Нэгэн иргэн коронавирусний халдварын улмаас Энэрэл эмнэлгийн гадаа тусламж авч чадалгүй амиа алдсан хэргийн талаар мэдээлэл өглөө. Энэ талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Харамсалтай тохиолдол өчигдөр боллоо. Мэдээллийн эхэнд талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлье. Болсон процессыг товч танилцуулъя. Талийгаач долоодугаар сарын 2-нд “Хатагтай” эмнэлгийн “Онош мед” лабораторид түргэвчилсэн тест өгсөн. Ингээд шалгаж үзэхэд эерэг хариу гарсан. Мөн уушигны рентгэн зураг авхуулсан.
Рентгэн зургаас харахад хатгаатай байсан. Талийгаач нь Чингэлтэй дүүргийн дугаар хорооны 50 дугаар байранд ажиллангаа амьдардаг хүн байж. Үндсэн захиргаа нь Баянзүрх дүүргийн XXVIII хороо. Чингэлтэй дүүргийн 50 дугаар байр нь VI хорооны өрхийн эмнэлгээс 10 метрийн зайтай байрладаг.
Өөрөөр хэлбэл, өрхийн эрүүл мэндийн төв ойрхон байсан. Тус хорооны хэсгийн ахлагчийн өрхийн эмнэлгийн эмчид өгсөн мэдээллээр тус тоотод хоёр хүн алт мөнгөний дархан хийж амьдардаг. Амьдардаг өрөөнийх нь орчин тааруу, орон сууцны зоорийн давхарт байрладаг. Сүүлийн 10 хоногт согтууруулах ундаа байна хэрэглэж байсан гэдэг өгүүлэмж өгсөн байна" гэв.
Сэтгэгдэл (13)