• Өнөөдөр 2024-05-19

Ц.ДАВААСҮРЭН: Үхлээр айлгаад Үндсэн хуулиа зөрчиж болохгүй

2021-06-29,   1082

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр гишүүд дэмжсэн дэмээгүй талаар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН: Би энэ хуулийн хугацааг сунгахыг дэмжихгүй байгаа юм. Үхлээр айлгаад Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Энд хүний эрх ярьж байгаа. Бид тангараг өргөхдөө Үндсэн хуулиа зөрчихгүй гэж хэлсэн шүү дээ. Үүнийг Гамшигийн тухай хуулиараа зохицуулж болно.
 
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:  Энэ хууль дээрх 7.1.2 дахь заалтыг зассан байна. Тиймээс дэмжиж байна. 
 
Ингээд хуулийн төслийг Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж байна.

 


Ц.ДАВААСҮРЭН: Үхлээр айлгаад Үндсэн хуулиа зөрчиж болохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188