Х.Тэмүүжин: АН-ын талцалыг зогсоохын тулд намын гишүүдээсээ дэмжлэг авна

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын гишүүн Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

АН-ын гишүүн Х.Тэмүүжин: АН өөрөө дотроо хоёр хуваагдаж нэг нэгэндээ дэгээ тавьж байгаа энэ үед бид шургаж унах нөхцөл байдалд байна. Хуваагдсан хоёр тал нэг нэгэндээ дэгээ тавихаас илүүтэй босож зогсоод хоёр биенээ дэмжиж урагшаа алхах цаг болсон. Ардчилсан намгүй болж буй сонгууль, ардчилсан хүчингүй өрнөж буй үйл явцын хохирогч иргэд байна. Тамганы булан барьж булаацалдаж байгаа хүмүүс гишүүдээ хонь адил хашаанд хашиж байгаа бол энэ нам эзэнгүй болно гэсэн үг. АН бол хоёр хуваагдаагүй, тамга атгасан, эрх мэдлийн тэмцэлтэй хүмүүсээс болсон. Хүчтэй нам байхын тулд бид нэгдэх цаг болсон.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Энэ удаагийн сонгуульд АН хамгийн бага санал авсан. АН-ын онц их хурлыг зарлах, нэг удирдлагатай болгох санаачлагыг жирийн гишүүдийн зүгээс маш ихээр ирүүлж байна. Иймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах намын Их хурлыг хуралдуулж, нэг удирдлагатай болгох зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах санаачлагыг өнөөдрөөс эхлүүлж байна. Улсын дээд шүүхэд хэд хэдэн удаа материалаа хүргүүлсэн боловч дотоод эв нэгдлээ хангаад ир гэсэн ганцхан шаардлага тавьсан.

АН-ын гишүүн З.Нарантуяа: Бид нар хөндлөнгийн байр сууриас энэ ажлыг зохион байгуулж байна. Түүнээс АН дотор дахин нэг бүлэг гаргаж, шинэ удирдлагын төлөө явж байгаа зүйл байхгүй. Бид нарт хагарал  хангалттай байна. Манай намын эвлэж чадахгүй байгаа шалтгааны нэг нь намыг өөрийн соёлоос хамаарч байна. Олон нам нэгдсэн фракцын бүтцээр үйл ажиллагаа явуулж байгаа нэг лидер хувь фракцын ахлагч дагасан улс төр хийдэг байсан соёл өнөөдрийн нийгэмд таарахгүй байна. Монголын парламентад сөрөг хүчнээс тавих хяналтыг чангатгах сөрөг хүчний чадамжийн тухай асуудал. АН эв нэгдэлгүй байгаагийн улмаас сүүлийн УИХ-ын хоёр сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд маш амжилтгүй оролцлоо. Цаашид хариуцлагаа хүлээж огцорч чаддаг намын удирдлагатай байх улс төрийн соёл суулгахад чухал ач холбогдолтой. Хоорондоо таарч зохицохоо больсон лидерүүдийн улмаас АН тарж бутарна гэсэн ойлголт байхгүй. Сонгуульд оролцоогүй иргэд сонголтгүй учраас саналаа өгөөгүй гэж ойлгож байна.

 

Л.Баяр

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн