Нийтийн эзэмшлийн зам талбайд баригдсан тоосгон гражуудыг албадан буулгалаа

Aдмин / Хууль

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт хийгдлээ.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр сургуулийн баруун талын зам дагуу баригдсан 40 тоосгон гражыг буулгах ажлыг нийслэл болон дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хэрэгжүүллээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нийтийн эзэмшлийн зам талбай, зөвшөөрөлгүй баригдсан граж, хашааг буулгах тал дээр илүүтэй анхаарч ажиллаж байна. Тухайлбал дүүргийн 5 дугаар хороо Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн баруун урд талын зөвшөөрөлгүй баригдсан 11 гражыг албадан буулгасан, 2 дугаар хороо 24 дүгээр сургуулийн баруун талд байрлалтай 15 тоосгон гражын буулгаж жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын газрын асуудлыг шийдвэрлэсэн юм. Газар чөлөөлөлт хийгдсэн байршлуудад Өрхийн эрүүл мэндийн төв, иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан ногоон байгууламж зэргийг барихаар төлөвлөсөн байна.

Цаашид мөн явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай дотор байрлуулсан зөөврийн ТҮЦ, зөвшөөрөлгүй барьсан шат, нийтийн эзэмшлийн талбай дээр барьсан зөвшөөрөлгүй хашаа, өргөтгөл, граж зэргийг буулгаж иргэдэд зорчих аюулгүй зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.25.191] 2021-05-23 10:34:39

Suhiinhen hodlojeee arai ajlgui yumaa.11 r horoolol arai denduubn

Зочин [77.118.234.191] 2021-05-23 04:03:57

Ёстой зөв юм хийж бна, хогийн сав шиг замбараагүй газар болчихоод бсан юм УБ хот маань. Яг л гэрээ өөд нь татдаггүй айл шиг, ийм сайхан саруулхан талбай хараад л амьсгал уужирахаар харагдаж бна. Эзэнтэй айл шиг! Сургууль цэцэрлэгтээ хүүхэдүүд аюулгүй ирж очиж амьдарвал эцэг эх нь тайван ажилаа хийнэ биз дээ. Хийчнээн хүүхэд ухарч бгаа машинд дайрууллаа гэж аймаар мэдээ сонсдог билээ. Хүний төлөө нийгэм нэг тоосго тавихдаа ч хүний аюулгүй байдалыг тооцоолж өрдөг бх. Одоо бүх байрнуудад галын гарц орцыг яг стандартынх нь дагуу шалгаж, шаардлагатай газар нь ёстой нураах юмыг нь нурааж зөв зохион байгуулалт хийх хэрэгтэй. Бага насны хүүхэдүүд гэртээ хичнээн нь ч шатөж эндэвдээ хөөрхий. Нийтийн хэрэгцээний газар нийтийн л хэрэглээнд зориулагдах нь зөвөө. Миний эрх бусадын эрхээр хязгаарлагддаг нь хүний зөв нийгэмийн үндсэн зарчим...

Зочин [202.126.89.169] 2021-05-23 03:51:27

БЗД 4р хороо кемпискийн урд талд байдаг хуучин арьс өнгөний өчин судлал байсан балгас шиг байр зогсоолыг буулгаж ногоон байгууламж болгоочээ. Хотбн төь гудамжин өнгө үзэмжгүй бас тэр хавьд хүүхэд тоглох газар бгүй. Шавсан олон байрууд. . Тэрийг нийтийн эзэмшилд авч ногоон байгууламж байгуулбал зөв иргэдээ бодсон хотын өнгө үзэмжинд сайхн бн. Эрх мэдэлтнүүд мэдэж байгаа биз дээ

Bayarsaikhan [66.181.190.132] 2021-05-23 01:37:20

20 r surguuliin ariin baahan grashiig builgah heregtei bna huuhduudiin ayulgui baidliin tuluu

Зочин [64.119.17.10] 2021-05-22 17:03:00

Аюулгүй байдал чухал! Хүүхэп, сурагч нарт ир зөв юм боллоо

Зочин [66.181.191.22] 2021-05-22 16:46:13

2р сургууль орчим тоосгон граш маш хямд зарнаа.

Зочин [172.58.203.153] 2021-05-23 03:55:52

Маш хямд авъяа.

Иргэн [202.126.88.129] 2021-05-23 02:23:52

Одоо нураах гэж байгаа тоосгон гараашийг хэн авах вэ. тэнэгтээд бай

Зочин [66.181.191.22] 2021-05-22 16:44:33

Хороололын цэцэрлэг сургууль байрнуудын дундах зам дагуух үй олон тоосгон грашуудыг буулгаад ногоон байгууламж мод таривал мөн сайхан болно доо.

