Одон орон зурхай судлаач Д.Жавхлан: Ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсан

2021-06-07, 09:57 Цаг үе 8,687 0
Одон орон зурхай судлаач Д.Жавхлан: Ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсан

- Сайн байна уу, Сайхан зусаж байна уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөр хаяанд иржээ. Таны урьд өмнөх сонгуулиудын дүн шинжилгээ зөв байсны дагуу энэ удаагийн сонгуулийн өнгө хэрхэн бууж байна вэ ?

- Сайхан зусаж байна. Ээлжит сонгуультай холбоотой одон зурхайн судалгаа гараад удаж байна. Их эзэн Чингис Хааны өлгий нутгаас угшилтай Ухнаагийн Хүрэлсүхийн хувьд гурван жил дагнаад хүний амьдралд ховор тохиолддог маш сайн нөлөөтэй хэд хэдэн гариг эрхсийн ивээлд орсон байдалтай байна. Ялангуяа энэ сарын сүүлийн хагаст асар өндөр идэвхжилттэй байгаа. Тиймээс та бидний дараагийн хүндэт аав У.Хүрэлсүх болно гэдэгт итгэлтэй байна.

 

- Монголчууд МАН-ыг Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа гэж хардаг. МАН-ын 100 жил, Монгол улсын  тусгаар тогтнолын 100 жилийн ой давхцан тохиож байна. Яг энэ үед МАН-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Та хувь хүн талаасаа дэмжиж байгаа юу ?

- Тухайн хүний эхээс төрөх агшны гаригсын нүүдлийг нь би сайн мэддэг тул ойлгодог гэх юм уу. Маш өвөрмөц гаригсын байрлалд төрсөн хүн. Тиймэрхүү гаригс эрхсийн хөдөлгөөнд төрсөн хүмүүс маш том өөрчлөлт, шинэчлэлт хийдэг хүмүүс байдаг. Улсын их хурлын танхимд саяхан 1-р сарын 21нд өөрийнх нь хийсэн мэдэгдэл байдаг. Тодруулбал "би юунаас ч айхгүй, хэн ч намайг худалдаж авч чадахгүй" гэж хэлсэнд нь би иргэн хүний хувьд итгэдэг. Хүүхдүүдээ ялгаварладаггүй аав шиг аав байж түмэн олныхоо төлөө оюун ухаан, эр зориг, зүрх сэтгэл улам гаргаасай гэж хүсдэг дээ.

Нөгөө талдаа миний зүгээс сонгуульд дэвшигчдийн төрсөн өдрүүдийг олж авч судалгаа хийнэ. Урьд урьдын бүх сонгуулиудын дүн шинжилгээ зөв байсан шиг энэ удаагийнх ч зөрөхгүй гэж бодож байна. Миний зурхайн судалгаа яаж гарна түүнийг олон нийтдээ үнэн зөвөөр шууд хүргэдэг.

 

- Таньд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдсөн бол гэсэн бодол байдаг уу ?

- Би тухайн хүний талаар жилийн өмнө өөрийн нүүр хуудсанд мэдээлэл оруулж байсан. Түмэн олны итгэлийг олж авсан албан тушаалаасаа буух нь гэсний дагуу бууж байна.

 

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бусад дэвшигчдийн талаарх бодлоо хуваалцаана уу ?

