• Өнөөдөр 2024-03-29

Б.УУГАНБАЯР: Амьжиргааны түвшин дээгүүр орлоготой иргэдийг эмчилгээний зардлаа өөрсдөө гаргах чиглэл өгч байна

2021-06-15,   900

-Халдвар авсан иргэдийн эмчилгээний зардал өөр өөр болж байгаа.  Дунджаар нэг долоо хоногийн эмчилгээний үнэ 200 мянга орчим болж байна-

 
Өдөр ирэх тусам халдварын тохиолдол нэмэгдэж буй энэ өдрүүдэд эмнэлгийн байгууллага ачааллаа дийлэхээ больж, иргэд гэрээрээ эмчилгээ хийж байна.
 
 Энэ үед иргэд эмчилгээний зардлаа өөрөө гаргаж байна гэсэн мэдээллийн дагуу ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяраас тодрууллаа. Тэрбээр “Гэрээрээ эмчилгээ хийж буй иргэдийг хоёр янзаар зохицуулж байна. Дүүрэг, хорооны эмч нар халдвар авсан иргэдийнхээ амьдралын түвшинг эрэмбэлээд, амьжиргааны түвшин дээгүүр орлоготой иргэдийг эм, тариагаа өөрсдийн мөнгөөр авахыг зөвлөж байна. Амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдийн эмчилгээг төрөөс зохицуулж байна. Үүнийг өрхийн эмнэлэг зохицуулж, шийдэж байна. Халдвар авсан иргэдийн эмчилгээний зардал өөр өөр болж байгаа.  Дунджаар нэг долоо хоногийн эмчилгээний үнэ 200 мянга орчим болж байна. Эмийн өсөлт, хангамж дээр эмийн агентлаг хяналт тавьж, ажиллаж байгаа” гэлээ.

Б.УУГАНБАЯР: Амьжиргааны түвшин дээгүүр орлоготой иргэдийг эмчилгээний зардлаа өөрсдөө гаргах чиглэл өгч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-16 09:32:55
    зочин: Одоо л дорвитой шийдвэр гаргахгүй бол тавьж дууслаа. Энэ анхан шатны цэгүүд дээр яг ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл авч тууштай цаг алдахгүй шийдэх нь зүйтэй. Гэрээ тусгаарлах энэ арга чинь ёстой халдварыг тараах эх үүсвэр болсон нэг хүн нийт гэр бүлдээ тараасан асуудал газар авлаа. Ор дэлгэж PSR шинжилгээг үнэ төлбөргүй олон цэг нээж аваад илэрсэн тохиолдолуудыг дэлгэсэн орон дээрээ авахгүй бол монголчууд бөөнөөрөө амьдардаг тусгаарлана гэдэг ойлголт маш буруу байнаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 18:11:08
    Зочин: Ямар дампуурсан юм бэ наадам хийх гээд байгаа 10 тэрбумаа зарцуулаачээ хүчээр шахуу хийсэн хятад вакцин ы үр дүн чин хаана бн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 16:54:13
    Зочин: Энэ засаг төр чинь одоо дандаа нэг ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргах юмаа. Арга ч үгүй биз дээ. Угаасаа төрийн ажлын туршлага, мэдлэг 0 цүнх баригчид юм чинь. Муугаа мэдэхгүй хууль журмаараа болохгүй гээд хэлээд өгөхөөр ядаж сонсоод сураад авья ч гэж бодохгүй. Эсвэл ерөөсөө албаар ингээд байдаг юмуу. Амьдралын төлөө зүтгэж байгаануудыг нь шийтгэж, ажил хийхгүй амаа ангайгаад л хэвтэж бай гэж зааж, сурталчлаад байгаа юмуу. Эд нарын гаргаж байгаа шийдвэр яав ч ард түмэн, улс орноо бодсон шийдвэр бишээ. Ямар бодолтой улсууд байдаг юм болдоо.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 14:15:26
    : наад чинь үндсэн хууль зөрчсөн том асуудал шүү дээ. ялгаврласан гадуурсан хүний эрх гээд бөөн асуудал үүсгэнэ дээ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188