Гольф хэмээх солиотой бизнес

Гольф хэмээх солиотой бизнес

Гольф. Энэ нэршлийг сонсоод баян бизнесмэнүүдийн спорт гэсэн тодотгол хүн бүрийн толгойд орж ирдэг. Ганц монголчуудад ч биш дэлхийн тэрбум хүний л бодол. Энэ нь ч аргагүй. Английн аристократууд гольфын хөгжилд том хувь нэмэр оруулж, өөрсдөө ч үүгээр идэвхтэй хичээллэж ирсэн учраас ийм ойлголт бөмбөрцөг даяар түгжээ. Спорт нь өөрөө өртөг өндөртэй, тодруулваас тоглох талбай, эдлэх хэрэгсэл нь үнэтэй учир хөрөнгөтэй улс л хүртэж чадах зугаа билээ.

Энэ бол сонирхогчийн хэмжээнд яригдах сэдэв. Мэргэжлийн спортын хувьд бол тэрбээр өдгөө хамгийн үнэтэй спортын нэг болсон. Үнэтэй гэдэг маань тэнд эргэлдэж буй хөрөнгө, тамирчдын хүртэж буй орлого, спонсоруудын цацаж буй мөнгө талаасаа. Зарим үзүүлэлтээрээ №1 спорт болох хөлбөмбөгөөс илүү гарч байна шүү. Хамгийн наад захын жишээ бол жилд хамгийн их орлого олсон тамирчин гольфоос үе, үе төрдөг явдал юм.

Мэдээж энэ гавьяатан бол Тайгэр Вүдс. Тодорхой хэлбэл, 2001-2011 онд Дэлхийн хамгийн баян тамирчнаар тасралтгүй шалгарсан байгаа юм. 2008 онд бүр спортын түүхэнд оргил орлго болох 115 сая доллар халаасалсан гэж байгаа. Гэхдээ энэ бол хайртай спортдоо түүний оруулсан нэгээхэн хөрөнгө оруулалт нь юм шүү. Чухам Тайгэрын гайхамшигт ур чадвар, бахдам амжилт, ялдам инээмсэглэлийн ачаар энэ спорт өнөөдрийн өндөрлөгт хүрсэн билээ. Тиймээс америк залуу гольфтоо бол баатар юм.

Гольфын ертөнц Вүдсийнхээ оролцоотойгоор сууриа бат бэх тавьж чадсанаар сүхээр цохисон ч унахгүй, мунаар нүдсэн ч бүдчихгүй хэмжээнд очсон. Дэлхийг хамарсан эдийн засгийн хямралд ч түүртэхгүй байна. Түүнийг тойрсон зар сурталчилгаа олгогчид, тэднийг дэмждэг ивээн тэтгэгчдийн тоо толгой хэв хэвээрээ, эргэлдүүлдэг хөрөнгө мөнгө яг хуучнаараа байгаа нь үнэхээр гайхалтай. Мэдээж, энэ их хямрал тодорхой нөлөөгөө үзүүлсэн. Үзүүлэхдээ сонирхогчийн түвшинд үзүүлсэн. 2015-2016 оны эхний хагасын дүнгээр гольф тоглогч иргэдийн тоо АНУ-д гэхэд хүчтэй бууж 23 сая доллар болов.

Энэ үзүүлэлт 2005 онд 30 гаруй сая байлаа. Ингэх нь ч аргагүй байлаа. Дээр хэлсэнчлэн өртөг өндөртэй спорт шүү дээ. Тиймээс бизнес нь хямрахаар сонирхогчид илүү зардлаа танаж таараа. Гэтэл мэргэжлийн гольф урьдын түвшингээ барьсаар байгаа нь гайхалтай. Бүр эргэлдүүлэх хөрөнгө нь нэмэгдэх хандлагатай байгааг судалгаа шинжилгээний фирм IEG мэдээлж байна. 2018 оны үзүүлэлтээр компаниуд гурав дөхсөн тэрбум долларыг гольфт зарцуулсан. Юунд зарцуулсан гээч. Тэмцээнүүдийн үеэр логогоо байрлуулах, тамирчдын цамцан дээр эмблемээ байршуулахад л. Энэ бол рекламны салбарын зөвхөн нэг л хэсэг.

