Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

  Ховд аймагт сүүлийн тав хоногт нийт 2,599 сорьцод PCR шинжилгээ хийхэд халдварын батлагдсан тохиолдол илрээгүй байна.

  Халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлсэн иргэдийн 98 хувь нь эдгэрчээ. Ойрын хавьтлын болон тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн тоо цөөрсөн байна. Иймд халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх дэглэм, шаардлага хангасан албан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өнөөдөр нээв.

  Жаргалант сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалжээ. Харин аймаг, сум хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зургаадугаар сарын 2-н хүртэл нээхгүй гэнэ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдээр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд /эрүүл мэнд, буяны ажил/ болон ачаа тээвэр, нутаг буцах, ирэх иргэдэд УОК-ын баталсан түр журмын дагуу нэвтрүүлэх зөвшөөрөл олгож ажиллана хэмээн тус аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

PCR шинжилгээний зургаан цэг ажиллаж байна
PCR шинжилгээний зургаан цэг ажиллаж байна
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.