Шагналын “аадар”, сонгуулийн сунгааны дараа Засгийн газар эрүүл мэнд, эдийн засгийн асуудалтай дахин нүүр туллаа

Шагналын “аадар”, сонгуулийн сунгааны дараа Засгийн газар эрүүл мэнд, эдийн засгийн асуудалтай дахин нүүр туллаа

COVID-19-ийн халдвар маш ноцтой хэмжээнд тарлаа. Өдөр бүр 2000 гаруй халдвар шинээр нэмэгдэж байна. Бас арваас дээш хүн нас барж байна. Энэ бол гурван сая гаруйхан хүн амтай манай улсын хувьд маш аюултай үзэгдэл юм.

Хамгийн сүүлд, өчигдөр ЭМЯ-ны мэдээллээр, шинжилгээ өгсөн 10400 хүний  2188-аас нь халдвар илэрчээ. Бас 10 хүн нас барсан байгаа юм.

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээс халдвар мянга хол давж, үхлийн тоо арваас буухаа больсон. Бараг хориод хоног иймэрхүү дүн мэдээтэй явж байна. Онцгой комисс, ЭМЯ-нд байгаа мэдээллээс харахад сүүлийн өдрүүдийн COVID-19-ийн халдварын 80 орчим хувь нь  хүүхэд, эхчүүдээс илэрсэн байна. Бас гэр бүлээрээ халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тохиолдол дийлэнх хувийг эзэлж байна.

 

Энэ тоо юу хэлээд байна вэ?!

Тандалтын багийнхны тогтоосноор өнгөрсөн хугацаанд буюу тавдугаар сарын сүүлчээс огцом нэмэгдсэн COVID-19-ийн халдварын хамгийн том шалтгаан нь төрийн одон медаль гардуулсан үйл явдал болжээ. Мөн сонгуулийн сунгааны явцад хийсэн уулзалтууд, сонгуульд оролцогч талуудын хүмүүсийн “хөдөлгөөн” COVID-19-ийн халдварыг орон нутагт тараах томоохон “хамжигч” нь болсон байгаа юм.

Тодруулбал, “Алдарт эх”-ийн одон авсан эхчүүд, тэдний үр  хүүхэд, гэр бүлийнхэн, төрөл төрөгсөд гээд дам хавьтлууд урсчихаж байгаа аж. Эхчүүд одонгоо авахаар очихдоо халдвар авдаг. Гэртээ хариад хүүхдүүддээ халдаадаг. Хүүхдэд шинж тэмдэг бага мэдэгддэг. Ихэнх тохиолдолд шинж тэмдэг үзэгддэггүй. Иймээс гадаах тоглоомын талбай, орц, цахилгаан шатанд хүүхдээс халдвар дамждаг байна.

Жин дарж байгаа нь энэ шагнал бөгөөд ер нь л шагналтай холбоотой тархалт өнөөдрийн эмгэнэлт хэмжээнд хүргэсэн нь тодорхой болсон байна. Өөрөөр хэлбэл, шагнал бүрийн ард найр болдог. Тэр нь халдварын хамгийн гол тарах суваг нь болжээ. Харин ингэтлээ тарж буй COVID-19-ийн халдварт бүрэн буюу хоёр тун вакцинд хамрагдсан хүмүүсийн нэг хувь нь өртжээ. Олон улсад бүрэн вакцинтай хүмүүсийнх нь тав хүртэл хувь нь халдварт өртсөн мэдээлэл байна. Хойд хөршид гэхэд л бүрэн вакцинтай хүмүүсийнх нь 1.8 хувь COVID-19-ийн халдвар авчээ.

