Ж.Батмөнх: Хүч хэрэглэж л ерөөсөө болохгүй байсан. Тэгэх л юм бол Румын шиг болоход ойрхон байсан...

Ж.Батмөнх: Хүч хэрэглэж л ерөөсөө болохгүй байсан. Тэгэх л юм бол Румын шиг болоход ойрхон байсан...

“Политбюро”-гийн томчуул: Ж.Батмөнх

 Би энэ том хүнтэй анх сурагч байх үедээ уулзаж байсан. Миний аав Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Намын Хорооны нарийн бичгийн дарга байх үед буюу 1974 оны сар шинийн баярын өмнөхөн манай суманд Төв Хорооны ажлын хэсэг ирсэн юм. Ажлын хэсгийг ТХ-ны шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгч Ж.Батмөнх толгойлж Лааган нарын хэдэн хүн хамт явсан санагдана. Цагаан сарын шинийн нэгэнд манайд золгох юм болж гэрийнхэн маань багагүй сандарцгаав. Яах, ийхийн зуургүй өглөө эрт ороод ирэв. Инээмсэглэсэн, дулаахан царайтай, найрсаг, зөөлхөн хүн бололтой, бидний тэвдэж байгааг мэдэрсэн юм байлгүй “Зүгээр, зүгээр, Би чинь хөдөө өссөн хүн шүү дээ” гэж байв. Тэгснээ чемоданаа задлан нилээн хуучин дээл гаргаж өмсөнгөө “Энэ аавын минь дээл. Би золгохдоо заавал өмсдөг юм” гэв. Золгож, цагаалга, бууз идсэний дараа даалуу тоглож үд хүртэл саатав. Явах үедээ “8 дугаар ангид сурдаг гэл үү. Цаашдаа ямар чиглэлээр мэргэжил эзэмших бодолтой байгаа вэ” гэж надаас асуухад нь одоогоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан аймгийн төв орж 10 жилийн сургууль төгсөнө, тэр үед шийдэх байх гэсэн чинь “зөв, зөв, эдийн засагч болно гэвэл би чамд тусалж чадна шүү. Хотод очоод уулзаарай” гэж урам хайрлаад хөдөлж билээ. 4 сарын дараа Ж.Батмөнх гуай Сайд нарын Зөвлөлийн дарга болсон тухай радио, сониноор мэдээлэхэд бид “манайд ирж золгосон хүн том дарга болжээ” хэмээн баярлалдаж билээ. 

1999 оны цагаан сараар би Намын нарийн бичгийн даргын хувьд Ж.Батмөнх даргатай золгохоор гэрт нь очив. Тэр үед намын удирдлагууд хуваарийн дагуу цөөн хэдэн өндөр настан, ахмад зүтгэлтнүүдтэй гэрээр нь очиж золгодог байсан.

Надад Ж.Батмөнх гуай таарсан хэрэг. Урьдчилаад хэлсэн учир хүмүүсийг гэртээ аваагүй бололтой, ганцаараа том өрөөндөө сууж байв. Золгосныхоо дараа 1974 оны цагаан сараар манайд ирж байсныг нь сануулан ярихад нүд нь сэргэж “Тийм, тийм. Тэр жилийн цагаан сарын үеэр Хөвсгөл аймагт ажиллах томилолт авсан. Нээрээ, одоо санахад, Цагаан-Уул сумын намын хорооны даргынх гээд олон хүүхэдтэй айл байсан. Тэдний том нь байж л дээ” гээд намын ажил хэр урагштай байгаа, 2000 оны сонгуульд хэрхэн бэлтгэж буй зэргийг сонирхов.

Бид хоёрын яриа сүүлдээ 1990 оны үйл явдал руу шилжив. Тэрбээр ярихдаа: Намайг бөөрөнхийлсөн, бууж өгсөн гэхчлэн зарим хүн их шүүмжилдэг. Одоо ч шүүмжилсээр байгаа. Өлсгөлөнгийн үед Намын Төв Хорооны VIII бүгд хурал болсон юм. Үүнээс 3 хоногийн өмнө Улс Төрийн Товчооны хурлыг би зарлан хуралдуулсан. Тэр бол тун амаргүй хурал болсон. Өлсгөлөнг зогсоохын тулд Улс Төрийн Товчоо, Нарийн бичгийн дарга нарыг огцруулахаас өөр замгүй гэдгийг би хатуу ойлгосон. Үүнийг эсэргүүцсэн хүмүүс цөөнгүй бөгөөд тэд улс оронд онц дэглэм тогтооё, нялуунаас шулуун нь дээр, төр гэж байгаа юм бол шийдвэртэй арга хэмжээ авъя гэхчлэн шахаж байсан. Тийм учраас УТТ-ны хурлыг задгайруулж эх захгүй маргаан хэлэлцүүлэг болгож хувиргахгүйн тулд би хурлаа нээгээд шууд л “улс орны амгалан байдлыг алдагдуулж ард түмний эрх ашгийг хохироохгүйн тулд бид одоо шийдэмгий арга хэмжээ авах ёстой. Тэр бол УТТ, нарийн бичгийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох явдал мөн. Өөр асуудал ярихгүй. Миний энэ саналыг дэмжиж өгөхийг хүсье” гэж хэлээд нөхдийгөө тойруулан харсан. Товчооны гишүүд эхлээд цочирдсон байдалтай бие биеэ харж хэсэг чимээгүй сууснаа уван цуван “зөв байх”, “дэмжиж байна”, “санал нэг” гэхчлэн ам нээцгээсэн.

Хамгийн эхлээд Ц.Намсрай дарга дэмжсэн юмдаг.

Хариуцлагатай шийдвэр учир гишүүн бүрээс лавлан асуусан. Татгалзсан хүн гараагүй. Тэр дор нь хурлаа хааж шийдвэрээ ард түмэнд маш шуурхай мэдээлсэн. Өлсгөлөн зарласан хүмүүс тайвширч “Бид яллаа” гээд өлсгөлөнгөө зогсоон гэр гэртээ харьцгаасан. Ингэж нэг хүнд юмны ард гарч байсан юм. Нэгдүгээр хүний хувьд хэнээс ч дэмжлэг хайлгүй, өөрөө ачаагаа дангаараа үүрэх үе байдаг юм билээ. Тэгээд Их тэнгэрт ирж гэртээ орохын өмнө гадаа жаахан зогсч цээж дүүрэн амьсгалсан даа. Тэр шөнө ёстой нэг сайхан унтсан шүү. Хүч хэрэглэж л ерөөсөө болохгүй байсан. Тэгэх л юм бол Румын шиг болоход ойрхон байсан гэж хуучилсан билээ.

Үргэлжлэл бий...

 

Ө.Энхтүвшин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417