ЭЕШ-д хэрхэн 800 оноо авах вэ?

ЭЕШ-д хэрхэн 800 оноо авах вэ?

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 196 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авч байжээ. Тодруулбал, орос хэлний хичээл дээр тухайн жил хамгийн олон буюу 67 хүүхэд 800 оноо авсан бөгөөд тэдний 84 хувь нь Улаанбаатараас шалгалт өгчээ. Харин Монгол Улсын түүхийн хичээл дээр хамгийн цөөн буюу хоёр хүүхэд 800 оноо авсан нь мөн л Улаанбаатарын  сурагчид байлаа. Харин 2019 онд улсын хэмжээнд хамгийн өндөр дүн буюу 800 оноо авсан нийт 111 шалгуулагч байсан юм. Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авна гэдэг нь тийм ч амар биш. Гэсэн хэдий ч жил бүр өндөр оноо авах суралцагчдын тоо нэмэгдсээр байна. Энэ бол манай сургалтын чанар жил бүр дээшилж буйн илрэл. Үүнээс гадна суралцагчдын чадвар ч ахиж байгааг харуулж байгаа юм. Ингээд “Багшийн туслах” аппликейшнээс бэлтгэсэн ЭЕШ-д өндөр оноо авах аргаас хуваалцаж байна.

1. Цаг төлөвлөлт: Танд өөрийнхөө мэдлэгийг шалгах 80 орчим минут байна гэж бодъё. Шалгалт хоёр хэсгээс бүрдэнэ. Бүх асуултад хариулж амжихгүй бол яана гэж санаа зовохын оронд үүнд та эртнээс бэлдэх хэрэгтэй. Хэсэг бүрд тохирсон багахан хугацааг зөв төлөвлөснөөр сандарч тэвдэхгүй мөн дуусгаад нягталж харахад давуу талтай. Одооноос жишиг даалгавар, өмнө жилүүдийн шалгалтыг хийхдээ зөв төлөвлөж сураарай. Бугуйн цаг зүүгээрэй. Дасгалаа хийж байгаад ханын цаг руу хартал их хугацаа алдсан байх вий.

2. Өдөр тутмын дадал зуршил: Өдөр бүрийн дадал хамгийн чухал. Яг л хоол идэж байгаа мэт. Хэрвээ та нэг өдөр буруу хооллох эсвэл хоосон хоносноор ходоод тань өвдөж мэдэх юм. Үүнтэй адил нэг өдөр тасалдуулах эсвэл өөрийгөө хуурах зэрэг нь сурах давтамжийг алдуулна. Харин тархиндаа өдөр тутам мэдлэг хуримтлуулснаар амжилт гаргах болно.

3. Өөртөө итгэ: ЭЕШ-ын 800 оноог ямар нэг мухар сүсэг, маань мэгзэм, дам яриа гэх мэт гаднын хүчин зүйлээр авдаггүй. Зөвхөн чи л авах болно. Өөрийн хичээл зүтгэл, тууштай байдлаараа. Иймээс өөртөө итгэ. Чи чадна!

4. Үр дүнтэй байдал: Багахан хугацаанд зарим хүн өөрийгөө ядаргаанд оруулах шахам олон цаг суудаг. Олон цаг нэг хичээлээ хийх нь таны ойлгох чадварыг бууруулж, ядаргаатай мэдрэмж төрүүлнэ. Түүний оронд өөрийгөө залхаахгүйгээр богино хугацааг маш үр өгөөжтэй ашиглаарай. Энэ нь ойлгох чадварыг сайжруулах тэр тусмаа цээжлэхэд сайн.

25:5 дүрэм буюу 25 минут хийгээд 5 минут тархиа амрааж болох юм. Мөн танд мэдлэг хуваалцах найз хэрэгтэй. Харилцан нэгнээ дэмжиж, санал бодлоо солилцсоноор та өөрийнхөө  ойлгоогүй зүйлийг мэдэж болох юм шүү дээ. Мөн ямар нэг зүйлийг хүнд зааж өгснөөр өөрөө илүү сайн эзэмшдэг гэдгийг санаарай.

Цар тахлын улмаас сургалтын үйл ажиллагаа доголдож, багш сурагчид “цахимаар хичээллэх” гэсэн шинэ нөхцөлд дасан зохицох шаардлагатай тулгарсан.  Цахимаар хичээллэх, шалгалтдаа  бэлдэх гэдэг ЭЕШ өгөх сурагчдын тухайд бүр ч их сорилт болж байна. Гэсэн ч зорилгоо умарталгүй, өөрсдийн хичээл зүтгэлээр “шинэ сорилт”-ыг даван гарч,  ЭЕШ-д өндөр амжилт үзүүлсэн сурагчдын туршлагыг та бүхэнтэй хуваалцъя. Удахгүй ЭЕШ өгөхөөр өөрсдийгөө бэлтгэн сорьж буй сурагчдад үнэтэй зөвлөгөө болно гэдэгт найдаж байна.

