Коронавируст халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдөр хамгийн их тохиолдол илэрч 2000 давсан.
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байх санал гаргажээ. Иргэдийн зүгээс ч нөхцөл байдал хүнд байгаа тул баярыг тэмдэглэхгүй байх талаар цахим хуудсаараа байр сууриа илэрхийлээд буй. Мөн зарим улстөрчдийн зүгээс Үндэсний их баяр наадмыг хойшлуулж халдварын тархалт буурсан тохиромжтой үед нөхөн тэмдэглэх саналаа бичжээ.
А.Сүх
Сэтгэгдэл (32)