• Өнөөдөр 2024-05-04

Маргааш Ц.Амарсанаа нь “ONE Championship” холбоонд гурав дахь тулаанаа хийнэ

2021-06-10,   1121

Маргааш буюу зургадугаар сарын 11-нд 20.30 минутаас “ONE Championship” Холбооны FULL BLAST II тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд Монголын шилдэг тулаанчдын нэг Ц.Амарсанаа оролцох юм. "MGL-1" холбооны 70 кг-ийн аварга Ц.Амарсанаа нь “ONE Championship” холбоонд хоёр тулаан хийж нэг ялж нэг ялагдсан амжилттай байгаа. Гэхдээ 2019 оны арваннэгдүгээр сард Филипины тулаанч Эдуард Фолояантай тулалдахдаа дүрэм зөрчсөний улмаас харамсалтайгаар ялагдал хүлээсэн билээ. Тэр тэмцээнээс хойш манай тамирчин тэмцээнд ороогүй байгаа юм. Харин түүний өрсөлдөгчийн хувьд АНУ-ын тулаанч, ганц ч ялагдал амсаагүй Бэн Вилхэлм юм. Бэн холимог тулаанд тав тулалдахдаа бүгдийг нь нэгдүгээр үед ялсан тулаанч. Дөрвөн тулаанаа боох, нэг тулаанаа өчих мэхээр ялж байжээ.

 

Маргааш Ц.Амарсанаа нь “ONE Championship” холбоонд гурав дахь тулаанаа хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188