СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ДЭМБ-аас байгуулсан хараат бус хяналтын зөвлөлийн тайланд коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэж дүгнэжээ. 

Энэхүү судалгааны ажил нь дэлхий даяар 159 сая гаруй хүнийг өвчлүүлэн, 3.3 сая гаруй хүний амин хүрсэн цар тахлын талаар хариулт олох зорилготой байжээ.

Тэгвэл тус тайланд ДЭМБ болон дэлхийн Засгийн газруудын хамтарсан хариу арга хэмжээ нь "Хорт коктейль" байсан хэмээн мэдэгдсэн байна.

Тус байгууллага нь өнгөрсөн оны 1 дүгээр сарын 22-нд хийсэн анхны хуралдаан дээрээ онц байдал зарлах ёстой байсан ч 1 дүгээр сарын 30-н хүртэл хүлээсэн байна.

Засгийн газрууд халдварын тархалтыг зогсоох зохих арга хэмжээг авч чадаагүй юм. Мөн Үүний улмаас Европ болон АНУ 2 дугаар сарыг тэр чигээр нь үрэн таран хийсэн бөгөөд эмнэлгүүд нь дүүрч эхлэхэд л аяллын хязгаарлалт тогтоожээ.

Цар тахлын бэлэн байдал ба хариу арга хэмжээний хараат бус зөвлөлийн дарга бөгөөд Либерийн Ерөнхийлөгч асан Эллен Жонсон Сирлиф "Бид бүхэн өнөөдрийн нөхцөл байдлаасаа урьдчилан сэргийлэх боломжтой байсан. Гэвч бид тоо томшгүй олон алдаа, үл ойлголцол, бэлэн бус байдал болон хариу арга хэмжээний саатлаас үүдэн ийм нөхцөл байдалтай тулгараад байна" хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.