• Өнөөдөр 2024-05-07

Өвөрхангай аймагт гурав хоногийн хатуу хөл хорио тогтоолоо

2021-06-13,   637

Сүүлийн өдрүүдэд Өвөрхангай аймгийн хэмжээнд коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Энэ сарын 10-ны өдөр 42, 11-ний өдөр 26 тохиолдол бүртгэгдсэн бол 12-ны өдөр 54 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 568 болоод байна.
Үүнтэй холбоотойгоор Арвайхээр сумын Онцгой комисс хуралдаж, гурав хоногийн хатуу хөл хорио тогтоолоо. 2021 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 16-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагуудаас бусад явган болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
 

Өвөрхангай аймагт гурав хоногийн хатуу хөл хорио тогтоолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188