• Өнөөдөр 2024-05-19

Баяртай, С.ЭРДЭНЭ

2021-06-10,   1787

           Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн С.Эрдэнэ гэх хүнд бус, Ардчилсан намыг үүсгэн байгуулагчид, үнэт зүйлсийг нь тээн түгээж ирэгсэд, нэгэнт нэр нөлөөгөө алдаад байсан намын лидерүүдэд, нэрнээсээ илүү хайрлаж, өмөөрч ирсэн ардчиллынханд маш хүнд бүр хүндийн хүнд цохилт боллоо. Ардчилсан намын түүх, алдар гавьяа энэ хүний зөвхөн өөрийнхөө төлөөх шунал хүслийн хүлээсэнд байсаар “амь тавьлаа”. Ингэж хэлсний учир нь, С.Эрдэнэ УИХ-ын хоёр удаагийн сонгууль, Ерөнхийлөгчийн мөн л хоёр удаагийн сонгуульд намаа “жолоодож”, тухай бүрд нь өөрөө нэр дэвшиж, тэр бүрдээ унаж ирсэн билээ. Түүний уналт зөвхөн С.Эрдэнийнх бус, Ардчилсан намынх гэдгийг ойлгоогүй нь түүний бас багийнхных нь гол алдаа.

       Түүнийг "Өөрийгөө, эрх ашгаа, албан тушаал, эрх мэдлийн төлөөх улайрал, хонзогнол, заль мэхээ намаасаа ямагт дээгүүрт тавьж ирсэн учраас өнөөдөр дахин сэхэхгүйгээ ахин батлууллаа. Батлуулах батлуулахдаа бүхэл бүтэн улс төрийн намын хувь заяагаар нэг мөсөн “тоглож”, нэр хүндийг нь ойрын хэдэн жилдээ сэргэхээргүй болтол нь шаварт “зоож” батлууллаа" гэцгээж байна.

Ардчилсан намын түүх, алдар гавьяа энэ хүний зөвхөн өөрийнхөө төлөөх шунал хүслийн хүлээсэнд байсаар “амь тавьлаа”

       Ардчилсан намын залуу үе, шинэ цагийн төлөөллүүд өнөөдөр “Баяртай, С.Эрдэнэ ээ. Дахиж энэ намд, түүхэнд нь, өндийх зам мөрт нь, залуу боловсон хүчнүүдэд нь, ардчиллын үнэ цэнийг мэдэрдэг намын гишүүдэд нь дахин битгий гай болоорой” гэж хашгирч байгаа биз ээ. Тэдэнд ингэж хэлэх хангалттай шалтгаан бий.

       2016-2020 он бол Ардчилсан намынхны ёроолдоо хүртлээ унасан хар жилүүд. Энэ хугацаанд С.Эрдэнэ тус намын даргаар ажилласан бөгөөд намынхаа үнэт гэсэн бүхнийг маш богино хугацаанд хуваан хэсэгчилж, зөвхөн өөрийнхөө тойрон хүрээлэгчдээр намаа дүүргэсэн байдаг. Ингэх шалтгаан нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг АН-д, тэр тусмаа өөртөө ашигтайгаар эргүүлэх зорилго байсан ч санаснаар нь болоогүй. АН-аас угшилтай Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсон атал тэр намын даргын бус хувь хүний үзэмжээр хандаж, Ерөнхийлөгчтэйгээ эвсэж чадаагүй. Хэрвээ С.Эрдэнийг намынхаа үнэт зүйлийг яриад, ардчиллын амь халуун бүлийн төлөө гээд Х.Баттулга дээр очсон бол “Цаашаа” гэхгүй нь лавтай байсан ч тэр ирээдүйн зөв нүүдлийн төлөө баруун гараараа зүүнээ бариад очиж чадаагүй. Түүнд улстөрчийн тийм хэмжээний зангараг, ур, тэвчээр байхгүй нь үүгээр илэрхийлэгддэг. Уг нь түүнд хүрд эргүүлэх боломж, Ардчилсан намыг илүү чадалтай, ухаантай сөрөг хүчин болгох боломж, эрх мэдэл хангалттай байсан. Бүр МАН-ынхан тэргүүтэй бусад улс төрийн хүчнийхнийг намдаа элсүүлж болох сулхан бөгөөд хэнд ч урваж мэдэх улстөрчдөөр дүүрэн он жилүүд түүний мэдэлд байсан билээ. Гэвч тэр тогоон дотроо хов живхэнд хутгалдсаар суусан байдаг. 

