Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Илд бамбай” харуул хамгаалалтын газрын хашаанд хүн өндрөөс унаад төмөр хашаанд сүлбэгдсэн байна гэсэн дуудлага тавдугаар сарын 21-ний 23:39 цагт НОБГ-т иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8 км зам туулан 23:48 цагт очиход 17 настай, эрэгтэй Т хоёрдугаар давхрын цонхоор унаж төмөр хашаанд баруун хөлний гуяны хэсгээр сүлбэгдсэн байв.
Аврагчид 15 минут ажиллаж гарган тус дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн бүрэлдэхүүн болон Нийслэлийн түргэн тусламжийн төв-103-ын эмчид тус тус хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.85
Болж
Хариулах103.212.118.85
Буян
Хариулах