Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн Харцагат, Халзан гэх газарт малын гоц халдварт шүлхий өвчин долоодугаар сарын 1-нд гарчээ. Энэ тухай дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагууд долоодугаар сарын 2-нд очиж, ажиллав. Голомтын бүсэд 6075 мал бий. Одоогоор долоон малчны 103 үхэр, 10 бог малаас шүлхий өвчин илэрч, шинжилгээгээр баталгаажээ. Мөн Булган сумын хөдөлгөөнийг хязгаарлаж, мал тууварлахыг хориглосон байна.
Сэтгэгдэл (9)