• Өнөөдөр 2024-05-03

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга М.Мөнхдэлгэрийг ажлаас нь чөлөөлж, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцно

2021-07-04,   2763

      “Энэрэл” эмнэлгийн дарга болон тус эмнэлгийн Яаралтай тусламжийн даргад Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.2-г зөрчсөн тул хариуцлага тооцжээ. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга н.Мөнхдэлгэрийг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, удаа дараалан зөрчил гаргасан Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгийнхэнд хариуцлага тооцно.

    Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Энэрэл” эмнэлгийн гадаа яаралтай тусламж авч чадалгүй нас барсан иргэний талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлдээ “Өчигдар харамсалтай хэрэг боллоо. Талийгаачийн ар  гэрт эмгэнэл илэрхийлье. Талийгаач долдугаар сарын 2-нд “Хатагтай” эмнэлэгт коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ өгч эерэг гарсан байсан. Уушгины рентгенээр хатгалгаатай гарсан. Тус иргэн Чингэлтэй дүүргийн VI хорооны 50 дугаар байранд оршин сууж, ажилладаг байсан. Харин үндсэн харьяалал нь Баянзүрх дүүргийн XXVIII хороо. Иргэний амьдарч байсан VI хорооны өрхийн эмнэлэг тус байрнаас 10 метрийн зайд оршдог. Хэсгийн ахлагчийн мэдээлснээр “Нас барсан иргэн 50 дугаар байрны орцонд алтны дархан хийдэг, амьдрах орчин муу. Сүүлийн 10 хоног архи согтууруулах ундаа хэрэглэж байсан" гэсэн байна. Талийгаач долдугаар сарын 2-ны 09.30 минутад  Түргэн тусламж дуудахад түргэний эмч "Уушгины хатгаа байна. Харьяа дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд хандах хэрэгэтэй" гэж зөвлөжээ. Ийнхүү талийгаач ахын хамт Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг болон “Энэрэл” эмнэлэгт тусламж авахаар очсон байна.
     Баянзүрх дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлэг нь ковидын өвчтнүүдийг эмчилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 244 хүнийг эмчилж эдгээсэн байна. Харин одоогийн байдлаар коронавирусийн халдвартай 76 хүнийг эмчилж байгаа аж. Гэвч  35 настай, эрэгтэй Р-д өчигдөр яаралтай тусламж үзүүлээгүйн улмаас эмнэлгийн гадна нас барсан. Иймээс “Энэрэл” эмнэлгийн дарга болон тус эмнэлгийн Яаралтай тусламжийн даргад Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.2-г зөрчсөн тул хариуцлага тооцжээ. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга М.Мөнхдэлгэрийг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг энэ мэт зөрчлийг удаа дараалан гаргаж байгаа тул яаралтай арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.
 

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга М.Мөнхдэлгэрийг ажлаас нь чөлөөлж, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-06 11:33:24
    Болормаа: За больж үз! Эмч нэртэй цэвдэг сэтгэлтэй хувийн эмнэлгүүдийн эмч нараа л шалга! Нийслэлийн ЭМГ-н даргыг сольсноор юу ч өөрчлөгдөхгүй! Тийм л сольмоор бга бол эмч нарынхаа эмчлэх эрх нтр-тэй нь ярь!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-05 15:41:13
    Зочин: Хүний эрүүл мэндийг хамгаална гэж тангараг өргөсөн хүмүүс биздээ. Ажилдаа сэтгэлгүй ийм хүмүүст хатуу хариуцлага тооцоод дахиж ийм асуудал гаргах учраас шууд зайлуулах хэрэгтэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-05 00:59:54
    Cobid: Zerleguud bol Emchuud
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-04 18:41:37
    Irgen: Horih yl abah ystoi hvnii altan ami aldaad baihad
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-04 17:29:53
    zochin : erunhiilugch yagaad shimeegui bna sohorson yum medee medeelel jihend n sonsogtoh oo bolthon yum bhdaa emch aldaaga unen zuv guivuulahgui huleeh estoi mgl aluurchin emch nar ter ********muutaich uhaantai setguulchid yasan be songson ajildaa unench enen tod baigaach engeed chimeegui yuch hiihgui uheed baih uu tee yasan ami bodson uls be bi zugeer bol unuudur emnelgiin uudend uheed baih uu uvchun helj irehgui shu setguulch darga emch naraa ard tumnii zovlongoor jargana gej baihgui ee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-04 15:17:16
    Zochin: Soliorood ODOO UURSDIIN BURUUG NAS BARSAN HUN LUU CHIHEJ BNA. UUSAN, UUGAAGUIG ni MEDEH ni baitugai holoos haraad zogsoj bsan chin UNEN bizde. SETGEL,ZURHGUI,HARGIS, TSAGAAN HALAD UMSSUN TA NAR, TANARIIN AAV,EDJ,AH,DUU, NUHUR,UR HUUHEDED chin DARAAGIIN UHLUUD EELJ DARAALAN IREH BOLNOO. "HUN bish HUITEN TSUSTNUUD.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-04 14:53:00
    зочин: энэ халдварт өвчинтөй хүнд хэцүү үед энэ архидалт их б.гаа нь өвчин тархах хүндрэх аюултай нөхзөл болоод бгааг хүмүүс ойлгохгүй ойлгохыг ч хүсэхгүй б,гаад л асуудал бна эмч эмнэлнийнхийг буруутгаад хэрэггүй э эмч нар бурхан биш шүү дээ өвчин ихсэх тусам л үхэл ихсэнэ тиймд халдвар хамгаалалаа чанд сахих хэрэгтэй шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-04 14:15:14
    Зочин: Энэ өвчний үед хувь хүний хариуцлага маш чухал. Архи маш их хэрэглэсэн бол уушигны хатгааг их хүндрүүлсэн бололтой. Дор дороо харижцлагатай байцгаая. Хүлээж аваагүй эмнэлэгийн ажилтан нар буруутай. Юм л бол төр засаг руу дайрч бдгаа болих хэрэгтэй. Дэлхий нийтээр сөхөрч бхад яалтай ч билээ. Өмхий хятад улсад их гомдохынм даа. Болох болохгүй өвчлөл их тараах юм. Үүнд ядуу буурай монгол улс үрэгдэж дууслаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-04 14:01:32
    Монгол : Хүрэлсүх, нөмгөн гаргасан гээд огцордог юм байсан, ОДОО эмнэлгийн гадаа хүн нас барсан юм чинь огцордогүйм байх даа
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188