 

З.Тэмүжин: Ахлах сургуулиа Улсын тэргүүний хоёрдугаар цогцолбор сургуульд суралцаж төгссөн. Одоо Санхүү эдийн засгийн их сургуульд санхүүгийн менежмент чиглэлээр суралцаж байгаа нэгдүгээр дамжааны оюутан. Би математик, англи хэлний хичээлээр ЭЕШ өгсөн. Математикаар 800 оноо, англи хэлээр 788 оноо авч байлаа. Цөөн хичээлээр бэлдсэн нь үр дүнгээ өгсөн ч, нийгмийн ухааны мэдлэг их сургуулийн сургалтад их хэрэг болж байсан. Надад тохирсон хамгийн сайн арга нь аливаа бодлогын бодолтыг сайн ойлгоод, төстэй тестүүд ажиллах, мөн мэдэхгүй сэдвээ Google, Youtube-ээс хайгаад сурах байв. Мөн багшаасаа чадахгүй зүйлээ асуух нь хугацаа их хэмнэдэг. Аливаа зүйлийг “Study less, study smart” гэдэг зарчмаар л суралцдаг даа. Сурах орчноор бүрэн хангасан гэр бүл, надад олон талаар тусалсан мундаг багш нар, хичээл хиймээргүй санагдах үед хамт байж, сэтгэл санааг минь унагадаггүй байсан найзууд гээд бүгдээрээ их нөлөөлсөн дөө. Хамгийн гол нь би өөрөө маш их хичээсний үр дүн байх.

Хүн хүний сурах арга барил, биологийн идэвхтэй цаг өөр болохоор өөрийн хамгийн их анхаарлаа төвлөрүүлж чаддаг үедээ хичээлээ хийх хэрэгтэй.

Математикийн хувьд сурах бичгээ маш сайн судлаад, 6000 тест гээд эмхэтгэлийг бүрэн ажилласан. Дараа нь ЭЕШ-д орох хүртлээ тест ажиллаад байх тусам алдах тоо нь цөөрөөд л байдаг. Англи хэлний хувьд дүрмээ сайн ойлгоод, учрыг нь гялс олчих хэрэгтэй. Тэгээд л тест ажиллана. Мөн шинэ үг цээжлэх нь маш чухал. Үзэх дуртай зүйлээ англи хэл дээр үзэж бай гэж зөвлөе. Байнгын давтамжтай хийхгүй л бол амархан мартагддаг шүү.

 

М.Баярмаа -Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын гүнзгийрүүлсэн  сургуульд суралцаж төгссөн. Өнгөрсөн жил англи хэлний шалгалтдаа 800 оноо авч байсан. Мөн математик, нийгмийн ухаанаар элсэлтийн ерөнхий шалгалтад орсон. Математик 670, нийгмийн ухаан хичээл дээр 700 оноо авсан. Англи хэлний хичээлдээ зуны амралтын хоёр сарын хугацаагаа зарцуулсан. Шалгалтад бэлтгэж эхлэхэд миний түвшин анхан шатанд л байлаа. Дүрэмдээ нэлээд төвлөрсөн. Өглөө эрт босоод зурагт, сошиалд зарцуулах цагаа багасгасан. Шалгалтад бэлтгэж дуусахад ахисан дунд түвшинд хүрч чадсан. Сургалтад сууж, хажуугаар нь бие даан бэлтгэж, Grammarway болон сурах бичгийнхээ дасгал номыг их хийдэг байлаа. Сумын сургуульд суралцдаг охин англи хэлдээ өндөр оноо авсандаа үнэхээр их баярласан. Манай суманд анлиар ярьдаг хүн ч ховор. Шалгалтад бэлтгэж явахдаа  ч өөрийгөө 800 оноо авч чадна гэж итгэдэггүй байлаа. Миний гаргасан хичээл зүтгэлийн үр дүн сайн байсанд талархдаг. Хүссэн оноогоо авч зорьсон сургуульдаа суралцаж байна. Одоо Санхүү эдийн засгийн их сургуульд санхүүгийн мэргэжилтнээр суралцаж байна.

