Т.САЙХАН

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-нд буюу ирэх баасан гарагт 11:40 цагаас Төрийн тэргүүний тангаргаа өргөнө. 

Түүний хувьд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр намын дарга болон  гишүүний эрх үүргээсээ албан ёсоор түдгэлзэнэ. Тэгвэл МАН Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр бага хурлаа хуралдуулахаар товлоод байна.   Өөрөөр хэлбэл Бага хурал тангараг өргөх ёслолоос өмнө эхлэх юм байна. 

Эрх баригч нам Бага хурлаараа дараагийн намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох юм. 

Эх сурвалж:www.polit.mn