Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө
Нүүрний слайд
Нууж болохгүй “нууц” 
Монголчуудын эрүүл мэндийн, тэр дундаа нөхөн үржихүйн боловсрол доогуур түвшинд буйн нэг илрэл нь насанд хүрээгүй охид жирэмслэх, төрөх, үр хөндүүлэх, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх тохиолдол буурахгүй байгааг илэрхийлэх тоо юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээнээс харахад өнгөрсөн онд улсын хэмжээнд 12 197 эмэгтэй үр хөндүүлжээ. Тэдний 40 нь 10-14, 571 нь 15-19 настай аж. Мөн 63 915 эх амаржсаны 24 нь 10-14 настай хүүхэд байжээ. Түүнчлэн 15-19 настай 2074 охин хүүхэд төрүүлсэн байна. Харин 2022 онд улсын хэмжээнд 13 068 эмэгтэй үр хөндүүлсний 41 нь 10-14, 587 нь 15-19 настай байж. Тухайн онд 65 098 эмэгтэй төрсний 2408 нь 10-19 буюу өсвөр насныхан. Үүнээс харахад жилд 15-аас доош насны 40 орчим охин үр хөндүүлж байна. Эдгээр нь зөвхөн бүртгэгдэж буй тохиолдол. Үүнээс гадна үр зулбуулах эмийг замбараагүй хэрэглэх болжээ
Нууж болохгүй “нууц” 
Видео
Эрэлттэй мэдээ
Б.Тулга: Орос, Хятад хоорондын тээврийг газар нутгаараа дамжуулах нь Монголд ашигтай

Б.Тулга: Орос, Хятад хоорондын тээврийг газар нутгаараа дамжуулах нь Монголд ашигтай

Хилийн боомтуудыг хөгжүүлэх асуудлаарх Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын ажлын хэсгийн хамтарсан хурал Сэлэнгэ аймагт боллоо. Хамтарсан хуралд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн-Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденов оролцов.

 “Хоосон хот”-ын эзэнтэй хууль

 “Хоосон хот”-ын эзэнтэй хууль

Хууль олшрохын хэрээр хийдэл, гажуудал, цоорхой үүсдэг. Тиймээс ч зарим судлаач, мэргэжилтэн үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр нь энэ талаар тодорхой саналуудыг дэвшүүлжээ. Бий болгоогүй, бүтээн байгуулалтынх нь ажил ч шуудраагүй, газар чөлөөлөлтөөс эхлээд өчнөөн асуудалтай байгаа “хоосон хот”-д зориулж тусгай хууль яаран сандран боловсруулна гэдэг нь бүр ч “но”-той. Үүний цаана хэн нэгний эрх ашгаас үүдэлтэй тусгай сонирхол, санаархал байхыг ч үгүйсгэхгүй. Ингэж хардах шалтгаан нь нийтлэлийн эхэнд дурдсан, онцгой эрх бүхий зөвлөл байгуулахтай холбоотой зохицуулалт юм. 

БИЗНЕСИЙН ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН- НОГООН ЗЭЭЛ

БИЗНЕСИЙН ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН- НОГООН ЗЭЭЛ

Бизнес хийхдээ ирээдүй хойч үеэ уух устай, идэх хоолтой, амьсгалах цэвэр агаартай үлдээхэд та болон таны бизнес ямар үр нөлөө үзүүлж байгаа вэ гэдгийг боддог цаг үе иржээ. Үүний тулд эрчим хүчээ хэмнэж, нүүрсхүчлийн хий бага ялгаруулж, үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэх ямар алхам хийсэн бэ? гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Нөгөө талдаа хэрэглэгчид ч улам  хэрсүүжиж, худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүн нь эрүүл органик уу, үүнийг үйлдвэрлэхэд байгальд сөрөг нөлөө үүсгэж байгаа эсэх, үүнийг худалдан авснаар юуг санхүүжүүлж байгаа эсэхийг онцгойлон анхаарч үздэг болжээ.

Нийтлэл
Ярилцлага