 

П.Үүрийнцолмон: -2017 онд нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авч байлаа. Тухайн үед нийгмийн олимпиадад оролцож, байнга бэлтгэл хийдэг байсан. Багш маань өглөө 06.00 цагт босч хичээлээ унш хий гэж зөвлөдөг байлаа. Нийгмийн ухааны сурах бичгүүдийнхээ даалгаврыг л маш сайн хийдэг байсан. Математик, англи хэлээр бас шалгалт өгч 700 гаруй оноо авч байлаа. Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авахын тулд сурагчид маань маш сайн төвлөрч сурах, удаан хугацаанд бэлтгэх бус богинохон ч гэсэн чанартай байх хэрэгтэй гэсэн үг. Хичээл зүтгэлийнхээ үр дүнгээр өөрийнхөө хүсч байсан МУИС-ийн Хууль зүйн сургуульдаа суралцаж байна. Цахим орчинд зарцуулж буй цагаа багасгаж, анхаарлаа төвлөрүүлж, шалгалтдаа сайн бэлтгэх хэрэгтэй. Төлөвлөгөө гаргаж, шалгалт өгөх хичээлүүдээ хуваарилаад бэлтгэж байгаарай. Таван минут ч хамаагүй төвлөрөхөд толгойд үлдэнэ шүү.

Бага байж болно гэхдээ өдөр бүр унших  нь маш чухал. Гэнэт нийгмийн ухаанаа анхаарна шүү дээ гэж санаад уншина гэдэг өмнөх зүйлсээ ч мартах, бүр үр дүнгүй ч байж болно. Тиймээс өдөр бүр тэгээд бас уншсан цаг хугацаагаа үр дүнтэй хэвээр хадгалахын  тулд  хэдхэн минут гаргаад давтах  нь чухал санагддаг.

А.Алтансүх: Матемтикийн хичээлдээ 800 оноо авсан. Өмнөх жилүүдийн шалгалтын материалыг их хийдэг, мэдэхгүй зүйл гарвал багшаасаа асуудаг байсан. МУИС-д суралцаж байгаа. Одоо ЭЕШ нэлээн дөхчихсөн учраас төгсөх ангийн сурагчид зурагт, сошиал медиад зарцуулдаг цагаа багасгах хэрэгтэй. Бүтээмж маш чухал учир цагийг дэмий өнгөрөөлгүй үр дүнтэй хичээллэх нь чухал. Нэг суухдаа дор хаяад нэг томъёо эсвэл шинэ үг цээжилдэг байгаарай. Би хичээл хийж байна гээд л амархан, мэддэг сэдвээ хийгээд байх нь ёстой цагийн гарз шүү! Оронд нь тэр цагтаа заал аваад тоглосон нь өөрт чинь илүү хэрэгтэй.

 

Д.Намхайцэрэн: Монгол хэлний хичээл дээр 800 оноо авч чадсан. Манай аав монгол хэл уран зохиолын багш. Аавтайгаа хамт өдөр бүр бэлддэг байсан. МУИС-д суралцаж байгаа

 

Энэ онд ЕБС-аа дүүргээд ЭЕШ өгөх гээд бэлдэж байгаа үе тэнгийнхэн болон дүү нартаа хэлэхэд, цагийг цахим орчинд дэмий өнгөрөөх биш нэг дүрэм, нэг томьёо ч болтугай цээжлээд өнгөрөөх хэрэгтэй гэж зөвлөх байна. Миний дадал гэвэл өглөө эртлэн босоод нэг цаг тест ажиллаад, түүн дээр гаргасан алдаагаа сайтар судлаад дахиж алдахааргүй болдог байсан. Манай монгол хэл, бичгийн багш нэг дасгал ажиллуулахаар өгөхдөө тэр дасгалтайгаа ижил, төстэй олон материал дээр ажиллуулдаг байсан нь ч миний давуу тал болсон. Мөн шалгалтад өмнө нь хийж байсан юмнаас ч орж ирдэг тул илүү их тест, дасгал дээр ажиллах хэрэгтэй болов уу. Бас цагаа зөв хуваарилах хэрэгтэй. Миний хувьд монгол хэлний шалгалт дээр нэг  дасгал хийчхээд хариултыг нь шууд л хуудас дээр бөглөөд, жаахан эргэлзээтэй зүйлийг үлдсэн цагтаа хийж дуусгадаг байлаа. Би шалгалтын цаг дуусахаас 35 минутын өмнө ажиллаад дуусгачихаад нэг асуулт дээр маш их эргэлзэж суусан. Надад 35 минут үлдээгүй байсан бол би тухайн үед 800 оноо авахгүй ч байж мэдэх байлаа. Тиймээс цагийн менежмент асар чухал байгаа биз. Эцэст нь хэлэхэд, ЭЕШ-даа үлдсэн нэг сарын турш тууштай бэлдэж амжилттай оролцоод, хүссэн сургуульдаа элсэн ороод үргэлж бүхний манлайд нь яваарай хэмээн ерөөе.Өглөө эрт хийж байсан зүйл толгойд хамгийн түрүүнд орж ирдэг юм билээ.

 

Г.Нямсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417