Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэмтэд бодлыг текст хэлбэрт хөрвүүлдэг интерфейс бүтээв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 4 секунд

  АНУ-ын эрдэмтэд хүний бодол санааг минутад 90 тэмдэгтийн хурдтай текст болгон хөрвүүлдэг “тархи-компьютер”-ийн тусгай интерфейс бүтээж, саажилттай хүний тархинд амжилттай холбосон тухай мэдээлжээ. Энэхүү бүтээлийн талаар “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

  Стэнфордын их сургуулийн судлаач Френсис Уиллеттийн ярьснаар, өвчтөний ой тойндоо бодсон үсгийг уншиж чаддаг тул бодлыг хөрвүүлэн бичихэд бараг алдаа гардаггүй гэнэ.  Эрдэмтэд нуруу нугасны гэмтлийн улмаас бие нь бүрэн саажсан 63 настай өвчтөнд интерфейсээ амжилттай туршсан байна. Өвчтөн хэцүү үгсийг бичиж сурч, шинэ системийг хурдан эзэмшжээ. Эрдэмтдийн мэдээлснээр, нейрочипийг өвчтөний тархины бор гадаргын текст бичих үед гарын хөдөлгөөнийг хариуцдаг хэсэгт суулгах бөгөөд үүний дараа тухайн хүн цаасан дээр бичих зүйлээ төсөөлөн бодох ёстой байна.

Хар тамхины хэргээр хоригдсон реппер Roockie суллагдлаа
Хар тамхины хэргээр хоригдсон реппер Roockie суллагдлаа
 
Баялгийн сангийн хуулийг эцэслэн батлах хуралдаанд 21 гишүүн хоцорч, найман гишүүн таслав
Баялгийн сангийн хуулийг эцэслэн батлах хуралдаанд 21 гишүүн хоцорч, найман гишүүн таслав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.