 хувиар өсч, нэг тонн нь  58.810 юаньд хүрсэн мэдээлэл байна. Нөгөө талаар энэ бол  “Рио Тинто”-гийн борлуулалтын орлого ч нэмэгдэж байгаа гэсэн үг юм.

Зарим хүн хэлдэг, хэн байхаас үл хамаарч Монголын Засгийн газар, Ерөнхий сайд нь өөрийн биеэр Дубайд  гүйж очоод гарын үсэг зурсан гэрээ учраас Монгол Улс дуртай ч,  дургүй ч хариуцах ёстой гэж. Тэгвэл арбитрч, шинжээчдийн  зүгээс хэлэлцээгээр шууд Дубайн гэрээ”-г цуцлах бус Лондоны Арбитраар шийдүүлэх хэрэгтэй  гэсэн байр суурийг илэрхийлдэг. Хоёр тал хийсэн гэрээгээ хоорондоо яриад зохицуулж чадахгүй бол холын Америкт очиж олон улсын шүүхээр шийдүүлэх гарц  бий гадэг нь хэнд ч ойлгомжтой. Тэгэхээр өнөөдөр  Ч.Сайханбилэгийн эхлүүлсэн  “Дубайн гэрээ”-г цуцлах уу, “Дубай-2” хувилбарыг  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар батламжлах уу гэдгийг хэлэлцээгээр  шийдэх  болчихоод байна.

Аль ч тохиолдолд монголчууд “Дубайн гэрээ”-г цуцалж байж л ашиг хүртэх болохоос өр төлөх ёсгүй юм. Далд уурхайн санхүүжилтэд дахиад өндөр хүүтэй зээл авах эрх өгч, “Дубай-2”-ийг батламжлах юм бол Монгол Улс өрийн дарамтаас гарахгүй нь ойлгомжтой.

Эцэст нь хэлэхэд, мэдээлэл нэг шугамаар, нэг амаар л  тараагдах, тодруулбал олон талын хэлэлцүүлэг өрнүүлэлгүй “хайрцагт хийлгэж”   байгаад “Дубай-2” төлөвлөгөөгөө батламжуулах сонирхол “Рио Тинто”-д байх шиг.

 

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417