Тэгсэн, тэрхүү хоёр тэрбум нь өмнөх оныхоос 2.9 хувиар давсан үзүүлэлт байлаа. (Гэтэл Америкийн толгой спортууд теннис, бэйсболынх 700 сая, 600 сая долларын л дүнтэй гарч байв). Дээрх тоо өнөөдөр бага багаар өсч байна. Өсөх бүрт гольф нь бусад спортоос илүү тодорч байна. Уламжлалт спонсорууд нь болох HSBC, Nike, BMW, Rolex компаниуд түүнд зарцуулах хөрөнгөө хасах биш бүр нэмж байгаа нь уг спортын нэр хүнд улам өндөр авах өөр нэг шалтгаан боллоо. Дэлхийн эдийн засаг унасан, савсан энэ жилүүдэд гольф нь өөрийгөө бизнестэй холбосон, холбохдоо бат холбосны үр ингэж сайхан гарч байна.

Муугаар төсөөлж үзье л дээ, гольф хямрах хандлагатай боллоо гэж. Тэр цагт буух нөөц буудал түүнд бий. Тэр хэлсэнчилэн, АНУ, Их Британид сонирхон тоглогчдын тоо буурч байгаа ч Өмнөд Солонгос, Хятадад хурдтай өсч байна. Сонирхон тоглогчид нэмэгдэнээ гэдэг маань гольфын эргэлтийн хөрөнгө ихэснээ гэсэн үг. Уг спорт клубүүд дээр, клуб нь гишүүнчлэл дээр тогтдог учир клубт элссэн хүн бүрээс, гишүүний хийсэн тоглолт болгоноос мөнгө орж ирдэг гайхалтай системтэй юм.Энэ нь бат бэх оршин тогтнодог нэг нууц нь билээ.

Монголд ч гэсэн ийм замаар ажилладаг клубүүд, тийм маягаар тоглодог гишүүд аль хэдийнэ бий болсон. Учиргүй томоор мэдээлэхгүй л байгаа болохоос зуны улиралд манайд гольфын тэмцээн цөөнгүй зохиогддог. Гэхдээ одоохондоо сонирхогчийн хэмжээндээ л байгаа. Мэргэжилд гарахад хугацаа хэрэгтэй, маш урт хугацаа. БНСУ, Японы жишээ ч ийм байдаг. Тэд нүдэж, нүдэж оноосоо л дээд түвшингийнхэнтэй эн тэнцүү өрсөлдөх тамирчдыг гаргаж ирлээ шүү дээ. Энэ нь гольфын нөгөө өртөг өндөр, зардал их гэсэн тодотголын нөгөө нэг илрэл юм.

Мэргэжлийн түвшний ирээдүй нь ч гэлтэй байна. Урьд Тайгэр Вүдс хэмээх ганц хүнд тулгуурлаж том амжилт олсон энэ спорт өнөөдөр салаа олон мөчиртэй болсон. Умард Ирландын Рори Макилрой, Америкийн Жордан Спит, Австралийн Жэйсон Дэй,Японы Хидэки Мацуяма гэсэн супер статустай гольфчид гарч ирсэн нь өрсөлдөөний талбарыг улам тэлэх боломжийг олголоо, олох ашгийг илүү нэмэх гарцыг нээлээ. Энэ нь нүүрэн дээрээ тамирчдад очих ашиг ч нидэр дээр гольфт орох хөрөнгө оруулалт юм.

Гольфчид тэмцээнээс олсон орлогоороо спортын ертөнцөд хэзээ ч тэргүүн зэрэгт байгаагүй. Хөлбөмбөгт бүр ч дөхөхгүй. Гагцхүү тэрх их орлогоо ивээн тэтгэгч, зар сурталчилгаанаас олдог юм. Гольф бизнес талдаа яаж томорсны нэг жишээ нь энэ. Вүдс л гэхэд алдарт 100 сая давсан долларын ашгаа Accenture, AT&T, Buick, Gatorade, Pepsi, Gillette, TAG Heuer, Electronic Arts, Nike компаниудаас олсон байдаг. Зөвхөн гольфт хөрөнгө оруулснаар Nike компани л гэхэд жилд 700 саяын ашиг олж байхад гольфчдод зарцуулсан хэдэн арван сая бол тэдгээр компаниудад бичил бизнес л гэсэн үг.

