Монгол Улс ирэх сарын 1-нээс жуулчдыг тусгаарлахгүйгээр аялуулна

Монгол Улс ирэх сарын 1-нээс жуулчдыг тусгаарлахгүйгээр аялуулна

Монгол Улс зургадугаар сарын 1-нд агаарын хилээ албан ёсоор нээж, нислэгийн хуваарийн дагуу иргэдэд онцгой нөхцөл байдалд үйлчилж байгаа билээ. Вакцинд хамрагдсан иргэд хилээр журмын дагуу зорчиж байна. Хил нээснээр эдийн засаг сэргэх боломжтой ч халдварын тархалт хоногт 2000 давж нэмэгдсээр байвал улсаараа дахиад хил, хөл хориулж магадгүй хүнд нөхцөл үүссэн.

Өнгөрсөн хоёр жил аялал жуулчлалын салбарынхан ашиг орлого, ажил төрөлгүй нам суусан. Covid-19-ийн дараа хамгийн хурдан сэргэх боломжтой салбарын нэг аялал, жуулчлал болохыг судлаачид онцолсон.

Цар тахлын хугацаанд хязгаарлалтад байсан иргэдийн агаар салхинд гарч амрах, зугаалах хүсэл, сонирхол нэмэгддэг аж. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нөхцөл байдалтай холбоотойгоор үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулж, дотоодын аялал жуулчлалыг илүүтэй дэмжихээр тусгажээ. Дотоодын аялал, жуулчлал хөгжсөнөөр эдийн засаг өсч, иргэдийн амьжиргаа дээшилдэг учраас энэ тал дээр холбогдох байгууллагууд ажиллаж байгаа аж.

Цар тахлын улмаас дэлхийн 110 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаагаад байгаа билээ. Хил нээх нь зөвхөн Монголоос хамаарах асуудал биш учраас цаашид дипломат шугамаар яриа, хэлэлцээ хийсний үр дүнд бусад орнуудтай агаарын хилээ бүрэн нээх боломж бүрдэх юм. Харин дотоодод бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдэх бүрт дэлхийн бусад улс орны хувьд Монгол Улсаас зорин очих иргэдийг хүлээж авахгүй байх эрсдэл бий болсон.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ОРЛОГО 2020 ОНД 65,8 ХУВЬ БУУРСАН

Засгийн газраас улс орноо хөгжүүлэх тэргүүлэх зургаан чиглэлийн нэгээр аялал жуулчлалын салбарыг тодорхойлсон. Гэсэн ч Covid-19-ийн тархалтаас хамаарч аялал жуулчлалын салбар 14-20 сар сул зогссоноор 2300 гаруй аж ахуйн нэгжийн 88700 ажлын байранд ажиллагсдын 95 хувь нь цалин орлогогүй болсон байна.

2019 онд улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн, Хэнтий аймгийн Батноров суманд Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө, Хэнтий аймгийн Норовлин суманд Шихихутаг нууц товчоо түүхэн аялал жуулчлалын цогцолборууд байгуулах ажлыг эхлүүлж, жил бүр 200 мянган жуулчин татна гэж мэдээлж байсан.

Мөн 2019 онд 1,6 их наяд төгрөгийн орлого олж, ДНБ-ийн 7,2 хувийг эзлэх мөнгөний урсгал эргэлдэж байсан ч өнгөрсөн онд орлого 65,8 хувиар, тэр дотроо тур оператор компаниудын борлуулалт 97,6 хувь хүртэл буурчээ. Өөрөөр хэлбэл, цар тахлаас болж хамгийн их хохирол амссан салбар нь аялал жуулчлал болсон.

Энэ жил тус салбарынхан шархаа нөхөхгүй ч дасан зохицож ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам долдугаар сарын 1-нээс гадаадын жуулчдыг хүлээж авахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор “Аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагуудаар батлуулан, гадаадын жуулчдыг хүлээж авах зорилгоор эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхээр ажиллаж буй юм байна. Тус түр журамд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн вакцины бүрэн тунд хамрагдсан байх, сүүлийн тунгаас хойш 14 ба түүнээс дээш хоносон жуулчдыг хүлээж авах зэргийг тусгажээ.

Гадаадын улс орноос Монгол Улсыг зорин ирж буй жуулчдыг тусгаарлалтад оруулахгүйгээр тур операторын тусгайлсан аяллаар авч явна гэж төлөвлөсөн байна. Цаашлаад вакумжуулсан аялал бий болгож, зохион байгуулах боломжтой эсэхийг судалж байгаа аж.

