Иргэн Д.Мөнхбатын өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Иргэд үг хэлэх эрх чөлөөтэй боловч, хэлснийхээ төлөө эрх чөлөөгүй байж болохгүй гэдгийг баталгаажуулах түүхэн жишээ боллоо

2021-06-10, 09:33 Цаг үе 373 0
Иргэн Д.Мөнхбатын өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Иргэд үг хэлэх эрх чөлөөтэй боловч, хэлснийхээ төлөө эрх чөлөөгүй байж болохгүй гэдгийг баталгаажуулах түүхэн жишээ боллоо

"Энхсарансувиллын асуудлыг нийтэд мэдээлсэн иргэн Д.Мөнхбатад оногдуулсан торгуулийг хүчингүй болгожээТүүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар буруутгажолон нийтэд худал мэдээлэл түгээсэн хэмээн үзсэн байдагТэрбээр шийтгэлийн хуудасны дагуу ХанУул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хэлэлцсэн байнаҮүнтэй холбоотойгоор иргэн Д.Мөнхбатын өмгөөлөгч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Олон нийтэд худал мэдээлэл түгээсэн үндэслэлээр иргэн Д.Мөнхбатыг буруутгаж байсанТэгвэл энэ сарын 4-нд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу түүнд хамаарах Зөрчлийн хэрэг хаагдсан гэсэн үг үү?

-Иргэн Д.Мөнхбат нь “Энхсаран сувиллаас ковидын халдвар дамжин тархах эрсдэл байна” гэсэн асуудлыг өөрийн цахим хуудаст нийтэлсэн байдаг. Тодруулбал, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын 178 дугаар тогтоолоор батлахаас нэг хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 10-нд нийтэд мэдээлсэн байгаа юм. Ингэж хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлж үг хэлснийх нь төлөө ямар ч үндэслэлгүйгээр торгуулийн шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн хуулийн дагуу “Цар тахлын үед олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээ, мэдээлэл тараасан” хэмээх үндэслэлээр нэгдүгээр сарын 18-нд Д.Мөнхбатыг 500 мянган төгрөгөөр торгохоор болсон. Тодруулбал, ЦЕГ-ын нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны нэр бүхий мөрдөгч түүний эсрэг гомдол гаргасан байдаг. Тиймээс зөвхөн шийтгэх талыг барьж, гэм буруутай л гэж үзэхийн тулд хэргийн материалыг цуглуулсан байгаа юм. Ерөөс олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл гэж юу болох талаарх үндсэн тодорхойлолт хуульд байхгүй. Үүнд, эрх бүхий албан тушаалтан буюу түүнийг шалгаж буй мөрдөгч нь өөрөө тодорхойлолт, тайлбар өгч асуудалд субьектив байдлаар хандах нь буруу хэмээн бидний зүгээс үзсэн. Улмаар нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бид гомдлоо гаргасан. Үүнээс хойш таван сарын дараа шүүх дахин хуралдаж, шийдвэрээ танилцууллаа. Буруутай үйл ажиллагааг нь тухайн үедээ мэдээлж гаргасан нь зөвтгөгдөх үндэслэлтэй. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хамгаалагдах ёстой шүү дээ.

-Үг хэлснийхээ төлөө шүүгддэгцагдаа шүүхийн хаалга татдаг ийм жишээ нийгэмд цөөнгүй байнаЭнэ нь эргээд иргэдийн дунд үг хэлжүзэл бодлоо илэрхийлэхээс айх айдсыг бий болгох эрсдэлтэй болов уу?

-Үг хэлснийхээ төлөө эрх чөлөөгүй байж болохгүй гэдгийг шүүх хурал тод харууллаа. Зөрчлийн хэргийн шүүх хурал 16:00-17:00 цагийн хооронд үргэлжилсэн. Ерөөс манай улсын иргэд үг хэлэх эрх чөлөөтэй боловч, үг хэлснийхээ төлөө эрх чөлөөгүй байж болохгүй гэдгийг баталгаажуулах кейс, түүхэн шийдвэр хэмээн харж байгаа. Олон нийтийн мэдэх эрхэд чиглэж, шударга шүүмжлэлийг өрнүүлж, үнэн бодит мэдээллийг мэдээлсэн байтал эргээд буруутан болж хувирсан жишээ цөөнгүй бий. Асуудлыг олж харсан иргэнийг торгохын араас хөөцөлдөх бус, түүний мэдээлсэн агуулгын дагуу хяналт шалгалтаа эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл юм. Гэтэл эсрэгээрээ цар тахлын нөхцөл байдалд бодит хяналт тавих ёстой эрх бүхий субьектүүд хариуцлагагүй ажилласан алдаагаа өөрсдөөсөө биш, иргэдээс хайж байгаа ийм үйл явдал болсон. Өмнө нь анхааруулаад байхад ач холбогдол өгөөгүй. Нэг ёсондоо иргэн Д.Мөнхбат хохирогч болсон. Өөрийн эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбодиор хохирч үлдсэн гэсэн үг. Миний үйлчлүүлэгч үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн болохоос биш олон нийтийг төөрөгдүүлж, худал мэдээлэл тараагаагүй.