Зочин [66.181.191.22] 2021-05-22 16:41:47

Өө ашгүй удахгүй зарж чадахгүй байсан дулаан зогсоолыг маань хүмүүс сонирхоод эхлэх нь ккк.

Зочин [103.57.92.31] 2021-05-22 14:15:07

Suhbaatar duureg ajilaaa hiigeejee 11 r horoolol 2 r surguuliin ergen toiron bituu graj hasjhaa bn.huuhduudiin erh ashig noztoi zorjigdoj bn

Зочин [64.119.21.69] 2021-05-22 14:06:52

Зөв шүү. Дэмжиж байна. Харин чөлөөлсөн газраа эргэж өөр мөнгөтэй компанид өгч байшин бариулж болохгүй. Цэцгийн мандал болон автозогсоол хийх хэрэгтэй. Баянзүрх дүүрэг тэр дундаа 13 хороолол битүү өнгө үзэмжгүй тоосгон грашуудаар хүрээлүүлсэн байна. Эдгээрийг даруй буулгах хэрэгтэй.

Зочин [172.58.143.161] 2021-05-22 13:33:28

Bolj bna shdee sain bna erhuu ulaan-ude shig denduu bohir bolood bsn yum sain bna amjilt

Зочин [202.9.46.58] 2021-05-22 13:32:54

ЗАСАГ ТӨР СОЛИГДОХ БҮРД ӨМНӨХХЭН НЭГ ХУРГАН ДАРГА НАРЫН ГАРГАСАН ШИЙДВЭР НЬ СОЛИГДДОГ ӨӨРЧИЛДӨГ, ДУР МЭДЭН ХУВЬ ХҮНИЙ БОЛОН ААН ИЙН ХӨРӨНГИЙГ БУЛААДАГ, НУРААДАГ, ХУРААДАГ БАЙДАЛ ХЭЗЭЭ ЦЭГЦРЭХ ВЭ??? ЖИШЭЭ НЬ АН ЫН ЗАСГИЙН ҮЕД БАТҮҮЛ БААХАН 12 САЯС 25 САЯ ХҮРТЭЛ ҮНЭЭР ТҮЦ ЗАРЖ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧ БАЙСАН БОЛОВЧ МАН ЗАСАГ ГАРЧ ИРЭН ТҮЦНҮҮДИЙГ ХУРААН АЧИЖ ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БАЙСАН НЬ САЯХАН. ЭЦЭСТ НЬ ХЭН НЭГ НАМ ДАГАСАН ЦҮНХ БАРИГЧ АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙДВЭРЭЭР ИРГЭДИЙГ ХОХИРООДОГОО БОЛИХ ЁСТОЙ.

Зочин [202.9.46.212] 2021-05-22 12:35:41

zuv buulgah heregtei

Irgen [202.126.89.59] 2021-05-22 11:02:18

Ok ok

Зочин [64.119.22.182] 2021-05-22 09:27:40

БГД-ийнхэн ч грашуудаа буулгаарай...

Зочин [213.127.87.240] 2021-05-22 09:08:44

Амьдарч байгаа орчин хүний сэтгэл зүйд ихээр нөлөөлдөг. Хүн болгон л гоё сайхнаас таашаал авдаг шүү дээ. Манайхан сэтгэж чадаж байна аа.

Зочин [64.119.26.22] 2021-05-22 08:25:44

Zuv shuu, toosgon grajuudiig bugdiig ni buulga

Зочин [202.126.89.86] 2021-05-22 07:57:14

Хотынхон чинь сайжрах нээ.

Зочин [202.9.47.25] 2021-05-22 07:02:40

Төр засаг иргэдийнхээ амьдрах орчинд анхаарч байгаа л юм байна, хот даяар зөвшөөрөлгүй грааш, шат, хаалтуудыг буулгах хэрэгтэй. Миеэ Энхболд бүгдийг нь зарсан тул явган явах ч газаргүй болсон шүү дээ

Зочин [172.58.143.161] 2021-05-22 13:34:44

Harin tiim horlontoi danjaad 50k $ tsag zuuj maniigaa dorimjildog bsn!

Зочин [202.9.46.38] 2021-05-22 05:49:24

Ямар гоё юм бэ. Үргэлжлүүлээд байгаарай . Сайхан цэлийгээд сайхан харагдаж бна

Зочин [202.126.89.169] 2021-05-23 04:01:56

БЗД 4р хороо Кемпински зочид буудлын урд талын хагас буулгасан балгас гражыг буулган цэвэрлэж ногоон баыгууламж болгоочээ. Тэнд хүмүүс оржгарах суух хүүхдүүд тоглох ямарч орчин баахгүй


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.