Э.Даваажамц: Ямар ч ядралт, цуцалтгүйгээр 530 км замыг туулаад байна

2021-06-14, 12:13 Цаг үе 450 0
Э.Даваажамц: Ямар ч ядралт, цуцалтгүйгээр 530 км замыг туулаад байна

Ховд аймаг, Улаанбаатар  хотын чиглэлийн 1500 км замыг явган туулахаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 13 дахь өдрөө гүйж байна. Тэрээр нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөж, монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, эр зоригийг харуулах,  Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг шинэчлэх зэрэг олон зорилго тээж яваа. Түүнтэй Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг буюу Дэлгэрийн талд үдийн амралтаа эдлэх үеэр нь утсаар холбогдож, төсөрхөн ярилцлаа.

-Таны гүйлтийг Монголын ард түмэн, тэр дундаа цэргийнхэн ихэд анхаарч, танд амжилт хүссээр байна. Өнөөдрийн байдлаар та хэдэн км замыг туулаад байна вэ?

-Баярлалаа. Намайг дэмжиж байгаа иргэд, олон нийт, мөрдэс болоод зорилго нэгт Зэвсэгт хүчний алба хаагчдадаа баярлалаа. Та бүхнийхээ дэмжлэгээр саадгүй сайн явна аа. Яг одоо бол Говь-Алтай аймгийн Дэлгэрийн талд өглөөний гүйлтээ хийчхээд, үдэлж байна. Үндсэндээ 530 км замыг туулаад байна гэсэн үг. Дэлгэрийн тал ч барагдахгүй цэлийсэн сайхан тал юм. Өчигдөр, өнөөдөр гүйсэн ч дуусаагүй л байна.  Маргааш оройныхоо гүйлтээр л дуусгах байх аа.

-Гүйлт таны төвлөгөөний дагуу явж байна уу?

-Тийм ээ. Өдөрт дунджаар 40-45 км замыг туулж байна. 40 км-ээс бол бууж үзээгүй, энэ хугацаанд.

-Бие эрүүл мэндийн тухайд?

-Маш сайн байгаа. Ямар ч ядрал, цуцалт байхгүй. Манай багийнхан ч гүйлтийн бус цагаар намайг сайн асарч байна. Миний хань М.Мөнхзаяа тогоочоор, хадам ах М.Одгэрэл жолооч-дасгалжуулагчаар, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч Б.Золбоо эмчээр явж байна. Сайн хамт олны ачаар сайхан яваадаа баяртай байна.

-Ингэхэд энэ хугацаанд хэдэн кг жин хассан байна вэ?

-Ховд аймгаас гарахдаа 80 кг байсан. Өнөөдөр жинлэж үзэхэд 78 кг байна. Энэ нь ханийнхаа гарын хоолыг идэж байгаатай холбоотой. Ямар ч ядрал, цуцалтгүй байгаа учраас жин хасах зүйл гайгүй байна.

-Тээвэрчид их дэмжиж байгаа нь харагдаж байсан...

-Тийм ээ. Замд таарсан тээвэрчид болгон алга ташиж, уухайлж байна. Зарим нь хамтдаа зургаа авахуулъя ч гэж байна. Миний хувьд цар тахлаас сэргийлэх хүрээнд аль болох гар барихгүй ярилцаж, дэмжиж байгаад талархсанаа илэрхийлж байгаа. Иргэд их сайхан дэмжиж байна. Ховд аймгийн Дарви, Зэрэг сумын зам дагуух айлын бяцхан багачууд ундаа, ааруул тэврээд “Ах аа, амжилт” гээд замд угтсан нь сайхан санагдаж билээ. Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб болон бусад төрийн цэргийн байгууллага, Залуучуудын холбооноос төв талбайдаа хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлье. Монгол Улсын хэт холын зайн гүйлтийн рекорд эзэмшигч, ахмад тамирчин Б.Болдбаатар гуай намайг зорьж ирэн уулзаж, амжилт хүссэн. Бүр Говь-Аймгийн Алтай хотоос гарахад хамт дагаж гүйсэн. Бас манай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ахлагч нар 300 км замыг туулан байж, зорьж ирсэн.

Нутгийнхаа брэнд идээ, будааг бариад, ая дуу хүртэл өргөсөн шүү. Түүнчлэн Германы алдарт “lowa” брэндийн хамт олныг дурдах ёстой. Монгол дахь дэлгүүрийн хамт олноос “Гүйхдээ өмсөөрэй” гээд хот хоорондын тээврийн машинаар надад их сайхан гутал явуулсан. Хөнгөн бөгөөд тухтай юм билээ. Тэр гуталтайгаа үндсэндээ 300 км замыг туулж байна.

-Та өдөр бүр энэ эрчээрээ гүйхэд төлөвлөсөн хоногоосоо өмнө орох уу?

-Би 7 дугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр  жанжин Д.Сүхбаатарын талбайд очно. Мэдээж одоогоор өдөрт тогтмол 40-45 км гүйж байгаа учраас төлөвлөсөн хугацаанаасаа 2-3 хоногийн өмнө очих магадлалтай байна. Гэхдээ 7 дугаар сар гараад бороо их орно. Тийм учраас Өвөрхангай аймгаас эхлээд өдрийн туулах замыг 35 км болгон бууруулж, яг л төлөвлөсөн өдрөө Улаанбаатар хотод очно.

-Танд өндөр амжилт хүсье. Зорьсон газраа саадгүй хүрээрэй...

-Баярлалаа. Энэ ташрамд, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага, хамт олон, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон нутгийн зон олон, ахан дүүс, найз нөхөд, Зэвсэгт хүчний нийт алба хаагчид, намайг дэмжиж байгаа бүх хүнд талархсанаа илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ.

 

Ахлах дэслэгч Д.БОЛОР

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417