Б.ОД

Сүүлийн 24 цагт 2386 хүнээс COVID-19 халдвар илэрсэн. Тэдний 618 нь 0-17 хүртэл насны хүүхдүүд байна.Шинээр халдвар авсан 2386 иргэнийг насны бүлгээр нь ангилбал 18-39 насны иргэд дийлэнхийг эзэлжээ. Тодруулбал 30-34 насны 306 хүнээс халдвар илэрсэн байна. Тэдний дийлэнх нь эхний тунгаа тариулсан эсвэл огт дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс байна.Хүүхдүүд халдварт олноороо өртөж байгаа нь олон нийтийн газраар дагуулж  явах, хүүхдээ амны хаалтгүй явуулсантай холбоотойг ЭМЯ-наас анхаарууллаа.

Эх сурвалж:www.polit.mn