Хэдий Тайгэрын амжилт буурсанаас фэнүүд нь цөөрч, өөр хүүхэнтэй орооцолдсоноос нэр төр нь уруудсан ч Hero MotoCorp, Kowa, MusclePharm, Rolex, Upper Deck, Nike компаниуд түүнтэй хамтран ажилласаар л байна. Nike бүр цаг сайхан байх үед байгуулсан жилд 20 сая доллар өгдөг гэрээгээ үргэлжлүүлсээр.

Одоо энэ зах зээлийн төлөө цусгүй тулаан болж байна. Толгой компаниуд нь том тамирчдын араас мөнгөөрөө уралдаж байхад дундчууд нь логогоо эвтэйхэн газар байршуулахын төлөө ухаанаараа өрсөлдөж байна. Томчуудын тэмцэлд одоогоор Nike тэргүүлж байна. Одоогоор шүү. Тус компани дараагийн Тайгэр Вүдс гэгдэж байгаа Рори Макилройг 2013 онд 220 саяын гэрээг үзэглэснээр өдгөө түүнд тулгуурласан өргөн пиарыг гайхалтай хийж байна.

Макилрой Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлэхдээ 1895 оноос оршин байсан дээд амжилтыг эвдсэн эр шүү дээ. Гольфын ертөнцийн Мекка болсон тэмцээний мөнхийн гэгдсэн рекордын өмнө 22-хон насандаа гишгэнэ (-16 пар) гэдэг агуу алдарсуу юм. Nike-ийн ончтой шийдвэр ганцхан Рори байгаагүй юм шүү. Тэд 2015 онд 20 настай супер од Жордан Спитийг 10 жилийн гэрээгээр(жилд 20 сая) базаад авсан. Энэ бол зөв хүнээ зөв үед урхидаж авсан агуу шийдэл байлаа.

Ирээдүйн Арнольд Пальмэрыг улаан нялзрай үед нь цөөн доллароор хоёр арваны турш гартаа байлгана гэдэг спортын сурах бичигт үлдэх хэлцэл юм. Чухам Nike-тай гэрээ байгуулсан тэр жилээс Спитийн амжилтын буухиа эхэлж хоёр ч мэйжор тэмцээнд түрүүлсэн билээ.

Аварга компаниудыг, хөрөнгөтэй баячуудыг соронз мэт татаж байгаа гольфын өөр нэг ид шид бол хэндикап систем юм. Энэ системийн ачаар энгийн нэгэн гольф сонирхогч Жордан Спиттэй, эсвэл Рори Макилройтой, бүр Тайгер Вудстэй ч тоглож болдог. Тийм хүн нь уншигч та ч байж болно, хэрэв шаардлага хангавал шүү дээ. Хөлбөмбөгөөр бол жирийн нэгэн сэтгүүлч би Лионел Месситэй хамт тоглож байна л гэсэн үг.

Энэ системийнхээ давуу талыг гольф хамгийн үр дүнтэй, хамгийн ашигтайгаар хэрэгжүүлж ирсэн нь санхүүгийн урсгалын асар том нэмэлт трубаг бий болгосон юм. Ийм боломжийг ашиглаж агуу тамирчидтай нэг green дээр өрсөлдөхийг хүссэн олон баячууд хөрөнгөө гольф өөд цутгажирлээ, жишээ нь Дональд Трампаас өгсүүлээд. Ийм өрсөлдөөнийг харах гэсэн гигант компаниуд өчнөөн тэмцээнийг ивээн тэтгэжирлээ, тухайлбал BMW компаниас авахуулаад. Гольф гэж их мөнгөний ийм л том ертөнц байна даа. Бас хямардаггүй, савалдаггүй галзуу бизнес.

Жалсрайн БАЯРЖАРГАЛ

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417