СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-13

LIVE: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил "Комфорт" ХХК-ийн гүйцэтгэсэн шугам хоолойн талаар гомдол мэдүүллээ. 

"Комфорт" ХХК нь тус шугам хоолойг 20 гаруй тэрбум төгрөгөөр барьж гүйцэтгэсэн боловч Алтанбулагийн чөлөөт бүстэй холбосон нэр зүүгээд, булж орхижээ. Шороонд дарагдсан тус шугам хоолойг аймгийн төсвөөр засаж, сайжруулах талаар судалтал 600 орчим сая төгрөг шаардлагатай болсон тул улсын төсвийг харахаас өөр аргагүй болсон талаар Засаг дарга Ш.Оргил Ерөнхий сайдад учирлалаа. 

Үүний улмаас Алтанбулагийн чөлөөт бүсийн бохир гүйхээ больж, буцаж халих асуудал гараад байгаа юм байна. Ерөнхий сайд энэхүү гомдлыг сонсоод, холбогдох хүмүүст нь сонордуулж, арга хэмжээ авахыг үүрэг болгов. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.