Өнгөрсөн баасан гарагт БШУ-ын сайд Л.Энх-Амгаланг руугаа явж байх замд нь хутгатай этгээд дайрч, гэмтэл учруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус этгээдийн ийм үйлдэл хийх болсон шалтгааныг ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд вакцин тарихыг эсэргүүцсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа бөгөөд БШУ-ын сайд мөн адил өөрийн цахим хуудастаа тайлбарласан байсан юм.
Тэгвэл зарим хэвлэлээр уг этгээдийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг захиалж хийлгэсэн байж болзошгүй гэдэг асуудал гарсан. Үүнтэй холбогдуулан Ц.Даваасүрэн гишүүн "Арай ч хэтэрч байна, дэндүү увайгүй бодож бичжээ. Polit.mn-г хуулийн байгууллагад өгнө. Нотлох баримтаа бэлдэж байгаарай. Оюу толгойн луйварчинд халдах ажиллагаа зохион байгуулжээ гэвэл хүн итгэх байсан байх. Совд манай сумын залуу, төрөл садан, хамаатны холбоо байхгүй, миний шадар зөвлөх, туслахаар огт ажиллаж байгаагүй. Тэгээд ч эмнэлэгт хүн сахиж байсан надад юун ийм заваан юм бодохтой мантай байгааг мэдэж л байгаа даа. Худал зүйлээр улс төрийн хонжоо хайгаад ч хол явахгүй дээ. Сүржин юм бодох юм" гэжээ.
Сэтгэгдэл (13)