Хэрвээ С.Эрдэнийг намынхаа үнэт зүйлийг яриад, ардчиллын амь халуун бүлийн төлөө гээд Х.Баттулга дээр очсон бол “Цаашаа” гэхгүй нь лавтай байсан ч тэр ирээдүйн зөв нүүдлийн төлөө баруун гараараа зүүнээ бариад очиж чадаагүй

         2020 оны УИХ-ын сонгууль бол ёроолд уначихаад байсан Ардчилсан намынхныг бүр сэхэхээргүй “тамирдуулсан” үйл явдал. Өнгөрсөн хугацааны бүтэлгүйтлээ “Намын даргын албан тушаалаа хариуцлагаа хүлээж өгье” гэж олны нүдэн дээр тамга, тэмдгээ ханьсаж явсан Ц.Туваандаа өгчихөөд удалгүй “Би намын дарга хэвээрээ” хэмээн гараад ирсэн билээ. Ингэсэн шалтгааныг нь АН-ын гомдогсод “С.Эрдэнэ өөрт хамааралтай бүх хэргээ хаалгаж, ялгүй үлдэхийн төлөө МАН-тай наймаа “хийж”, Ерөнхийлөгчийн сонгуульд санал хуваах байдлаар оролцохоор тохирчээ” хэмээн тайлбарлаж ирсэн. Энэ ч ёсоор болов бололтой. Түүнд цагаан хуудас сонгосон сонгогчдоос чүү илүү тооны сонгогч саналаа өгчээ. Тэд нь магад амьдралынхаа итгэл үнэмшлийг Ардчилсан нам хэмээн итгэж найдаж явдаг намын үнэнч гишүүд нь биз ээ. Намаа дугуйлагсад түүнийг цөөхөн ч гэсэн дэмжигчтэй харагдуулж байгааг энэ удаад харин сайн ойлгох хэрэгтэй. "Унасан дээр нь дэвсэлдэггүй" гэх үг байдаг ч дуулгах ёстой үгийг хатуу ч зөв цагт нь хэлэх хэрэгтэйн үүднээс алдааг нь дахин дахин "цоллолоо". 

       Төгсгөлд нь, Ардчиллынхан, монголчууд түүнийг улстөрчийн зангараг, бяд, туршлага, цараа суугаагүйг өмнө нь яагаад анзаараагүй вэ гэж үү. Яагаад гэвэл алдаа, оноотой нь дундаа дамжлаад, сэвхийтэл өргөөд аваад явчихдаг Ардчилсан намын лидерүүд түүнд маш том нөмөр болж ирсэн гэсэн үг. Ардчилсан намын жинхэнэ лидер улстөрчдийн сүр бараанд яваагаа өөрийгөө том мэт эндүүрч, нөхцөл нь бүрдэх бүрд бараг бүгдээс нь урвасан нь түүний бас нэг алдаа. Өөрөөр хэлбэл, тэр ганцаараа том байхын төлөө хэт улайрсныхаа төлөөсөнд өнөөдөр намын нөхөд ч үгүй, дэмжигчид ч үгүй, нэр хүнд ч үгүй, нөлөө зангараг ч үгүй нэгэн болж үлдсэн нь сонгуулийн үр дүнгээс илт харагдана. С.Эрдэнийн удаа дараагийн хамгийн муу үр дүн бүхий ялагдал Ардчилсан намын хувь заяаны хувьд магад аз, өөрийнх нь ч хувьд ахин улс төрийн тавцан руу зүглэх эрхгүй дөнгө болох шиг боллоо. Харин тэр "Баяртай" гэж чадах болов уу.

 Яагаад гэвэл алдаа, оноотой нь дундаа дамжлаад, сэвхийтэл өргөөд аваад явчихдаг Ардчилсан намын лидерүүд түүнд маш том нөмөр болж ирсэн гэсэн үг. 


