Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Нас барагсдын нас, хүйсийг задалж мэдээлэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт 10,400 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2188 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатарт 1489, орон нутагт 683 тохиолдол илэрчээ.

Арван хүн нас барж, нийт нас баралт 361 боллоо. 496 хүн эдгэрч, нийт 56947 хүн эдгээд байна.

Эрүүл мэнийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр,

“Өнөөдрөөс эхлэн нас барагсдын нас, хүйсний мэдээллийг задалж мэдээлэхгүй болж байна. Ар гэрийнхэн нь болон хүний эрхийн байгууллагуудаас ийм хүсэлт гаргасан учир цаашид энэ мэдээллийг нийтэд зарлахгүй байхаар боллоо” гэв.

Орхон гол олон жилийн дунджаас 112-227 см-ээр давж үерлэжээ
Орхон гол олон жилийн дунджаас 112-227 см-ээр давж үерлэжээ
 
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.