Монголын чөлөөт бөхийн холбоо олимпын багаа зарлалаа

Aдмин / Спорт

Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, "Токио-2020" олимпын наадамд оролцох баг тамирчдаа сонгов.

Хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпийн наадамд барилдуулахаар шийдлээ.

"Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээнд хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм. Чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно. Олимпын наадамд оролцох баг тамирчдаа бэлтгэл сургуулилтаа шамдан хийж өндөр амжилт гаргахыг хүсье.

Олимпын наадамд оролцох Монголын тамирчид:

Эрэгтэйчүүдийн

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр

65 кг: Төмөр-Очирын Тулга

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа

68 кг: Соронзонболын Батцэцэг

76 кг: Очирбатын Бурмаа


Сэтгэгдэл

зочин [64.119.18.187] 2021-05-25 16:37:17

Бөөн хэрүүл, МЧБХ-ныхны хэрүүл ямар дуусах биш, хэрүүлээ хийж байтал олимп болно, очоод шал арчдагаараа арчина, ямар хэрүүлийн олимп шал арчих нь тодорхой, ирээд үргэлжлүүлээд хэрэлдэнэ, хэдэн дарга, дасгалжуулагч нар нь сандал суудалаа булаалдана их юм болно оо

Зочин [66.181.160.113] 2021-05-25 08:22:32

Эрэгтэй чөлөөт бөх үнэндээ хрг бхгүйээ 1980 д оноос өнөөг хүртэл олимпиин дэвжээнд шал арчсаар ирсэн одоо больцгоо монгол бөхиин орон гэгдэгч одоог хүртэл олимпиин медал тасраастай л бна энэ бол гуниг шү дэлхиин топууд блх орос америк ираны бөхчүлдтэй барилдах хамжээнии болчоод олимпод барилдна гж ярих хргтэй лдээ монголын эрэгтэй чөлөөт бөхиинхөөн

зочин [202.55.188.45] 2021-05-25 11:08:27

Эрхээ авсан бол явж л таараа шүү дээ !!! Олон оронд хүчтэй хөгжиж байгаа учир өрсөлдөөн маш их болсон !!!

Иргэн [192.82.82.25] 2021-05-25 03:04:29

Тамирчддаа өндөр амжилт хүсье. Янз бүрийн муу үгээр доромжлох нь байж болохгүй үйлдэл.

Зочин [98.204.176.20] 2021-05-24 21:51:16

Orhon bsan bol naidvartai bsan

Батцэнгэл [202.9.46.44] 2021-05-24 07:52:41

Тэгээд тэр хоёрыг ялах бөх одоохондоо манаад байхгүй мөн тэр хоёроос дэлхийн бөхчүүд эмээж байгаа шүү

Зочин [66.181.161.43] 2021-05-24 07:26:50

Энэ Бурмаа Батцэцэг 2 бараг тэтгэвэртээ гарахаар болж байна доо. Залгамж ниад.

Зочин [202.55.188.45] 2021-05-25 11:22:40

Тэтгэвэртээ гарсан ч дийлэх охид алга юм чинь яах юм ??? , тэгээд ч эрхээ олоод авч чадаж байгаа юмыг яах юм ??? Гадаадын олон бөхчүүд өдий насандаа барилдаж байгаа шүү !!! Олимпын аврага , дэлхийн аврага болохгүй л бол аль муугаар нь хэлдэг зүхдэг дэлхийд байхгүй тэнэг зангаа монголчууд болих хэрэгтэй !!! , өөрийгөө оронд нь тавиад нэг үзээрэй !!! Сошиалд нэг зураг байдаг даа , орондоо багтахгүй шахам нэг тарган бүдүүн баагий зурагтаар дугуйн уралдаан үзэж байхдаа хоцорч яваа нэг дугуйчиныг / хурдлаач ээ ! арчаагүй новш оо !!! / гээд удирдлага барьчихсан орондоо хэвтэж байдаг даа !!!

Зочин [192.82.75.147] 2021-05-24 06:16:20

Очоод цаг хялалзаад ухараад амьсгаадаад урьдын адилаар зугтаагаад бгаарай даа

зочин [202.55.188.45] 2021-05-25 11:23:53

Хэнийг хэлээд байна ???

Зочин [202.126.89.57] 2021-05-24 06:10:01

Амжилтын дээдийг хүсье


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.