Баяртай, С.ЭРДЭНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-12 11:22:42
    Зочин: Сонин зүйл байна энэ мэт 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр Н. Энхбаярыг улс төрөөс зайлуулах гэх маш олон ухуулга сурталчилгаа урт шар дээл гэх буруу шаан ойлголт өгч байсан үе харагдаж байна бичлэг нь өөрчигдөн орж ирж байна даа цаг хугацаа бүхний шүүлтүүр шүү битгий энгэж бие биерүүгээ дайр Эрдэнэ жинхэнэ тууштай ардчилагч хүн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-11 06:34:07
    Zochin: MAN iin yalaltand nuluulsun chuhl zuil strategi. Hun bur baylgaas hurtej ehelsen uyed baylagtaa ezen Mongol uria gaihaltai baiv. AN tegehed daranguilalgui Mongol gesen n neg l buuj uguhgui blaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 20:45:13
    Бүгд Хамтдаа Нам: Шшш.. хөөрхийдөө... айрганд толгойгоороо умбадаг Равсал панз шиг өрөвдмөөр гэдэг нь... Өөр аятайхан цоглог зураг тавьчихгүй дээ...!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 20:45:12
    Бүгд Хамтдаа Нам: Шшш.. хөөрхийдөө... айрганд толгойгоороо умбадаг Равсал панз шиг өрөвдмөөр гэдэг нь... Өөр аятайхан цоглог зураг тавьчихгүй дээ...!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 20:43:12
    Бүгд Хамтдаа Нам: Шшш.. хөөрхийдөө... айрганд толгойгоороо умбадаг Равсал панз шиг өрөвдмөөр гэдэг нь... Өөр аятайхан цоглог зураг тавьчихгүй дээ...!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 15:32:11
    С.Эрдэнэ: Ардчилсан намын нэрийг өмнөө барьж хэчнээн үзээд барсангүй шдээ, одоо өрөө холдчихож болдоггүй юм байхдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 13:23:01
    Зочин: Энэ хүнийг би л лав адалж чадахгүй.Ардчиллын төлөө нөхдийнхөө төлөө,иргэдийн төлөө бодитоор юм хийсэн,зах зээлийн шуурганд ширвэгдсэн монголын мянга мянган иргэдийг хэвийх насанд нь тэтгэвэр санхүүтэй золгуулж,насны намарт үр хүүхэд ач зээдээ атга чихэр авч өгч нүүр бардам байх боломжийг,өөрийг адлаад бга МАН,АН ы хүмүүст алагчлалгүй хүртээсэн юм шүү.өөр хэн ч,ямар ч сайд нь ингэж санаагүй, зориглоогүй л юм даа.Аль ч нам эвсэл гэлгүй,олон өрх айл хүүхдүүдийг өлөн зөлмөнгөөс аварсан хүнсний дэмжлэг үзүүлэх үйлчилгээг энэ хүн л сайд байхдаа санаачилж,батлуулж олгож эхэлсэн. .Харин энэ буянтай ажлаа өөрөө өмчирхөж,өөрийн эрх ашгийн төлөө ,огт хэрэглээгүй нь энэ хүний ямрыг хэлээд өгч бна. Энэ ажлуудыг нь зарим төрийн болон,баг хорооны намчингууд өөрсдийн суудалд шигдэж,луйвар хийх арга хэрэгсэл болгон ашиглаж,халамж хавтгайрсан гэдэг нэр томъёонд оруулсан нь эмгэнэлтэй....бүр эсрэгээрээ энэ хүний санаачилсан хуулиар тэтгэвэртэй болсон,хүнсний дэмжлэг авдаг болж,амьдрал нь дээшилсэн олон өрх,иргэд эсэргүүцэж элдвээр аашлах нь нөгөө ишиг..эврээ ургахаар...гэдэг үлгэр л юм да..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 13:22:51
    Сонгогч: Яг тийм.Миний ах мэтийн намдаа үнэнч хөгшчүүл АН-аас нэр дэвшсэн чөтгөр ч байсан дэмжинэ гэж байгаад л Эрдэнэд саналаа өглөө.За дээр нь хань ижил үр хүүхэд найз нөхөд нь нэмэгдээ биз.Өөр хэн ч өгөөгүй шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 12:41:35
    Ардчилсан намын гишүүн: Чиний зорилго биелсэн бол одоо АН-с холд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 12:41:33
    Ардчилсан намын гишүүн: Чиний зорилго биелсэн бол одоо АН-с холд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 12:41:32
    Ардчилсан намын гишүүн: Чиний зорилго биелсэн бол одоо АН-с холд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 12:40:57
    АН гишүүн: Одоо Баттулга АН аа авч явах үлдлээ Бусад лидер нэртэнгүүд чадахгүй шүү Бүгд худлаа АН ыг Баттулга авч явж чаднааа..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 12:39:29
    Ээ зайлуул даа: Эрдэнэ өөрөө "баяртай" гэж хэлээд явчихаж чадахгүй л дээ. Таны "баяртай"-г сонсох ч үгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-10 08:02:58
    ьь: AН-д угаса лидер байгаагүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188