Манай улсын хувьд нийт иргэдийн 40 хувь нь бүрэн вакцинд хамрагдсан. Уг нь тандалтаар вакцины үр дүн сайн гарсан байгаа юм. Одоо яах ёстой вэ. COVID-19-ийн халдварын тархалтыг зогсоох шаварт унасан шарын эзэн нь Засгийн газар, Онцгой комисс юм. Тэндээс арга хэмжээ авна гэсэн үг. Манайд ингэж байдал онц ноцтой хэмжээнд хүрч байх үед хойд хөрш ОХУ-д ч халдварын тархалт огцом нэмэгдлээ. Өнгөрсөн баасан гарагаас бямба гараг хүртэл 24 цагийн хугацаанд ОХУ даяар COVID-19-ийн 13 мянга гаруй халдвар нэмэгджээ.  Үүний тал нь Москвад илэрчээ.

2021 оны нэгдүгээр сараас хойш намжмал байсан COVID-19-ийн халдварын тархалт ингэж огцом өссөнд Москва хотын дарга Сергей Собянин долоо хоногийн хугацаатай онцгой арга хэмжээ авахаар болсноо зарлажээ. Ингэхдээ ажил хийдлэг хүмүүсийг ирэх долоо хоногт цалинтай чөлөө олгуулахаар болсон байна. Энэ хугацаанд хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хөл хорио тогтоох юм байна. Бас шөнийн цагаар хөл хорионы дэглэм тогтооно. Ингэж шийдэж байна.

Харин манай Засгийн газар, Онцгой комисс COVID-19-ийн нөхцөл байдлын судалгаа, мэдээлэл, дүгнэлтээс үндэслээд хэд хэдэн арга хэмжээ авах бололтой. Юуны өмнө орон нутаг дахь хөдөлгөөнийг хязгаарлана. Мөн жирэмсэн эхчүүдийг вакцинжуулах асуудлыг эрчимжүүлэх шаардлагатай болжээ. Түүнчлэн төрийн одон, медаль, шагнал авсан, тэдгээрийн дайллага цайллагад орсон хүмүүсийг яаралтай шинжилгээнд хамруулахаар болж байна. 

Үүнээс гадна эдийн засгийн хүндрэлүүд хаалга тогшиж байна. Харин  ирж болох хүндрэлийг зохиомлоор бий болгохыг оролдсон “зудны нохой”-нуудын сураг дуулдаж ангайлгав. Өнгөрсөн баасан гарагийн шөнөдөө, машин тэрэгтэй хүмүүс ШТС-уудад оочерлож бөөн юм болсон. Шатахууны үнэ нэмэгдэх дуулиан түгээд байв. Гэтэл тэр дуулианыг шатахуун импортолдог бизнестэй УИХ-ын нэгэн гишүүн зохион байгуулсан гэх асуудал улс төрийн хүрээнд яригдаж байх юм. “Татгалзахын аргагүй санал”-аас нь татгалзсан Засгийн газрын тэргүүнд хорссон тэр гишүүн Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрүүт “...Үнэ нэмэгдэх” дуулиан тарьсан нь энэ бололтой юм. Ийм яриа нэвт явж байна. Гэхдээ бөөрөнхий дэлхийн эдийн засаг тэр чигтээ хямарч буй энэ цаг үед зарим талаар биднээс хамаарахгүй зүйл олон бий. Нийлүүлэгч үнэ юмаа нэмэх юм бол “эрэгч” бид яаж чадах билээ дээ. Гэлээ ч ажиллах ёстой.

Хамгаалах ёстой. Чадах ёстой. Засгийн газрын үүрэг нь энэ юм. Үүний зэрэгцээ монгол хүн бүрт бас үүрэг, хариуцлага ирж байна. Халдсан нь эмчилгээндээ анхаарч, халдаагүй нь ариун цэврээ сайн сахих хэрэгтэй боллоо.

Өнгөрсөн таван сард энэ Засгийн газар муугүй л ажиллаж байна гэсэн дүнг экспертүүд өгч байлаа. Харамсалтай нь сүүлийн хориодхон хоногт COVID-19-ийн халдвар замаа алдаж, тэр бүхнийг баллуурдаж орхив.

Шагналын “аадар”, сонгуулийн сунгааны дараа Засгийн газар эрүүл мэнд, эдийн засгийн асуудалтай дахин нүүр туллаа.

 

Б.Баяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417