Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн үед илэрч байгаа өвчлөлийн дийлэнх нь хүүхдүүд болох эрсдэл бий болж эхэллээ.
Тодруулбал, өдөрт бүртгэгдэж байгаа халдварын 30-40 хувь нь хүүхдээс илэрч байна.
Тиймээс олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалтыг тогтмол зүүлгэж байх, айл хэсэхгүй байх, хоолойг нь сод, давсны уусмалаар тогтмол зайлах, гадуур явж ирээд хүүхдийг үнсэхгүй байх, ам дамжуулан хооллохгүй байх, амин дэмтэй хүнсээр хооллох, сайн унтаж амраах шаардлагатай байгааг анхаарууллаа.
А.Сүх
Сэтгэгдэл (4)