- Би бусад залуучуудын адил залуу хүн. Бусад залуучуудыг бодвол өөр, өвөрмөц мэдлэгийн салбар сонирхдог, түүндээ сайн, түүндээ дурласан залуу. Гэхдээ би өөрийгөө оноолттой хүн гэж боддог. Элэг нэгт Монголчуудынхаа соён гэгээрэлд иргэн хүнийхээ дагуу хувь нэмрээ өгч сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сурсан мэдсэнээ багшлаад явж байна. Нэг ч болтугай Монгол хүн сансар огторгуйн талаар мэдэгдэхүүнтэй болвол гэр бүлд нь болон улс оронд маань ашигтай болохыг сайн мэдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид дандаа миний аав шиг насны хүмүүс тул надад хуваалцаад байх юу байхав. Зүгээр миний ойлгож байгаагаар С.Эрдэнэ гуайн хувьд зарчимч хүн шиг харагддаг. Английн консерватив намын дүрэмтэй төстэй дүрмийг намдаа хэрэгжүүлж түүнийгээ зарчмын дагуу хамгаалах шиг болсон. Тэгээд ч тухайн хүний нэр улсын бүртгэлд цорын ганц хуулийн этгээдээр хүчин төгөлдөр бүртгэлтэй харагддаг. Түүнийг сошиалд нэр усгүй, зураггүй хаягууд харлуулж байдаг ч би тийм зүйлсэд автдаггүй ээ. Д.Энхбат гуайн хувьд анх интернэтийг оруулж ирсэн хүн гэдэг. Сэтгэлгээний түвшин юмсыг их өөр өнцгөөс хардаг шиг харагддаг. Ер нь орчин үед интернэт бий болсноор суралцах зүйлс их арвин болсон. Түүнийгээ дагаад манай улс кибер аюулгүйн байдалдаа анхаарах ёстой байх. Би дээр үед санал асуулга бөглөх линкээр санамсаргүй орж хакердуулж байсан. Таньдаг хүмүүс рүү маань захидал бичиж яг ижилхэн нэртэй нүүр ном хүртэл нээчихсэн байсныг харж байсан юм байна.

 

- Монгол Улсад ямар өөрчлөлт, шинэчлэлт дутагдаж байна вэ ? Хөгжил гэж юуг хэлдэг вэ ?

- Манай энэ гариг дээр хүн, амьтан, байгаль гэсэн гурван амьтай оршихуй байдаг. Хүн рүүгээ чиглэсэн төрийн маш том бодлогууд байх ёстой. Хүмүүсээ дээдийн дээдээр мэдлэгжүүлэх. Хүмүүсээ эрүүлжүүлж архитай хатуу тэмцэх. Хүмүүсээ наад захын ахуйн хэрэгцээ болох байр орон сууцаар хангах. Тэр тохиолдолд Монголчуудаас маань шинэ бүтээлүүд, том нээлтүүд гарч, оюуны өндөр чадвартай дүү нар маань олширно. Хүн төрөлхтний нийт түүхэнд бидний эцэг өвгөдийн байгуулсан хэд хэдэн удаагийн нүсэр том эзэнт гүрнүүдийн эрчим хүч оюун санааны түвшинд дахиж заавал давтагдах ёстой. Тэдгээр хүмүүсийн эх орон, тусгаар тогтнол, түмэн олноо гэсэн дусал цусыг хэзээ ч мартаж болохгүй юм. Ард түмнээ гэсэн төр засаг, хоорондын эв найрамдал, хамтарч ажиллах соёл маш их дутагдаж байна. Бид маш цөөхүүлээ тул нэг амьтай байх ёстой юм. 

Тогтолцооны хувьд Засгийн Газар мөнгөө өөрөө хэвлэдэг эрхтэй байх, түүнийг нь Төрийн банк системтэйгээр хүүгүй өгдөг байх. Энэ зээл буюу хүүгүй санхүүжилтыг авсан хүмүүс маань жинхэнэ бодит олсон ашиг орлогодоо таарсан татвар төлдөг байх. Товчхондоо мөнгөний бодлого, банк санхүүгийн бодлого, татварын бодлого дээр өөрчлөлт, шинэчлэлт хийх цаг нь яах аргагүй болсон байна.

 

- Таньд 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбоотой мэдээлэл байгаа юу ?

- УИХ-ын ээлжит сонгууль сонгуулийн хууль  дүрмийн дагуу болдог цагтаа болно. Улс төрийн намууд намын дүрэм журмын дагуу удаах даргуудаа сонгоцгоох нь ойлгомжтой болсон. Би сүүлийн сар гаруй хугацаанд сонгуультай холбоотой гүн гүнзгий судалгаа шинжилгээ хийж өнгөрүүллээ. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын Нам олонх болох нь дүн шинжилгээгээр тодорхой болсон. Монгол Улс тогтвортой хөгжлийн гараанд ханцуй шамлан орох бололтой.

 

- Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

- Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс минь мөнхөд оршиж, зон олон минь шударга төрийн далбаан дор ашид амгалан жаргах болтугай.

104
таалагдаж байна

23
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417