-Өмнө нь түүнд хамаарах зөрчлийн хэргийн шүүх хурлыг зарласан ч хойшлогдож байсан гэх мэдээлэл бийИнгэж хойшилсон шалтгааныг тодруулбал?

-Тийм ээ. Шүүх хурлыг зохион байгуулахдаа урьдчилж хэргийн материалаа татаж аваагүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн зохион байгуулалтын буруутай үйл ажиллагаанаас болж хойшилж байсан. Ингээд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт зөрчлийн хэргийн шүүх хурал дахин товлоод амжилттай дууслаа. Одоогийн байдлаар Д.Мөнхбатад хамаарах Эрүүгийн хуулийн шүүх хурлын тов гараагүй байгаа. Сүүлийн хугацаа нь 30 хоног байдаг. Тэгэхээр наадмаас өмнө зарлагдаж магадгүй хэмээн харж байна. Гэхдээ хэргийн ээдрээт төвөгтэй байдлыг харгалзан үзвэл дахиад 30 хоногоор сунгаж болно. Тэгэхээр наадмаас хойш зохион байгуулж болох юм.

-Манай улсад шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчин сул байгаа гэдгийг Д.Мөнхбат иргэний жишээнээс харж болохуйц байна л дааТиймээс асуудлыг анзаарах хэрэгтэй болов уу?

-Нийгэмд шүгэл үлээсэн иргэдийг хамгаалах эрх зүйн орчин Монголд байхгүй. Гамшгийн гоц халдварт өвчний үеэр торгуулсан Д.Мөнхбат шиг олон иргэн бий. Тэгэхээр нэн яаралтай шүгэлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлж, хуулиар батлах шаардлагатай байна. Энэхүү хуулийн төслийг 2019 онд УИХ-д өргөн барьсан. Миний бие тус хуулийн төслийн ажлын хэсэгт гишүүнээр орж ажиллаж байсан. Тиймээс яаралтай шүгэлдэгчийн эрхийг хамгаалах механизм буюу хууль зүйн төсөл батлах хэрэгтэй боллоо. Нөгөө талаас Хүний эрхийг хамгаалагчийн хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Үүнд тодорхой хэмжээний дэвшил гарах болов уу хэмээн найдаж байна.

-Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэгт заасанхалдварт өвчин бусдад халдаахэсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн хэмээх үндэслэлээр Д.Мөнхбатад хэрэг үүсгэсэн байнаЭнэ хэргийн процессыг ярих боломжтой юу?

-Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Гэхдээ ерөнхийд нь хэлэхэд, Д.Мөнхбат эх орондоо ирэхийн тулд асар хүнд замыг туулсан. Улмаар Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал, ардчиллын үнэлэмж, хууль сахиулах байгууллагын нөлөөг өөрийн биеэр харуулж байгаа амьд хэмжүүр болоод байна л даа. Түүнийг Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх заалтаар бусдад гоц халдварт өвчин тараасан хэмээн прокуророос яллаж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Үнэндээ үйлчлүүлэгч маань гоц халдварт өвчнийг "Энхсаран" сувиллын буруутай үйл ажиллагааны улмаас авч, өөрөө хохирогч болсон. Өөрөөр хэлбэл, бусдад халдвар түгээсэн субьект биш гэсэн үг. Гурван удаагийн давтан шинжилгээгээр ковидын хариу нь сөрөг гарч, дөрөв дэх шинжилгээ нь батлагдсан. Гэтэл гоц халдварт өвчин тараасан гэдэг үндэслэлээр яллаж байгаа нь алдаа мадгийг уялдаа холбоогүй шийдвэрээсээ олж харахгүйгээр иргэнд тохох гэж байгаа арга ядсан хэлбэр юм. Өмнө нь манай улсад Эрүүгийн хуулийн 15.6.1 хэмээх зүйл заалтаар нэг ч иргэн гэм буруутай гэж шүүхээс ял шийтгэл эдлээгүй. Эрүүгийн хуульд ХДХВ тараах зүйл анги байсан, улмаар өнгөрсөн жил гоц халдварт өвчин тараасан, халдаасан гэх заалт нэмэгдсэн байгаа. Энэ хэргийг тавдугаар сарын 30-ны өдөр шүүхэд яллах дүгнэлт үйлдээд шилжүүлсэн.

-Халдварт өвчин бусдад халдаахэсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн хэмээх үндэслэлээр есөн хүнийг яллагдагчаар татсан гэсэн үү?

-Иргэн Д.Мөнхбаттай адил шалтгаанаар есөн иргэнд хэрэг нээж, яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү шилжүүлсэн байна лээ. Эдгээр иргэний дөрөв нь "Энхсаран" сувилалд хэвтэн эмчлүүлж байсан. Харин дөрөв нь тухайн үед албан тушаал хашиж байсан, хяналт тавих эрх бүхий хүмүүс байгаа юм. Түүнчлэн “Энхсаран” сувиллын захирал гэж залуу бий. Эдгээр есөн иргэнд хэрэг нээж, 15.6.1-ээр яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлээд байна. Үүнд шүүх шударга хандаж, бодит нөхцөл байдлыг үнэлэх байх. Үнэхээр тараасан, түгээсэн, гэм буруугийн асуудлыг ярилцсаны үндсэнд шийдвэр гаргах болов уу.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417