• Өнөөдөр 2024-05-19

У.ХҮРЭЛСҮХ өмнөх бүтцээрээ багаа бүрдүүлэх үү

2021-06-11,   2859

У.Хүрэлсүхийн багт хуучин сайд нар нь буцаж ирнэ гэв үү

       Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн урьдчилсан дүн мэдээ гарч, дараагийн Ерөнхийлөгчийн нэр тодорхой болоод буй. Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх иргэдээс үнэмлэхүй санал авч, ялалт байгуулаад байгаа билээ. Тэгвэл шинэ Ерөнхийлөгч 30 хоногийн дотор тангаргаа өргөж, өмнөх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох учиртай. 
 
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангаргаа өргөхөөс урьтаж, багаа бүрдүүлж эхэлсэн сурагтай. Тэд аль сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газарт хэн нь ямар алба хаших вэ гэдэг тохироогоо хийсэн гэдэг ч У.Хүрэлсүх дээр очих сонирхолтой олон хүн бий гэнэ. Тэрбээр Засгийн газраа огцруулахдаа өөрийн хамгийн ойр гэгдэх дотнын хүмүүсээ аваад гарсан. Тэгвэл өмнөх Засгийн газарт ажиллаж байсан томоохон албан тушаалтнууд тун удахгүй илүү томорч төрд суух нь. Иймдээ ч Засгийн газраас гомдолтой нь аргагүй явсан сайд нар өнөөдрийг хүртэл нам гүм сууцгаах болсон байна.
 

Шадар сайд асан Я.Содбаатар Ерөнхийлөгчийн Тамгын газарт даргаар очих сурагтай

У.Хүрэлсүхийн хамгийн ойрын, дотнын найз Я.Содбаатар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход гол дүр нь байсан. Угтаа бол эх хүүхдийг өвлийн хүйтэнд халаат, углааштай тээвэрлэхэд Т.Мөнхсайхан сайд хариуцлагаа хүлээнэ гэхэд нь “Би хүнд цаг үед ачааны хүндийг үүрч байгаа сайдаа ганцаар нь явуулахгүй” хэмээгээд огцрох хүсэлтэй өгснөөр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ буусан.

Энэ явдлаас хойш сураг тасраад байсан Я.Содбаатар сайд У.Хүрэлсүх найзынхаа сонгуулийн арын албыг гардаж ажилласан аж. Үүнийхээ хариуг ч тун удахгүй хүртэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг хариуцах сурагтай байна.

Ж.Энхбаяр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллах уу

Засгийн газар огцроход томоохон албан тушаалд очих хүнээр Ж.Энхбаяр нэрлэгдэж байсан. Харин тухайн үед тэрбээр “Засгийн газарт очих нь миний шийдэх асуудал биш. Намаас үүрэг өгвөл татгалзах зүйлгүй” гэх тайлбарыг өгч байсан удаатай. Гэвч Засгийн газарт очилгүй У.Хүрэлсүхийн зөвлөхөөр чамгүй хугацаанд ажиллаа. 
 
Харин энэ удаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд нарийн бичгийн даргаар нь очно гэх бор шувуу нисэх болжээ. УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын тухайд У.Хүрэлсүхээс том шагнал хүртэх хүмүүсийн нэг яах аргагүй мөн юм. Улс төрд аавынхаа нэрээр олон жил явсан түүнийг “ЖДҮ-чин” гэх муу нэр байнга дагадаг.

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Ерөнхийлөгчид зөвлөнө

Засгийн газар огцроход “Сайдаа үлдээе” гэх давлагааг өрнүүлж, олны хараанд өртсөн Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан эмчээ хийхээ болиод улс төрд орж ирэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэрбээр Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх хэсэгхэн хугацаандаа салбартаа тулгамдаж буй тодорхой асуудлыг шийдэж, салбарынхнаасаа оноо аваад үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Одоо ГССҮТ-д эмчээрээ ажиллаж байгаа бөгөөд У.Хүрэлсүх даргынхаа сонгуулийн сурталчилгаанд ажиллаж, хөдөө орон нутгаар явсан гэдэг. Ийн намын даргатай ойр харилцаатай түүний тухайд улс төрд дахин орж ирэх сонирхолтой байгаа учраас У.Хүрэлсүх зөвлөхөөрөө татах сурагтай байна. 

У.Хүрэлсүх хуучин зөвлөхүүдээ дороо авах уу

У.Хүрэлсүх хуучин зөвлөхүүдээ дэргэдээ авч багаараа ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Харьцангуй залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн тэднийг менежмент  сайтай, ур чадвартай хэмээн үнэлэх нь бий. Магадгүй өнөөдөр У.Хүрэлсүх ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь түүний багийнхны гавьяа биз ээ. Иймдээ ч тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газартаа хуучин багаа ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Тухайлбал, Ерөнхий сайдын зөвлөхөөр дөрвөн жил ажилласан МАН-ын залуу боловсон хүчин А.Үйлстөгөлдөр хамгийн түрүүнд яригдаж байгаа сурагтай.
Түүний хувьд Ерөнхий сайдыг Шадар сайд байхад нь Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
 
Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийг урлаг, соёлынхон сайн мэднэ. Тэрбээр өмнө нь “Мөнхийн рэп” хамтлагт МҮОНРТ, УБ радио, FM-101.7, TV-8 телевиз, FM-104.0, SEVEN телевиз зэрэг байгууллагад уран бүтээлч болон захирлын ажлууд эрхэлж байжээ.
 
 

У.ХҮРЭЛСҮХ өмнөх бүтцээрээ багаа бүрдүүлэх үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-14 22:44:49
    зочин: Ямар нэг илүү хардаггүй, жинхэнэ хөрвөх чадвартай , сэтгэх чадвартай, ухаан тэнүүн хүн У.Хүрэлсүх ерөэхийлөгчид хүч нэмж чадна. Маш гярхайЖ нь ЭХСайд ТАВИНБЭХ шиг ажлаа сайн хийдэг хүн л хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-14 16:09:19
    Мичидмаа: Мөнхсайхан, Содбаатар нар бол зөв томилгоо шүү. Ажилд нь амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-14 15:49:46
    Болормаа: Содбаатар бол улс төрд байх ёстой хүн яах аргагүй мөн гэж боддог. Ер нь алдаа гаргасан бол хариуцлагатайгаар ажилаа хүлээлгэн өгнө гэдэг улс төрчдөөс гардаггүй ховор зан шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-14 15:09:55
    orgilmunh: Ene butets bolj bn shu Enhbaatar Sodbaatar 2iig avsn n deer turshlagatai hariutslagatai humuus shg snagddg
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-11 15:42:37
    Chu: zalhuu uhaantai hun baih heregtei
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188