Хэрэв иргэд дархлаажуулалтын бүрэн тунд нийтээр хамрагдаж, халдварын голомтуудыг хумьж чадвал долдугаар сард аялал жуулчлал сэргэх итгэл байсан. Хэдийгээр дархлаажуулалтыг эрчимжүүлсэн ч зайлшгүй хамрагдах ёстой иргэд бүгд вакцинаа хийлгэхгүй байгаа юм. Үүнээс гадна иргэд вакцины бүрэн тунд хамрагдсан ч хоногт бүртгэгдэх халдварын тоогоор дэлхийд тэргүүн эгнээнд жагсан, “Улаан бүс” рүү шилжих гэж байна.

Монгол Улсад одоогийн байдлаар 16 аймгийн 73 сум халдварын эрсдэл өндөрт тооцогдож, хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм. Долоо хоногийн дараа энэ тоо хэд ч болж өсөх боломжтой. Гэхдээ хоёр жил орчим хугацаанд царцсан салбарт энэ нь тийм ч их саад болохгүйг мэргэжилтнүүд хэлж байна.

ХИЛЭЭ НЭЭСЭН Ч ШАРХАА НӨХӨЖ ЧАДАХГҮЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР

Хилээ нээсэн цагт Монголд 40 мянган жуулчин аялах сонирхолтой байгааг аялал жуулчлалын салбарынхан онцолж байсан билээ. Энэ тоог цаашид нэмэгдүүлж, 2022 онд 500 мянга, 2023 онд 800 мянга, 2024 онд нэг сая жуулчин хүлээн авах төсөөлөлтэй байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлсэн. Гэхдээ энэ бол төсөөлөл. Халдварын тархалт буурахгүй бол төлөвлөсөн аяллууд цуцлагдаж, аялал жуулчлалын компаниуд дахин сэхэл авахгүй байх эрсдэлтэй.

Одоогийн байдлаар аж ахуйн нэгжүүдийн хувьд тодорхой хэмжээнд бэлтгэл ажлаа хангажээ. Аюулгүй аяллын шошго авч, халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж үйлчлэх олон улсын шаардлага хангасан байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Тус салбарт 1600 орчим үйлчилгээний байгууллага, тур оператаор, жуулчны бааз, зочид буудал зэрэг шаардлага хангасан буюу хүсэлт гаргаж шошгоо авсан нэгжүүд жуулчдад үйлчлэх юм байна.

Энэ жилийн тухайд дотоодын аялагчдыг дэмжих үүднээс БОАЖЯ-наас “Хямд амар” аян зохион байгуулжээ. Улмаар аялахыг хүссэн иргэдэд урьдчилсан захиалгыг 50 хувь хөнгөлөлттэй үнээр өгөх боломж олгож, эдийн засгийн тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлжээ.

Дотооддоо хямд амрахаар төлөвлөсөн иргэдэд 2022 оныг хүртэл тус өртгөөр аялах боломжоор хангасан нь мөн онцлог байна. Ийнхүү дотоодын аялагчид байгалиа үзэж, нүдээ сэргээх бол гаднын жуулчид хөшөө, цогцолборт газар үзэж, танилцахаар хайлт хийхээр Монголыг зорин ирдэг байна.

МОНГОЛ УЛС ЖУУЛЧИД ХҮЛЭЭЖ АВАХ Ч МОНГОЛ ИРГЭДИЙГ ГАДНЫНХАН УГТАЖ АВАХГҮЙ

Аялал жуулчлалын салбар бол үйлчилгээ гэхээс илүүтэй олон улсын нэршлээр үйлдвэрлэлийн салбар. Гэтэл монголчууд үүнийг төдийлөн ойлгодоггүй. Жуулчдын хамгийн ихээр сонирхон, зорин ирдэг үндэсний их баяр наадмын 7-8 дугаар сарын тооцоолол ч алдагдах эрсдэлтэй.

Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж наадмыг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой шийд гараагүй ч энэ зун Монгол Улсыг зорих жуулчдын тоо буурах нь маргаангүй. Учир нь өнгөрсөн жилийн туршлагаас харахад жуулчид халдварын эрсдэл өндөр оронд зорчих хүсэлгүй байдаг аж.

Тиймээс халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримталж, хөл хөдөлгөөнөө хэсэг хугацаанд хязгаарлаж чадвал нүсэр хэмжээнд зохион байгуулж, мөн адил хор хохирол учруулах наадмын хөтөлбөрөөс ангид байх боломжтой. Аялал жуулчлалын салбарын үйлчилгээг иргэд, жуулчдад ээлтэй байдлаар зохион байгуулах нь эдийн засагт эерэг нөлөөтэй билээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417